ТОД МАГНАЙ ПОДКАСТ-36: ТҮҮХЧ Х.МӨНХБАЯР

Сэтгүүлч
5-р сарын 03 -нд

Ээлжит зочноо товлоод холбогдлоо.

...Тод магнай подкастаас холбогдож байна. Тантай "монгол наадам түүний үнэ цэнэ, хэв шинжийн" тухайд ярилцах гэсэн юм. Цаг зав гаргаач ахаа...
-Хичээлийнхээ байдлыг харж байж болно доо.
Ингэж яриад тогтсон эхний уулзалт амжилт олсонгүй. Гэсэн ч тэр хүний ярих сэдэв сонирхол татсан хэвээр байсан тул дахин хугацаа товлохоор шийдлээ. Эхний уулзалт миний ажлын байдлаас болоод цуцлагдсан тул ярих тактик боловсрууллаа. Интертенээс ярилцагчийнхаа тухай мэдээлэл хайсан яасан гээч...
Юун ах, оюутны байрны танил маань байдаг юм. МУИС-ийн 3-р дотуур байрны 109 тоот умгархан өрөөнд тавуул чихцэлдэн амьдарч байхуйд нэг маань МУИС-ийн түүхийн ангийн оюутан байсан юм. Мөнхбаяр бол тэдний ангийн хүү. Манай өрөөнд тэдний ангийнхан цугларч хөзөр тоглодог байсан тул чимээгүйхэн инээмсэглэх энэ даруухан бор залууг арван жилийн өмнөөс таних билээ.
Эртний танил маань мэргэжлээрээ тууштай ажиллан, эрдмийн цол зэрэг хамгаалж, сургуульдаа багшилж байгаа гэнэ. Бас болоогүй ээ сая ярилцахдаа манай нутгийнх гэдгийг нь мэдлээ.
Алдарт Заг Байдрагийн хүрэн бэлчирийн хүү, түүхийн ухааны доктор Х.Мөнхбаярын "Монгол наадмын түүхэн товчоон"-ы тухай сонирхолтой ярилцлагыг  

үзээрэй.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна