Сумын Алдарт уяач Д.Юүрэндондог: Улаан азаргаа түрүүлгэхэд ээж минь баярлаад их уйлж билээ
Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн бас нэгэн жишээ бол Юүрэндондогийн улаан азарга юм. Асгат сумын данжаад хүлгүүдийн нэг улаан азарганы эзэн 1959 оны өвөл Тостын хоолой хэмээх газар Данжингийн арав дахь хүүхэд болон мэндэлжээ.
-Сум орон нутагтаа хурдалсан хурдан улаан азарганы тань талаар ярилцлагаа эхлүүлье. Улаан азарганыхаа удам угшлыг манай уншигчдад танилцуулна уу?
-Улаан азаргаа уяж хурдлуулсан хойноо удам угшлыг нь сонссон. Эх талыг нь Галшар гэж ярьдаг юм билээ. Эцэг нь манайхны Дулам ахын хамаатан болох Сөөнөн Чадраабал гэдэг хүний ухаа халзан азарганы удам юм гэсэн. 1988 онд хэдэн гүү цуглуулчихаад азарга тавих гэсэн чинь азарга олдохгүй, хайсаар жаахан Чимэд гэдэг айлаас хөл муутай хурдан удмын хязаалан үрээ авлаа. Хүү Энхбаяртай нь хийсэн тэр наймаанд Чимэд гуай жаахан дургүйлхсэн юмдаг. Хязаалан азарга хавар нь авч Морьт шанд гэдэг газар хэдэн гүүгээ хураалгасан чинь ийш тийш гүүгээ хаяж явчихаад болдоггүй. Зун нь уяад бага сунгалтанд түрүүлж, их сунгалтанд аман хүзүүдээд, сумынхаа наадмаар долоогоор давхисан.
-Хурдан адуугаа зарахгүй гэж дургүйлхсэн байх даа. Улаан азарга хэзээнээс хурдан гэдгээ харуулсан бэ?
-1989 онд соёолон азарга. Би засгийн малтай өвөл оторт яваад хатгаа аваад аймгийн эмнэлэгт хэвтдэг юм. Отор нүүдэл, эмнэлэг гэсээр өвөл нь унаж эдэлж чадаагүй соёолон нэлээд тарган онд орсон. Эмнэлэгт байхдаа Дөхөмд уралдаантай гэж сонсоод “Соёолонгоо барьж гаднаа уяж хоноод хөлсийг нь гаргаадахаач.” гэж ахдаа хэлүүллээ. Манай хүн морь уяхдаа жаахан дургүй. Эмнэлгээс гараад иртэл хэдий уяж хөлсөлсөн боловч тарган гэж жигтэйхэн. Тэгээд Дөхөмийн уралдаанд тарган соёолон зургаагаар орууллаа. Зун нь богино сунгаанд түрүүлээд, уртад түрүүлээд, сумын наадамд түрүүлсэн. 1990 онд хавчиг азарга суманд гуравлаж, 1991 онд долоотой азарга түрүүлсэн. 1992 онд аман хүзүүдэж, 1993 онд түрүүлээд, 1994 онд Жигжидийн Ганбаатар гэдэг хүнд зарагдсан. Тэр жилээ сумын наадамд дөрөвлөж, хойтон нь таваар давхисан. Өвлийн уралдаанд гурав, дөрөв ч түрүүлж, нэг аман хүзүүдсэн. 1990 онд Дарьгангад Алтан овооны тахилгад очиж 200 орчим адуу уралдахад есөөр давхисан.
-Тийм хурдан азаргаа яагаад зарах болсон юм бэ?
-Гангаа гэж манай нутгийн хүн, Дөхөм багийн дарга. Надаас гурав, дөрвөн жил гуйгаад улаан азаргыг нас нийлэх алдад авсан даа. 1994 онд аваад Алтан овооны наадамд уралдаж 10 гаргаж орсон уу. Зун нь энд дөрвөөр оруулж, хойтон жил нь таваар давхиулаад тэгээд хөлгүй болгоод авах шив дээ.
-Төлүүд нь хурдалсан уу?
- Улаан азарганы маань төлөөс 1990 онд таван даага үлдээд тэднээс дөрвийг нь уяад оруулж чадаагүй. 1993 онд байх аа, нэг шүдлэн уяж энэ суманд гурваар оруулаад төрсөн ахдаа өгсөн. Ах маань Эрдэнэцагаан руу зарсан.
-Улаан азарганы удмын адуу танд үлдээгүй гэсэн үг үү?
-Нэг гүү үлдсэн. 1996 билүү 1997 онд сургууль, эмнэлгийн 70 жил болдог жил улаан азарганыхаа төл гүүнүүдийг бүгдийг нь хулгайд алдаад эрээд олоогүй. Ганцхан сувай гүү унаж байсан маань үлдэж, хүүд маань улаан азарганы угшил залгуулсан. Дуламрагчаа гэж аймгийн Алдарт уяач өвгөн манай хамгийн том хүргэн ах. Түүнд улаан азарганы төл олон бий. Дуламрагчаагаас улаан азарганы төлийн төл нь хүмүүст очоод хурдалж байгаа. Балдангийн Бадрахад гурван охин төл очсон. Миний улаан азарганы төлийн төл Дуламрагчаагаас нэг өвгөнд очоод, түүнээсээ аймгийн Готовын Болдоод очоод, нэг айрагдуулаад дахиад зарагдсан байна билээ.
-1990-ээд онд хурдан морь тэгтлээ үнэд ороогүй байсан ч суманд хоёр, гурав түрүүлсэн адуу, дээр нь өөрөө шалж гуйж авсан юм чинь чамгүй үнэ төлсөн болов уу гэж бодож байна?
-12-тай азарга надаас авсан. Тэр үедээ би хаданд гарсан үнэтэй зарчихлаа гэж бодож байсан. Том, жижиг нийлсэн 20 адуу, тугалтай үнээ, хурган дотортой дээл, хазаарын мориор зарсан.
-Ёстой ханасан үнэ өгсөн юм байна. Авъя л гэж авч.
-Тэгсээн хөөрхий. Улаан азарга тэр хүндээ очоод хоёр айрагдсан. Авсан, өгсөндөө өлзийтэй л наймаа болсон гэж бид хоёр боддог.
-Ер нь бүгээн адуу хурдалдаг нутаг юм биш үү?
-1970-аад оны үед хүрэн азарганууд их хурдалж байсан. 1970-аад оны сүүлээс 1984, 85 он хүртэл голдуу хар азарганууд давхисан. 1983 оноос 1995 он гартал Махбуриадын улаанаас эхлээд Дондогийн улаан, Нэрэндашийн улаан, Аюушийн улаан гээд дан улаан азарганууд даалуу байлаа. Сүүлд миний улаан, Махбуриадын улаан хоёрын дундаас гарсан мөн бор зүстэй шүдлэн үрээг манай ах сумандаа оруулаад хязааланд нь Эрдэнэцагаан руу гаргасан. Түүний төлийн төл Эрдэнэцагаанд хурдалдаг гэж байгаа юм.
-Та улаан азаргаараа нэг хэсэг сайхан наадаж байж. Өөр ямар адуугаар наадаж байсан бэ?
-1980 хэдэн онд захиргаадалтын үед 100 даага уралддаг байлаа. Тэр 100 дааганы уралдаанд нэгдлийн адуучин Лхамын адуунаас мөлүү хонгор даага сургаж уралдуулаад дөрвөөр оруулсан. Одоо 70-80 гарчихсан өвгөн бий. Хүүгийнх нь сургасан Жаргалын ухаа гэж азарганы угшилтай даага байсан юм билээ. Ахад нь өөр олон амжилт юу байх вэ. Улаан азаргаараа л үнэн бахархаж байлаа.
-Таны дээд үед морь уяж байсан хүн байдаг уу?
-Миний аав, дээдчүүд морь уяж байгаагүй. Аав минь Дарьгангад алдартай Данжий гэж дархан хүн байсан.
-Аавын тань хийцийн эдлэл хэрэглэл танд өвлөгдөж ирсэн үү?
-Үр хүүхэд бидэнд нь үлдэж өвлөгдсөн юм байхгүй ээ. Аав минь хоёр, гурван төрийн нүүр үзэж, юм юм үзлээ дээ гэдэг байж билээ.
-Төрийн төмөр нүүрийг үзсэн хэрэг байх нь ээ?
-Тиймээ. Жинхэнэ нэр нь Мичидээ. Эцгээс арван нэгүүлээ байж. Ах нар нь том том гавж лам нар байгаад бүгд хэлмэгдэж баригдахад охин дүүтэйгээ хоёулаа урагшаа Өвөрмонгол руу гарсан гэсэн.
Хил хуваагдах болоход нь 13 настай дүүгээ урд үлдээгээд буцаж наашаа гарч байгаад баригдаж Эрдэнэцагааны Жаргалантын заставт хоёр гурван жил туршуулаар ажиллаж байгаад ирсэн гэдэг. Урдаас буцаж ирэхдээ нэрээ өөрчилж Данжий болгосон юм.
-Туршуул хийлгэнэ гэхээр тагнуулч байсан гэсэн үг үү?
-Үгүй ээ. Хил болоод улс төрийн байдал эмзэг байсан болохоор ямар учиртай урдаас орж ирэв гэж сэжиглээд Жаргалантын заставт хориод л байсан байгаа юм. Тэгээд 1959 онд Эрдэнэцагаанаас Асгат руу орж ирсэн юм гэсэн. Ээж маань өвөрмонгол хүн. Тэд ханилаад хоёр гурван хүүхэдтэй болсон. Ээж маань 89-тэй, аав маань 81-тэй өөд болсон. Ээжийгээ амьд байхад нь уясан морьдоо хурдлуулж баярлуулж чадсаан. Ээж маань улаан азаргыг олон хурдлахыг хараад сүүлд нь “Олон гуйлаа даа, сайн яривал садан төрөл болох хүн юм байна. Зар” гээд Ганбаатар гэдэг хүнд заруулсан.
-Улаан азаргаа уяж уяачийн гараагаа эхлүүлснээс хойш хамгийн тодоор сэтгэлд үлдсэн наадам?
-Хэдэн адуутай болъё гээд 1988 онд 3-4 гүү бөөгнүүлээд, улаан азаргаа тавилаа. Өөрийн гэсэн адуутай сүүлийг нь боовол боохоор боллоо. Манай том хүү гурав, дөрвөн настай, хурдан морь унахаар ч боллоо. Тэгээд албаны хэдэн малын хажуугаар гадаа нохой борлуулж хүн шуугиулаад, морь уяж хөлсөлж давхиад л. Улаан азаргаа уяж эхэлсэн тэр үе миний хамгийн бахдалтай үе. Хөгшиндөө морь эмээллээд өгчихөөр албаны хэдэн бог малаа харж, хажуугаар нь гэрийн ажлаа амжуулчихна. Би үхэр малдаа алсуур явангаа мориныхоо ажлыг хийнэ. Бид чинь тэр үедээ ахмадуудаасаа аргина, хэлсэн үгийг нь авна, хүндэлнэ шүү дээ. Морь уядаг хөгшчүүл миний улаан азаргыг хараад л “Моринд дуртай хүний адуу давхинаа”, “Энэ улаан азарга үнэхээр сайн болжээ. Дондогийн хүч хүрэх нь үү, үгүй юү” гэлцэж байна. Дээр үеийн хөгшчүүл айхтар шүү дээ, үгийнхээ утгыг далдалж хэлнэ. Нэг настай уяач “Уяач хүн чинь хүн болгоны үгэнд орж уймарч болдоггүй юм. Өөрийн санасан санаа, бодсон бодол өөртөө зөв байдаг юм шүү. Миний морь эцэнхийдэв үү, хүчдэв үү, би юун дээр алдав гэдгээ сайн бодож хянаж бай” гэж захиж билээ. Улаан азарга соёолон урт сунгаанд түрүүлчихсэн байлаа. Долдугаар сарын 11-ний шөнө манаж хоночихоод 12-ны өглөө мордуулчихаад майхан руугаа шогшиж явсан чинь нэг хүн дуудаж даллаад байна. Хүрээд очвол Дөхөм багийн агент хийж байсан Мажигсүрэн гэдэг өвгөн. Уулзаад “Ах нь чамд баяр хүргэчихье. Сая мордсон 90 гаруй соёолонгоос миний дүүгийн соёолон түрүүлнэ дээ. Бараг дөхүүлэх байх аа” гэж хэлээд цаашаа яваад өглөө.
-Тэр өвгөний очиж хараад байсан морь түрүүлж, айрагддаг гээ биз дээ?
-Тийм. Бригадад сунгалт хийхэд миний соёолон түрүүлээд, тэр өвгөний соёолон дөрвөөр, бараг хамгийн сүүлд шахуу орж байсан. “Та ч гэсэн сайн уралдаарай” гэсэн чинь “Яах вэ, ах нь өөрийнхөө соёолонг ямар ч байсан модтой ирүүлнэ” гэж байна. Дээр үеийн өвгөд тийм айхтар үгтэй. Тэгсэн атлаа намайг “Гар барьчихъя. Баяр хүргэчихье” гээд байгаа юм. Тэгээд соёолон эргэж, цагаан хоолойгоор зарлаад эхэллээ. Яалт ч үгүй миний улаан азаргыг зарлаад байх юм даа. Сэтгэл бэмбэгнээд сандал дээрээ сууж чадахгүй, мотоцикльтой ч юм уу, морьтой ч юм уу амдаж явмаар санагдаад болдоггүй. Хошуу тойроод гараад ирэхэд нь дурандвал мөн юм аа. Тэр наадамд миний соёолон хол түрүүлсэн. Дурангаа хажуу дахь хүндээ өгчихөөд пар гээд алга болсон. Сүүлдээ дурангаа хэнд өгснөө ч санадаггүй, хачин их баярлаж байлаа. Муу ээж, ах хоёр маань амьд сэрүүн байсан цаг. Ирсэн чинь “Ээ миний хүү, алт мөнгийг нь эдэлж чадаагүй ч хүлгийг нь эдэлж явна” гээд ээж маань их уйлж билээ. Ээж маань 89 хүртлээ миний улаан азарга зарагдаж, төл нь хүртэл хурдлахыг үзсээн үзсэн. Би муу ээжийгээ баярлуулсан гэж боддог юм.
-Үнэхээр мартахын аргагүй сайхан наадмын дурсамж юм. Таны хүү ч бас морио сайн уяад аавыгаа баярлуулах нь дамжиггүй.
-Баярлуулах байх аа. 2000 он гараад нүд харах нь муудаж, морь уяхаа больсон. Би хоёр хүү, нэг охинтой. Том хүү хотод амьдардаг, хань бүл нь ч холын хүн. Бага хүү маань хань ижилгүй, миний хажууд морь уяж, модтой л уралдаж байна. Хэдэн гүү хураачихаад аавынхаа ижил босоо удмын азарга авч тавьчихаад байгаа. Эцгийн хувьд адуугаа сайн уяасай гэж бодох юм. Гэхдээ эдний уяа, бидний уяа хоёр шал өөр юм аа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна