Ажнай хүлгээ мөнхөлж, ард олноо цэнгүүлжээ

Сэтгүүлч
2022 оны 8-р сарын 18 -нд

2018 онд “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны захиалгаар Хөвсгөл аймгийн сумдыг тойрч, уяачидтай уулзсан юм. Эрдэнэбулган хоёр дахь сум нь байсан санагдаж байна. Тариалан сумын МСУХ зохион байгуулалт сул, уяачид ч төдийлөн олноор хамрагдаагүй тул сэтгэл дундуур улс Эрдэнэбулган сумыг зорьж наран жаргахтай зэрэгцэн хүрсэн юмдаг. Үүрийн голын гүүрэн дээр сумын МСУХ-ны тэргүүн, тэнд ажиллаж байсан Хүрээлэн төслийн зурагчид тэргүүтэй хүмүүс зам угтан тосч хоёр давхар  байшинд буулгалаа. Буусан цагаас эхлээд яван явтал хээ шаагүй гүдэсхэн яриатай, том алаг нүдтэй, махлаг бор ах бидэнд үйлчилсэн нь аймгийн Алдарт уяач Янжамаагийн Лхагва байв. Сумын нэр нөлөө бүхий уяачдын нэг, хээр, халтар зүсмийн адуугаар түлхүү уралддаг. Сумандаа хэдэн жил дарааллан соёолон түрүүлгэсэн гээд тодотгох зүйл олонтой.

Энэ суманд нэг эмэгтэй уяачтай уулзсан нь Лхагва Алдартын бага охин гэнэ. Эмээгээ, /Лхагва Алдартын ээж Янжмаа морь уядаг, сум орон нутгийн наадмаас нэлээд хэдэн айраг түрүү хүртсэн уяач байж/аавыгаа залгамжлан морь уясаар сумын Алдарт уяач цолонд хүрчээ.

Аав энэ түүхээр бахархдаг нь илт. “Миний ээж морь уядаг байсан. Одоо охин маань уяж байна. Зээ охид бүгд морь унана. Ер нь манайхан моринд сайн шүү” хэмээн баясалтайгаар ярих.

Ийнхүү гурван үеэрээ морь уяж, сум орон нутагтаа сайхан наадаж буй Я.Лхагва 2008 оны зун Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Авхиаваас халтар соёолон авч, аймгийн чанартай уралдаанд хоёр айрагдуулж, сумын баяр наадамд дөрөв түрүүлгэж, гурван айрагдуулсан байдаг. Хэлсэндээ хүрэх гэсэн эзэн уяачийнхаа хүслийг олонтаа биелүүлж, баярын магнай тэнийлгэсэн хурдан халтар морио мөнхжүүлэхээр Алдарт, түүний үр хүүхдүүд хөшөөг нь босгож, бэсрэг наадам хийжээ.

Сүмбэ халтар морины  хөшөөний нээлт, Алдарт уяачийн мялаалга наадам энэ сарын 1, 2-нд болсныг бид сурвалжлан хүргэж байна. 


Сүмбэ халтар морины хөшөөний нээлтэнд зориулсан бэсрэг наадмын эхний өдөр “Адуучин” , үндэсний сурын харвааны тэмцээн болсон бөгөөд “Адуучин” тэмцээнд зургаан сумын 43 залуус авхаалж самбайгаа шалган өрсөлдсөнөөс, нэгдүгээр байрт Бүрэнтогтох сумын харьяат Өсөхбаяр, хоёрдугаар байрт Түнэл сумын харьяат Сэрсэндэмид, гуравдугаар байрт Эрдэнэбулган сумын харьяат Ганхишиг, дөрөвдүгээр байрт Эрдэнэбулган сумын харьяат Ууганбаатар, тавдугаар байрт Түнэл сумын харьяат Бямбадорж нар шалгарсан.


Харин хоёр дахь өдөр албан ёсны нээлтээр эхлэн, халтар  морины унаган эзэнд хүндэтгэл үзүүлж, урлаг соёлын тоглолтоор сонор мялаан, хүчит бөхийн барилдаан, их насны морьдын уралдаанаар өргөжсөн юм.

Их насны морьдын уралдаанд:

1.Эрдэнэбулган сумын харьяат Сэр-Одын хээр халзан

2.Их-Уул сумын харьяат Даваанямын бор

3.Эрдэнэбулган сумын харьяат Энхбаатарын хээр 

4.Их-Уул сумын харьяат Болдбаатарын халиун

5.Эрдэнэбулган сумын харьяат Батчулууны хүрэн тус тус түрүүлж, айрагдсан бол


хүчит бөхийн барилдаанд цолгүй 32 залуус уран мэхийг уралдаалж, шөвгийн дөрөвт Эрдэнэбулган сумын харьяат Баярхүүгийн Гансүх, Гэрэлчулууны Баярмагнай,  Эрдэнэцагаан, Алтангэрэл нар үлдэж, Б.Гансүх түрүүлэн, Г.Баярмагнай үзүүрлэсэн юм.  


Түүнчлэн мялаалга наадмын үеэр Я.Лхагва уяач өөртэй нь нэгэн цаг үед хурд хуваалцан уралдаж, нутгийн олноо цэнгүүлж байсан уяачдадаа гарын бэлэг хүртээнэ билээ.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.58.188

    Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.

    Reply