Эрлийз дааганы уралдаанд Я.Содбаатарын хонгор түрүүллээ

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 13 -нд

Эрлийз буюу шинэ цагийн дааганы уралдаанд 110 үрээ бүртгүүлсэн ч 95 нь гарааны зурхайгаас гарч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Янгүгийн Содбаатарын хонгор түрүүлэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Нацагдоржийн Баярсайханы  ухаа халзан аман хүзүүдэн, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Бадамын Махбалын зээрд гурвалж, Төв аймгийн Борнуур сумын харьяат Баярмагнайн Батсуурийн хээр дөрвөлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Янгүгийн Содбаатарын ногоон тавлажээ. Эрлийз дааганы уралдаанд нэг хүний хоёр даага, түрүүлж айрагдсан нь онцлог байлаа. Одоо эрлийз ангиллын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудах гэж байна.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна