Харүмафүжи: Өөртөө маш өндөр шаардлага тавьсан


Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Бямбадорж эх орондоо иржээ. Тэрээр Японы эрдэмтэн судлаач Окада Хидэхирогийн “Монголын эзэнт гүрний мандал, буурал” нэртэй номыг монгол хэл дээр хэвлүүлэн гаргахад ивээн тэтгэсэн бөгөөд энэхүү номоо өчигдөр Японы элчин сайд яам, “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн сурагчдад гардуулан өгсөн юм. Японы нэрт эрдэмтэн Окада Хидэхирогийн бичсэн уг номыг Р.Баттогтох эх хэлнээ хөрвүүлжээ. Энэхүү арга хэмжээний үеэр сумогийн 70 дахь аварга Харүмафүжитэй цөөн хором ярилцлаа.
-Та ёкозуна болсноос хойш эх орондоо ирээгүй. Сэтгэгдлийг тань сонсмоор байна?
-Японы сумогийн 70 дахь аварга болсондоо баяртай байгаа. Ёкозуна болсныхоо дараа эх орондоо ирэхийг маш их хүссэн. Гэвч аварга цолтой хүн олон арга хэмжээнд оролцох ёстой байдаг. Тийм учраас ирж чадаагүй. Бас бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой байсаар цаг их давчуу байсан юм. Харин арваннэгдүгээр сарын башё дуусгаад гэртээ хурдан очихыг хүссэн учраас даваа гаригт Монголдоо ирлээ. Гэртээ ирсэн чинь маш сайхан байна.
-Хэд хоногийн чөлөөгөөр ирсэн юм бэ?
-Баасан гаригт /маргааш/ буцна. Ер нь бол цаг жаахан давчуу байгаа.
-Их сонирхолтой номын ивээн тэтгэгчээр ажиллажээ. Яагаад ивээн тэтгэх болов?
-Монголын их хаад, түүх соёлын талаар судалгаа хийдэг гадаадын маш олон эрдэмтэн байдаг. Орос, Англи, Америк, Хятад, Солонгос гээд л. Гэхдээ бүгд өөр өөрийн гэсэн байр суурь, өөр өнцгөөс харж бичсэн байдаг юм билээ. Хамгийн сонирхолтой санагдсан эрдэмтэн Окада Хидэхирогийн ном байгаа юм. Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж байхад энэхүү номны талаар мэдээлэл өгч, монгол хэлнээ хөрвүүлэн гаргахад ивээн тэтгэхийг санал тавьсан. Би ч энэ саналыг дуртай хүлээж авсан. Өнгөрсөн жил элчин сайд бид хоёр хоол идэж байхдаа ярилцсан ажил маань өнөөдөр биелэлээ олж ард түмэнд, миний дүү нар, эх орны ирээдүйн эздэд хүрч байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Монголчууд маань “Монголын эзэнт гүрний мандал, буурал”-ыг ширээнийхээ ном болгоно гэдэгт итгэж байгаа. Номонд дургүй монгол хүн байхгүй болсонд хувийн зүгээс баяртай байна. Энэ номыг уншаад хүн бүр түүхээрээ бахархаж, омогшоосой гэж хүсье.
-Ёкозуна болсон сэтгэгдлээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Ээжтэйгээ хуваалцсан. Тэр үед өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд, нулимс унагасан. Аав минь амьд сэрүүн байсан бол гэж бодлоо. Гэр бүл, ах дүү нартаа аварга цолоор бэлэг барьж, мэргэжлийн сүмод барилдаж байгаа зорилгынхоо нэг хэсэгт хүрч чадсандаа баяртай байгаа. Цаашид ч гэсэн улам хичээж барилдах болно.
-Аварга цолтойгоор анхны башёдоо барилдлаа. Гэвч зургаа унасан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Ёкозeна болоод анхны башёдоо барилдсан. Башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд маэгаширад унасны дараа дахин унах ёсгүй гэсэн шаардлагыг өөртөө тавьсан. Гэвч барилдаан маань нэг л болж өгсөнгүй. Гэхдээ цаашид ийм барилдаан гаргахгүй ээ. Ёкозуна хэмээх том цолны нэр төрийг хамгаалж барилдах болно.
-Башёгийн өмнөх бэлтгэл хэр байсан бэ?
-Хангалттай сайн байсан гэж хэлмээр байна. Бэлтгэлийн тал дээр ямар ч асуудал байхгүй. Хакухо аваргатай л гэхэд би 30 гаруй удаа хамтарсан бэлтгэл хийж барилдсан шүү дээ.
-Таныг Монгол руу ирж байх хооронд Ёкозунагийн зөвлөл хуралдсан байна лээ. Энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Надад мэдэгдсэн л дээ. Гэхдээ яг тодорхой мэдээлэл аваагүй байгаа учраас энэ талаар одоо яриад хэрэггүй байх. Мэдээж аварга цолтой бөх олон удаа унасан нь сумогийн холбооныхонд таалагдаагүй биз. Надад хүлээлгэсэн энэ том цолны нэр төрийг цаашид хамгаалан барилдах болно гэдгээ дахин хэлмээр байна.
-Гэртээ ирээд амарч чадав уу?
-Тухтай амарч чадахгүй л байна. Маргааш л /өнөөдөр/ сайн амарч аваад буцна даа.
-Японд очоод шууд бэлтгэлдээ орох уу?
-Бараг л тэгэх байх. Гэхдээ бэлтгэлээс өмнө оролцох ёстой 2-3 арга хэмжээ бий.
-Тантай хамт монгол сумочдоос ирсэн үү?
-Ирээгүй. Би башё дууссанаас хойш бусадтайгаа уулзаж амжаагүй байна. Монголд яаралтай ирэх ёстой байсан учраас башё дууссаны маргааш шууд ирсэн.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа?
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Намайг дэмжиж байгаа Монголын ард түмэндээ баярлаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүй улам сайн хичээж барилдах болно. Цаашид олон түрүү авахын тулд бэлтгэл сургуулилтаа маш сайн хийнэ.
Эх сурвалж: СПОРТЫН ШУУДАН
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
9 цагийн өмнө "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
-
Өчигдөр, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
Өчигдөр, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол бага насны ангилалд Г.Батсугар…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсийн эрлийз дээд насны ангилалд Д.Ганзори…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсэд Д.Жамъянгийн хүрэн халзан соёолон түр…
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд А.Билигүдэйн хар даага түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд О.Баатарын хээр соёолон түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн…
-
7-р сарын 30 -нд Ховдод Г.Сүхбаатарын бор хязаалан түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Ховдод Б.Баатарбилэгийн халтар морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт И.Золбоогийн хүрэн халзан шүдлэн түрүү…
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт Г.Болдбаатарын хар морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Ш.Дашдоржийн хонгор морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Төвийн бүсэд Ө.Ганбатын Гоё хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү…
-
7-р сарын 30 -нд Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага тү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Ж.Батсуурийн хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан т…
-
7-р сарын 29 -нд Ховдын сонгомол дээд насанд Т.Ганчөдөрийн цоохор т…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлийн сонгомол дунд насанд Ц.Амарсанаагийн хү…
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хээр мо…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Г.Амарсанаагийн зээрд соёолон түрүүллэ…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд Х.Улам-Өрнөхийн халтар шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Дундговьд Г.Батболдын Сүлд хул азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Ж.Ууганбаярын зээрд халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Говийн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан…
-
7-р сарын 29 -нд Сүхбаатарт Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор азарга түрүү…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Ч.Махбалын хар азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хон…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн…
-
7-р сарын 27 -нд Д.Цэрэнжигмэдийн унаган адуу улс, бүсийн уралдаана…
-
7-р сарын 27 -нд Мөнгөн гүүний эзэдтэй танилцана уу?
-
7-р сарын 27 -нд Алтан азарганы эзэд тодорлоо
-
7-р сарын 27 -нд "Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насн…
-
7-р сарын 26 -нд “Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарган…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллэ…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Ж.Түмэн-Өлзийн хүрэн морь түрүүлжээ
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Д.Давааноровын бор хязаалан түрүүлжээ
-
7-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №84: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.ТУЯА
-
7-р сарын 25 -нд Өвөрхангайд Б.Баярдоржийн хээр азарга түрүүлжээ
-
Бямба, 19:23 минут Баянхонгорын бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 10:06 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
Ням, 09:26 минут Аймгийн Алдарт уяач С.Ганболд: Морины гараа саарва…
-
Ням, 14:43 минут Баруун бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
Өчигдөр, 11:06 минут “Их хурд-9” уралдааны сонгомол ангилалд эхний 10-т…
-
Өчигдөр, 20:31 минут Молор эрдэнэ одонгоор шагнагджээ
-
7 цагийн өмнө 86 жилийн түүхт одонгоор шагнагдав
-
Бямба, 20:38 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
9 цагийн өмнө "ТОД МАГНАЙ" ПОДКАСТ №86
Сэтгэгдэл бичигдээгүй байна