Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны анхдугаар их хурал болно

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 15 -нд

Сар гаруйн өмнө байгуулагдах болсноо зарласан Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо анхдугаар их хурлаа зохион байгуулахаар товлосноо хэвлэлийн хурал хийж зарлалаа. Тус холбооны анхдугаар их хурал 04 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах юм байна. Уг хурлын төлөөлөгчөөр нийт малчид, уяачид, салбарын холбоод нээлттэй оролцох боломжтой бөгөөд үүнд оролцохыг хүссэн хүмүүс mongolnaadam.mn сайт болон зохион байгуулагчдын гар утсаар овог нэр, регистрийн дугаараа бичиж бүртгүүлж болох гэнэ. Хурлаар Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны дүрэм батлах, салбар холбоо байгуулах эсэх, ерөнхийлөгчөө сонгох, уяачдын зөвлөлийн тэргүүлэгч гишүүдээ сонгох, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өгөх саналыг хэлэлцүүлж, хууль санаачлах эрх бүхий байгууллага, Засгийн газарт уламжлах зэрэг асуудлыг хэлэлцүүлэх юм байна.

Д.Ирмүүн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.