Хүрэн халзан

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 02 -нд

Төрийнхөө их баяр наадамд хоёронтоо айрагдса? Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул “Уулс трейд” ХХК-ийн захирал Т.Галбадрахын хүрэн халзан үрээг найргийн хэлээр ийнхүү урлажээ.
Хөх тэнгэрийн халзан тамгатай
Хүлэг морины хүрэн тэмдэгтэй
Гарааны зурхайд ганцаар торойх
Галбир сайтай хурдан хүлэг
 Хүрэн халзаны янцгаах дуунаар
 Хотол түмний хийморь сэргэдэг
 Барааны алсаас хурдлан ирэхэд
 Барианы дэнж хотолзон тосдог
Өвөг дээдсийн унаган заяатай
Өсөх насны буян даллагатай
Эцэг талын ариун удамтай
Энэ цагийн хурдан буян
 Уяач эзнийхээ уухайн дууг
 Уулсын цаанаас танин хурдалдаг
 Унаач хүүхдийн айзамт гийнгоонд
 Урмаа нэмэн газар товчилдог
Галдбадрахын зүрхэн тарнитай
Галынхаа шонд  босоо алдартай
Төрийнхөө наадамд айргийн данстай
Түмний шүтээн хүрэн халзан
 Хүрэн халзаны хуйлрах тоосонд
 Хүй долоо өнгөө тольддог
 Барааны алсаас хурдлан ирэхэд
 Барианы дэнж хотолзон тосдог

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна