Эрдэнэтийн бүсийн уралдааны эрлийз ангилалд түрүүлж айрагдсан хүлгэд

Засгийн газрын тогтоолт хаврын бүсийн хоёр дахь уралдаан гуравдугаар сарын 9-нд Орхон аймагт амжилттай болж өндөрлөлөө. Бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийгээд удаагүй байгаа Орхоны “Эрдэнэт хүлэг” уяачдын холбооны удирдлагууд өөрийн нутагт зохион байгуулж буй бүсийн уралдаандаа ихээхэн анхаарал хандуулан ажиллажээ. Тэд “Дүнжингаравын хурд-2013” уралдааны зохион байгуулах комиссийн гишүүнээр ажиллан туршлага судлаж, орон нутагтаа хэрэгжүүлсэн нь энэ байлаа. Эрлийз ангиллын морьдын уралдаанаар эхэлсэн тус наадамд эхний 10-т хурдалсан хурдан хүлгэдийн цувааг сонирхуулахад:
Эрлийз ангилалд- 45
1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хээр түрүү магнайд хурдаллаа. Хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Тод манлайн хурдан буян ийнхүү амжилтаа ахиулсан юм. Могой жил гарсаар тун ч одтой наадаж буй хээр үрээ Төв аймгийн Цээл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн унаган адуу бөгөөд эх нь Төв аймгийн Алтанбулаг сумын “жаал” хэмээх Шаравын адуу. Харин эцэг нь Англи, Оросын Будённый үүлдрийн азарга байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Дааган цагаасаа эхлэн төрийнхөө их баяр наадамд айргийн таваар давхиж, давхар уяагаар Говь-Алтай аймаг үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд түрүүлсэн хээр үрээ шүдлэндээ төрийн наадмын эрлийз дунд насны ангилалд зургаалж, Сэлэнгэ аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд түрүүлээд байгаа юм. Харин хязааландаа “Дүнжингаравын хурд-2012” уралдааны эрлийз ангилалд аман хүзүүдэж, хэдхэн хоногийн дараа болсон “Өмнөговь-2012” хаврын бүсийн уралдаанд хүүхэдгүй долоод давхин, өнгөрсөн зун төрийн болон төвийн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд тус тус аман хүзүүнд хурдалсан аргагүй хурдан ажнай билээ.
2. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирал Г.Тэмүүлэнгийн зээрд халзан аман хүзүүнд хурдаллаа. 2012 онд төвийн бүсийн наадмын эрлийз дээд насны ангилалд айргийн тавд хурдалсан халзан азарга өнгөрсөн оны чансаа өндөр есөн азарганы нэгээр нэрлэгдсэн билээ.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхтүвшингийн хээр. Шинэ цагийн монгол адууны төлөөлөгчдийн нэг Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу хээр үрээ могой жилийн анхны наадам “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн гуравт хурдалсан бол энэ удаад амжилтаа бататган бүсийн наадмаас хоёр дахь айргаа хүртлээ.
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” холбооны дэд тэргүүн, “Бүтээл” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Баярцогтын хүрэн азарга.
5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ган-Очирын өсгий цагаан хүрэн.
6. Завхан аймгийн Улиастай сумын уугуул,Тод манлай уяач Л.Цандэлэгийн сартай зээрд. Зээрд үрээний эцэг нь Барга халзан азарга байдаг бол эх нь Тод манлайн унаган адуу болох хонгор гүү юм. Зээрд үрээ соёолондоо “Хотгойдын хурд-2010” бүсийн наадамд аман хүзүүдэж байсан бол, могой жил гарсаар Сэлэнгийн “Буган халиун ажнай” холбооны мялаалга наадамд гурвалж, “Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн анхны уралдаанд 17-оор давхисан юм.
7. Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын Одон хээр. Энэ цагийн хурдан буянгуудын нэг Одон хээр үрээний эх нь Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул Гэсэрваанийн унаган хүрэн гүү. Харин эцэг нь аймгийн Алдарт уяач Г.Ариунсайханы Араб хээр азарга юм. С.Шинэбаатар хээр үрээгээ дааганд нь авч тэр жилээ улсын наадамд түрүүлгэн, давхар уяагаар Эрдэнэтэд болсон төвийн бүсийн наадамд түрүүлж, хязааландаа төрийн их наадам болон төвийн бүсийн наадамд тус тус айрагдаж байсан. Одоогоор улс бүсийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртээд буй Одон хээр “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд 16-аар давхисан бөгөөд уяа сойлгыг нь С.Шинэбаатарын дүү С.Элбэгзаяагийн хамт тааруулдаг аж.
8. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, УИХ –ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хул. Алдарт Үүлэн бор азарганых нь төл хул үрээний эх нь Сүхбаатар угшилтай Сайхан хэмээх хул гүү бий. Хул үрээ даагандаа буюу 2010 онд Орхон аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн таваар, шүдлэндээ Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уралдаанд хол тасархай түрүүлж, хязааландаа 2012 онд төвийн бүсийн уралдаанд айргийн таваар хурдалж байсан. Харин могой жилийн өнгө тодорхойлох “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд долоод давхин, давхар уяагаар ийнхүү Эрдэнэтийн бүсэд наймлажээ. Хул үрээний туурай бага зэргийн зовиуртай байсан нь айрагдах боломжийг хязгаарласан уяачид ярих юм билээ.
9. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ган-Очирын хүрэн. Он гарсаар хаврын бүсийн уралдаануудад уясан хүлгэд нь хурдан байгаа Ч.Ган-Очир энэ ангилалд хоёр үрээгээ арвын дотор давхиулж, шинэ цагийн монгол адуугаар одтой наадаж байгаа нэгэн гэдгээ харуулаад авсан. Хүрэн үрээ хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн тавд хурдалсан тухай бид мэдээлж байсан билээ.
10. Төв аймгийн Лүн сумын уугуул, Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн сартай хээр.
А.Мягмарсүрэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө Аймгийн Алдарт уяач Б.Дагий: Булганы анхны бүсийн …
-
Мягмар, 12:58 минут Х.Цогтсайханы зээрд халзан
-
Лхагва, 19:38 минут Цовоо хурдан Цолмон халзан
-
Лхагва, 19:06 минут Бишрэм хурдан Богд хээр
-
Лхагва, 18:28 минут УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
5-р сарын 30 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
5-р сарын 27 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдааны сонгомол дунд нас…
-
5-р сарын 27 -нд Монгол Улсын Мөнгөн гүүнүүд
-
5-р сарын 23 -нд Улсын цоллооч Г.Гантөгс: Зээрд азарга маань аймгий…
-
5-р сарын 23 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №114: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ш.БАДАМ…
-
5-р сарын 23 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Т.Дашраднаа: их нас, азарга, со…
-
5-р сарын 18 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
5-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Түвшинбаяр: 2012 онд манай у…
-
5-р сарын 14 -нд “ЖАВХЛАНТ ШАРГА-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан…
-
5-р сарын 11 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 11 -нд “ЖАВХЛАНТ ШАРГА-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан…
-
5-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №113: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.АХИ…
-
5-р сарын 11 -нд “Нүүрэнтэйн хурд-2023” уралдаанд түрүүлж айрагдсан…
-
5-р сарын 09 -нд “Сэцэн ханы хурд-2023” уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 08 -нд Нийслэлийн МСУХ-ны тэргүүлэгч Г.Баяржавхлан: Хоёр …
-
5-р сарын 08 -нд Хэнтий аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлж, ай…
-
5-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач С.Заяахүү: Медаль гэгч зүйлийг…
-
5-р сарын 08 -нд “Ирээдүйн түмэн эх-2023” уралдаанд түрүүлж, айр…
-
5-р сарын 08 -нд Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айра…
-
2023 оны 5-р сарын 01 -нд "Агт-Эрдэнэ" галын улс, бүс, Их хурд уралдаануудад…
-
2023 оны 5-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ №112: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Т.ГАНЧӨДӨР
-
2023 оны 4-р сарын 30 -нд Говийн бүсийн сонгомол дээд насны ангилалд эхний 1…
-
2023 оны 4-р сарын 19 -нд Б.Түвшинг дахин сонгожээ
-
2023 оны 4-р сарын 19 -нд Толин зээрд хэмээх хүлгийн тухайд...
-
2023 оны 4-р сарын 19 -нд Хурдан морь цоллооч А.Ганзориг: Морь цоллоход аята…
-
2023 оны 4-р сарын 15 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2023 оны 4-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №111: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ж.БАЯНЖ…
-
2023 оны 4-р сарын 03 -нд Шинэ зууны шинэ түүх Бүжин бор
-
2023 оны 3-р сарын 31 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
2023 оны 3-р сарын 28 -нд МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
2023 оны 3-р сарын 28 -нд Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
2023 оны 3-р сарын 28 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
2023 оны 3-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
2023 оны 3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
2023 оны 3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
2023 оны 3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
2023 оны 3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
2023 оны 3-р сарын 10 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд
-
2023 оны 3-р сарын 06 -нд Уяач Г.ЛХАГВА-ОЧИР: Сумын 90 жилийн ойн наадам хам…
-
2023 оны 3-р сарын 05 -нд Дундговь аймгаас 24 Алдарт уяач цолтон шинээр төрл…
Сэтгэгдэл бичигдээгүй байна