Сумын Алдарт уяач С.Отгонбат: Бага адуунууд хурдалж байгаа нь адууныхаа цусыг зөв сэлбэснийх гэж ойлгодог
Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, сумын Алдарт уяач С.Отгонбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Отгонбат уяачийн удамд хусуур сойз зүүсэн уяач олон байв уу?
-Миний аав Санги морь уядаггүй ч морь сайн таньдаг хүн байсан. Замын мастер, бригадын дарга насаараа хийсэн хүн л дээ. Дээхнэ үед чинь айл өрх бүр зөвшөөрсөн тооны хэдэн малтай байлаа. Энд манай адуу их чанартай байсан шиг байгаа юм. Магадгүй аав минь адуу таньдаг байсан болохоор тэр болов уу. Аавын хүрэн азаргатай адуу надад өвлөгдөн ирсний дотор хэд хэдэн сайн гүү бий. Бид эцэг эхээсээ наймуулаа. Миний ах аймгийн Алдарт уяач Хүрэлсүрэн гэж бий. Ах бид хоёр ааваасаа өвлөн авсан адуугаараа одтой наадаж байна.
-Таны хувьд бие дааж морь уях болсон үе хэзээ вэ?
-Багадаа би чинь хурдан морины унаач явлаа. Үеийнхээ хөвгүүдийн адилаар томдоод ирэхдээ мориноос хасагдаж, 1994 оноос бие даан морь уях болсон. Тэгэхэд 17, 18-тай л байлаа. Адууны захад өссөн хүүхэд цаанаа л өөр шүү. Би таван хүүхэдтэй. Манай том хүү дөрвөн настайгаасаа л хурдны морь унасан. Одоо 14 настай ч надаас дутахааргүй уяач гэх үү дээ. Бие даагаад тусдаа гаръя гэх нь л холгүй. Морь давхиад ирэхэд миний бодож байгааг л яг хэлдэг юм. Хүү маань бие дааж морь уяад 2013 оны хавар Улаан-Уулд очиж айрагдуулаад ирсэн. Бас зуны наадмаас нэг түрүү, нэг аман хүзүү авчихлаа. Сайн уяач болох нь гэж бодоод баярлаад л байна.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-1994 онд анх шарга азаргаа даага байхад нь уяад, Өргөн суманд очиж түрүүлгээд, давхар уяагаар энд болсон сургуулийн ойд дахин түрүүлгэсэн. Нас ч бага байлаа. Дээлэндээ багтахгүй л хөөрч байлаа шүү дээ. Ингээд дараа жил нь Сулинхээрийн цэргийн ангид алба хаагаад жилийн дараа халагдсан. Тэр жилээ ахтайгаа Өргөн сумын наадамд гурван насны адуутай очоод гурван түрүүг нь, гурван айрагтай авч байлаа. Тэгэхэд зээрд хязаалан нэг түрүү, нэг айраг, хонгор шүдлэн түрүү, бор шүдлэн аман хүзүү, хээр даага түрүүлж, хонгор даага аман хүзүүдэж билээ.
-Өнөө уяа эхлүүлсэн шарга даага дараа нь ямар амжилт гаргасан бэ?
-Миний хурдан шарга азарганы дээд угшил нь Адилбиш гуайн адуунаас эхтэй. Бие багатай, уяа хөнгөхөн азарга байлаа. Дааганд нь уяад жаахан хөхрөөд байхаар нь соёолон болтол нь уяагүй. Тэр үед одоо шиг тэжээнэ гэж мэддэггүй байлаа. Ингээд шарга үрээ даагандаа хоёр түрүүлж, бүдүүрсэн хойноо нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Одоо үр төлөөр нь наадаж байна. Шарга азарганы төл шарга морь аймагтаа түрүүлж, “Их хурд”-ын урилга авч байсан. Харамсалтай нь явж чадаагүй л дээ. Манай говь чинь цаг уурын хувьд хэцүү. Ерээд онд их олон жилээр ган үргэлжлээд хэцүү үе таарсан юм. Харин сүүлийн хоёр, гурван жилээс сайхан байна аа.
-Сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна вэ?
-Аймгийн 80 жил зүүн бүсийн даншигт соёолондоо түрүүлсэн хээр азарга байна. Тэр жилээ бас Бор-Өндөрийн 30 жилийн ойгоор очиж түрүүлсэн буянтай амьтан даа. Соёолондоо долоо түрүүлж, хоёр айрагдлаа. Ноднин /2012 он/ Дундговийн даншиг наадамд хар шүдлэнгээ авч очоод гуравлууллаа. Шүдлэндээ аймагтаа хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, гурав айрагдсан хязаалан үрээ одоо бий. Энд бас хүрэн морио ярихгүй өнгөрч болохгүй юм. Энэ жил 17-той хүрэн морь соёолондоо аймагт түрүүлж, нэг айрагдсан. Бас сум орон нутгийнхаа наадамд 12 удаа айрагдсан байдаг. Үүнээс сүүлийн дөрвөн жил тогтмол амжилттай сайн давхиж байна. Сүүлийн үеийн сонин гэвэл 2013 оны хувьд улсынхаа наадамд хар хязаалан үрээгээ авч очоод 52-оор давхиуллаа.
-Танай унаган адуу юу?
-Тийм ээ, эх, эцэг нь манай адуу. Эх нь манай ганган зээрдийн удамтай бол эцэг нь мөн л манай жижиг хүрэнгийн төл байгаа юм. Би болж өгвөл том наадамд очиж, уяачийн чансаагаа үзэхийг хүсдэг. Ер нь уяач хүн бүрийн цээжний мухарт төрийнхөө наадмаас айраг, түрүү хүртэхсэн гэсэн мөрөөдөл явдаг шүү дээ. Би ч ялгаагүй л тийм мөрөөдөлтэй хүн. Ямар ч байсан улсын наадамдаа очоод үзлээ. Бэлтгэлээ сайн базааж байгаад мордуулвал хурдаар дутахааргүй юм байна гэж бодсон. Манай говьд ногоо эрт идэхгүй болохоор тамир гүйцэд аваагүй тал бий. Тэгэхээр нэг, хоёр жилийн дараанаас дахиад Улсын наадамд очно доо. Уг нь манай Дорноговийн адуу хурдан шүү дээ. Даанч манайхан тэр бүр гадагшаа гарч уралдахгүй юм. Улсын наадмын түрүү Хашбатын хонгор морь, Дэлгэр хээр бүгд л манай Дорноговийн адуунууд шүү дээ.
-Адууныхаа цусыг сэлбэж гаднаас адуу авч байна уу?
-Авна аа, авна. Миний хурдан хээр азарга гэхэд Өргөн сумын адуу. Хязаалан үрээ энд сунгаа хийхэд найзаасаа авч байлаа. Бас уржнан Сүхбаатараас, ноднин Дорнодын Цагаан-Овоо руу явж хэд хэдэн адуу авчирсан. Ер нь адууныхаа цус сэлбэх ажлыг тогтмол хийж байна. Манай Ганган зээрд азарга Дорноговь аймагтаа л цэвэрхэнд тооцогддог байлаа. Ерээд оны эхээр шинэ цагийн монгол адуу сураггүй шахуу байхад Ганган зээрдээ бас л гайхуулдаг байлаа шүү дээ. Түвшинширээгийн Авидын Цэнд гэж хүний адуунаас манай Дорноговийн Одын Ухна гэж мундаг уяач үрээ авчирч байсан юм билээ. Ингээд шүдлэн үрээ манай ахад ирээд сайн давхисан. Ер нь цус сэлбэгдээд байх тусмаа л бага адуунууд хурдлаад байх шиг байна. Энэ нь адууныхаа цусыг зөв сэлбэж байгааг харуулж байгаа гэж би ойлгоод байгаа. Энэ жил аймаг, сумын болоод жижиг наадмуудад миний бага адуунууд айраг алдаагүй шүү.
-Хэдэн оны аймгийн Алдарт билээ?
-2010 онд 37 айраг, түрүүний амжилтаараа сумын Алдарт, 2011 онд аймгийн Алдарт уяач болсон. Харин 2012 онд Сайншанд сумынхаа шилдэг уяачаар шалгарч байлаа. Бас манай Сайншанд сумын уяачдын холбоо Дорноговь аймгийн тэргүүний холбоогоор шалгарсан.
-Та сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн гэсэн байх аа?
-Тийм ээ, Сайншанд сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүний албыг хашдаг. Моринд орж байгаа шинэ залуу уяачдаа дэмжих, өөрийн мэддэгээ сэтгэл харамгүй зааж зөвлөхсөн гэж боддог юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна