Дундговь аймгаас төрөн гарсан шилдэг аймгийн цолтнууд


Тус аймгийг бөхөөрөө тэргүүлэх сум бол Эрдэнэдалай. Адуу хонины орон болсон далай нутгаас улсын цолтой гурван бөх, мөн улсын цолны төлөө сайхан барилдаж байгаа А.Алтанхуяг нар төрөн гарсан юм. Тус сумын Өнгөт багаас л гэхэд таван аймгийн арслан төрсөн түүх байдаг. Горын Батсүмбэр, аймагтаа хоёр түрүүлсэн Дэлгэрийн Баатарсүх, циркийн Цэрэндоржийн Молдой, жүдогийн шилдэг мастеруудын нэг Мяарагчаагийн аав цэргийн арслан Ж.Санжаасүрэн, аймгийн анхны наадмын түрүү Б.Лувсандорж, төрийн их баяр наадамд хоёр удаа начны даваанд гарсан “дарваан” хэмээгч Будын Өвгөн нар Эрдэнэдалай нутгийнх. Мөн өсөх идэр начин Чинзоригийн төрсөн ах Б.Болдбаатар, 2010 оны аймгийн наадмын түрүү бөх Д.Дэлгэрбат нар ч энэ сумынх. Намхайн Алтангэрэл, Билэгтийн Отгонбаатар, Осорын Хүүхэнбаатар нарын аймгийн заан начингууд, өдгөөгийн нэрт бөхийн тайлбарлагч СТА Цэдэвийн Батнасан ч энэ нутгийн унаган хүмүүс билээ.
Молиго бүргэд арслангийн удмын А.Алтанхуяг өөрийн аймгийн 70 жилийн ой болон Говьсүмбэр аймагт түрүүлж, төрийн их баяр наадамд гурван удаа дөрөв, мөн олон удаа гурав даваад байгаа юм.
Өндөршил улсын хоёр начинтай, тус аймгийн манлай арслан Хорлоогийн Пийжаагийн уугуул сум юм. Довон дээрээ догшин байсан Хорлоогийн Пийжаа аймгаа наадам алгасч хийж байх жилүүдэд дөрөв түрүүлж гурав шөвгөрсөн гайхамшигт амжилт гаргасан юм. Бусад жилүүдэд Дундговь аймаг наадмаа хийж байсан бол “өмсдөг” Х.Пийжаа арслан үүнээс ч өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой байлаа. Харин өнөөдөр Шилийнхний найдвар нь аймгийн харцага Хүрэлбаатарын Батбаяр билээ.
Хурдан хурц морьдоороо нэгэн цагтаа аймагтаа гайхагдаж явсан улсад уралддаг Дэрэн сумынхан ч найр наадам бөх сайтай газар. 1970 оны төрийн наадамд гарцаагүй начны болзол хангасан Банзарын Пүрэвсүрэн арслан, сумандаа тун ч олон түрүүлсэн Сугирын Шараа (Сүхбаатар аймгийн баяр наадмаас арслан цол хүртсэн), МҮБХ-ны менежер бөх тайлбарлагч Санжаагийн Гантөр нар Дэрэн сумын хүмүүс юм. С.Тэрбиш, С.Нэргүй, Д.Ганзориг, Г.Баяржавхлан, өсвөр үеийн улсын аваргын шагналт байрт аймгийн харцага Ч.Бүрэнзэвсэг нар мөн Дэрэнгийнхэн.
Аймгийн Алдарт уяач, аймгийн арслан Намжилын Дорждагва Сайнцагаан сумынх. Аймгийнхаа наадамд хамгийн олон морь түрүүлгэж айрагдуулсан энэ сумаас 80 оны наадмын түрүү Данхын Батсуурь, Дундговийн довон дээр гурван удаа босоо үлдсэн Алтангэрэлийн Батсайхан, үндэсний бөхөөр хожуу барилдсан ч аймгаасаа түрүү авч чадсан Л.Баярсайхан, Говьсүмбэр аймгийн түрүү О.Өлзиймөнх, Н.Энх-Амгалан арслангийн ах Баттөр нарын шилдэг аймгийн арслангууд төржээ. Өдгөөгийн бүх аймгийн начин цолтонг эрэмбээрээ манлайлж байгаа дөрөв шөвгөрсөн Батцагаан арслангийн хүү Дамдин Сайнцагаан нутгаар овоглодог.
Алдарт Дашдооровуудын нутаг Дэлгэрхангай сумаас аймгийн арслан С.Сүхбаатар, аймгийн заан олноо “тэмээн” хэмээн алдаршсан Б.Бямбаа нар өөрсдийн үед сайн барилдаж байв. Аймгийн заан Ц.Тэгшээ
Дэлгэрцогт сум улсын манлай харцагатай төдийгүй улсын гурван алдарт уяачтай сум. Харин аймгийн заан М.Санрай, Д.Цэдэнсодном нарыг энэ сумынх гэж тэр хүн мэдэхгүй болов уу. Өдгөө хүлгийн шандас сорих болсон хүчит арслан Л.Цэмбэл мөн сумын харьяат бөх билээ. Дорноговь аймгийн баяр наадамд олон түрүүлж, үзүүрлэсэн хурц арслан Бадамгаравын Баттөр Дэлгэрцогтын унаган хүү.
Гурвансайхан сумаас анхны наадамд шөвгөрсөн Х.Цэдэндорж начин, 1944 оны цэргийн заан О.Одсүрэн, 1971 онд аймгийн начин цол хүртсэн өсгий хэмээх Т.Мяхандорж, улсын шүүгч аймгийн начин И.Ширнэн, өдгөө сумын заануудын цуврал барилдаанд сайн хүч үзэж байгаа 2009 оны заан Болдбаатарын Доржсүрэн нарын хүчтэнтэй.
Баянжаргалан сумаас аймгийн заан цолыг ахмад бөх М.Уртнасан нөхөн хүртжээ. МБӨ-нд өдгөө сайн барилдаж байгаа Ням-Осорын Наранбаяр, үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдааны дөрөвдүгээр байрын шагналт Аварга лицей сургуулийн сурагч Болдбаатарын Одсүрэн нар Жаргалан нутгийнхаа нэрийг гаргаж явна.
Сайхан-Овоо сумаас Улаанхүү начингийн өмнө өдгөөгийн улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн өвөг эцэг цэргийн заан Сосорбурам, цэргийн хүчит арслан Таравын Даржаа нар сайн барилдаж байсан юм. Мөн Өвөрхангай аймгийн баяр наадамд 1966 онд түрүүлсэн “Солгой” хэмээгч Самбуугийн Дэмбэрэл арслан Онгийн голын бөх юмаа.
Барнангийн хүүгээс авахуулаад Барьц ханасан аварга Моотон зааныг ч барилдуулж өнжсөн хэмээн Б.Доржпаламын “Говь-Угтаалын наадам” шүлэг эхэлдэг. Говь-Угтаалын Моотон гэгч аймгийн цолтой монхор хамартай сайхан эр байсан гэж одоо ч ярьцгаадаг. Боржигон хошууны заан Б.Гэлэгсамбуу хэмээгч хүчтэн 30-40 өөд онд сайн барилдаж байв. Аймгийн арслан Намхайн Энх-Амгалан, Амгалангийн Саруулсайхан, улсын наадамд дөрөв давж авсан Шонхор дээд сургуулийн төгсөгч аймгийн заан Төмөрчөдөрийн Занданбат нар өнөөдөр Угтаал сумаас сайн барилдаж байна.
1984 оны аймгийн баяр наадамд 128 бөхөөс Банзарын Пүрэвсүрэнг хаяж түрүүлсэн, тухайн үедээ аймагтаа тэргүүлэн барилдаж байсан Ламжавын Шагдаржав арслан Адаацаг сумын харьяат бөх. Монхорын Намжилсүрэн, Монхорын Улаанбанди, хөнгөний Монхор нарын аймгийн цолтнууд Адуун цэнхэр Адаацаг уулын хүчитнүүд. Цэвээндоржийн Маамчулуун, Мижидийн Дагвадорж нарын арслангуудтай,
Тус аймгийн хамгийн том газар нутагтай Өлзийт сумаас 90-ээд оны дундаар Дамдинжавын Цолмон, Дамбадаржаагийн Санзайжамц, Адьяагийн Мөнхбат гэх гурван аймгийн заан сайн барилдаж байсан түүхтэй. Цолмон нь Буянт-Овоо багийн есөн аймгийн Алдарт уяачийн нэг Дамдинжав гуайн хүү юм. Санзай зааны аав ч мөн аймгийн Алдарт уяач. Чимэдийн Баяраа, Чимэдийн Нохойхүү хэмээх ах дүү хоёр аймаг цэргийн цолтонтой. Хурдан хурц морьдоороо аймагтаа данстай Өлзийт сумаас Дагдангийн Цэнгэлбат, Нэрхүүгийн Батрагчаа нар өдгөө барилдаж байна.
Цагаандэлгэрийн Лувсангийн Наваанжамба гэж гайхалтай бөх бий. Сумандаа арав илүү түрүүлж, томчуудын зүрхэнд шар ус хуруулж явсан энэ хүчтэн 1946, 1950 онуудад аймагтаа түрүүлсэн. Түүнээс хэдэн жилийн хойно Хайдавын Цэнд-Аюуш гэж бие хаа сайхантай, дайчин түрэмгий барилдаантай (улсын аварга шалгаруулах барилдаанд Ж.Мөнхбат аваргыг ид үед нь хаяж явсан) хүчит бөх мөн сумаас тодорчээ. 1962,1964 онуудад аймагтаа тахим өгөлгүй түрүүлсэн хүчит арслан барьдаг илдэг авьяастай, адуу малд эрэмгий хараа булаасан сайхан эр явжээ. Цагаандэлгэр сумаас Г.Олзгэрэлийн үе чацуутан Н.Отгонбаяр арслан, аймгийн заан Я.Мөнхтөр, аймгийн начин Магванрагчаа (үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальтай), аймгийн начин Мөнх-Эрдэнэ, аймгийн начин Б.Мөнхдалай нар аймагтаа сайхан барилдацгааж байлаа. Аймгийн наадмын үзүүр Хурган хэмээнч Ж.Данзан, 1992 оны анхны Боржигон наадмын үзүүр цэргийн заан Отгонбаатар, цагаан хэмээгч Б.Гантөмөр нар мөн Боржигоны энэ сумаас цолонд хүрчээ.
Төрийн наадмын их насны түрүүтэй Луус нутгийн бөхчүүдийг нэрвэл цэргийн арслан Бандиагийн Дэлгэрцогт, олноо хулгар хэмээн алдаршсан Бухын Павуу, аймгийн заан Дашийн Чүлтэм, Бандиагийн Дэлгэрбуян, аймгийн начин Сайнхүүгийн Батбэх, 40-өөд оны бөх сумандаа олон жил сайн барилдсан Д.Доржпалам, С.Дамбажамц нар байна. 1996 онд аймагтаа улсын начин Г.Олзгэрэлд унаж үзүүрлэсэн Павуугийн Ганхуяг аймгийн заан цолтой. Өдгөө аймагтаа сайн барилдаж байгаа С.Очирсүх, С.Бүргэд, Ч.Цогтбаатар нарын залуус ч байна.
Дундговь аймгийн Хулд сумаас Доржийн Цэнд, Норовын Дашжамц хэмээх хоёр хурц арслан цолтон төржээ. Цэнд гуай нь Өмнөговь аймгийн баяр наадамд дөрөв түрүүлж, Ховд аймагт шөвгөрч, өөрийн аймагтаа мөн шөвгөрсөн 40-өөд оны алдарт бөх байлаа. Харин хурц арслан Н.Дашжамц бол өдгөө Монгол бөхийн өргөөнд Д.Сэрээтэр харцагын хажууд сууж протокол хөтөлдөг буурал арслан шүү дээ. Буурал арслан 1958 онд Дундговь аймагтаа түрүүлж байв. Мөн энэ сумаас Батжаргалын Тавхай, Лампрангийн Хүрэлбаатар, Сэвжидийн Дэмбэрэл нарын цэргийн цолтнууд, аймгийн начин Сэрээгийн Шарав, Лодонгийн Оргой, Халтмаагийн Жоол, Цэдэвийн Товуудорж, П.Лхагва-Очир, П.Гантулга, сумын заан С.Мөнхчулуун, Д.Содномцэрэн, П.Өлзийхүү, Л.Золбаатар, Ш.Адьяа, О.Батцог, Н.Давааням нарын бөхчүүд төрөн гарчээ.
Мөн энэ аймагт ирж суурьшан олон жил сайн барилдсан нутгийн хүргэн Өвөрхангайн Лэгшидийн Батцагаан (гурав үзүүрлэсэн), мөн Өвөрхангайн Калинингийн Батболд, Архангайн Должинсүрэнгийн Энх-Эхлэлт, Булганы цэргийн заан Г.Чулуундаваа нарын хүчитнүүд бий юм.
О.Наранбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:46 минут Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
Лхагва, 12:12 минут Монгол орныг даасан Очирваань бурхан
-
Даваа, 11:33 минут Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
Даваа, 11:01 минут Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
Даваа, 10:46 минут Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
Даваа, 10:26 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
-
Даваа, 10:18 минут Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
4-р сарын 07 -нд Д.Сайнсайхан: Ханш нээснээс хойш онцгой үеүдэд гол…
-
4-р сарын 07 -нд Тод манлай уяач Д.Ганбаатар: Моринд хорхойсох “вир…
-
4-р сарын 07 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-32: ХААУ-НЫ ДОКТОР Д.ЗОРИГТБАА…
-
4-р сарын 05 -нд Сумын Алдарт уяач Д.БАТ-ЭРДЭНЭ: Их монгол улс байг…
-
4-р сарын 05 -нд Жанчивын хул хэмээх цуут хүлгийн түүх оршвой
-
4-р сарын 05 -нд Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн: Уяаны ойр …
-
4-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач И.Амарсанаа: Худ маань “уруу т…
-
4-р сарын 01 -нд Шүдлэн буюу хоёр настай адууны шүд
-
4-р сарын 01 -нд Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун: Хурдан а…
-
3-р сарын 29 -нд Д.Сайнсайхан: Даллагын уут нь тухайн айл өрхийн бу…
-
3-р сарын 29 -нд Даага буюу нэг настай адууны шүд
-
3-р сарын 29 -нд Аймгийн Алдарт уяач И.Боргил: Долоотой адууг өнжөө…
-
3-р сарын 29 -нд Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш: Адууг өөртөө с…
-
3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-31: МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ Ц.…
-
3-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач С.Намжилсүрэн: Урд зүгт уралдаха…
-
3-р сарын 25 -нд Адууг шүдлэх аргачлал
-
3-р сарын 25 -нд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Р.Раш: 1929 онд өв…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач С.Цэдэнжав: Нагацынхаа бэлэглэ…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбат: Өөрийн гараар хи…
-
3-р сарын 22 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-30: МОРИОР АЯЛАГЧ М.БАТЧУЛУУН
-
3-р сарын 22 -нд Тод манлай уяач Г.Сандуйжав:Тогоруу угшлын азарган…
-
3-р сарын 22 -нд Адууны шүдний зохион байгуулалт бүтэц
-
2021 оны 3-р сарын 15 -нд Сумын Алдарт уяач Д.ЮҮРЭНДОНДОГ: Улаан азаргаа түр…
-
2021 оны 3-р сарын 15 -нд Адууны нас, нэршил
-
2021 оны 3-р сарын 15 -нд Цэгээн адуугаар цэнгүүлэгч Дэлэгийн Владимир
-
2021 оны 3-р сарын 13 -нд Хүлгийг биеийн хэлэмжээр шинжихүй
-
2021 оны 3-р сарын 13 -нд Тод манлай уяач Д.Онон: Цэгээ олж хатгавал хутганы…
-
2021 оны 3-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-29: МАНЛАЙ УЯАЧ Ц.ЦЭНД-АЮУШ
-
2021 оны 3-р сарын 11 -нд Хурдан хүлгийг тэргүүнээр шинжихүй:
-
2021 оны 3-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ухнай: Эсгийгээр сольсон гүү…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Д.Даваахүү: Сайн адууг хүний зэрэг…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Морь засах, түрүүлэх морины бэлгэдэл шинж, сайн эр…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач Н.Баттулга: Уяаны өв соёлыг бид …
-
2021 оны 3-р сарын 09 -нд Малын их эмч А.Ерханат: Адууныхаа туурайг тахлах а…
-
2021 оны 3-р сарын 03 -нд Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
2021 оны 3-р сарын 03 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
2021 оны 3-р сарын 03 -нд ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
-
2021 оны 3-р сарын 01 -нд П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
2021 оны 3-р сарын 01 -нд Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
2021 оны 3-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
2021 оны 2-р сарын 26 -нд Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
2021 оны 2-р сарын 26 -нд “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
2021 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Даваа, 10:46 минут Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
Даваа, 10:18 минут Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
Лхагва, 12:46 минут Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
Даваа, 11:01 минут Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
Даваа, 11:33 минут Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
Лхагва, 12:12 минут Монгол орныг даасан Очирваань бурхан
-
Даваа, 10:26 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
Сэтгэгдэл бичигдээгүй байна