Адууг хөнгөлсний дараах түгээмэл тохиолддог хүндрэлүүд


Манай орны олон сая малыг цаг хугацаанд нь хөнгөлөх ажлыг зөвхөн малын их эмч нарын хүчээр хийх бололцоогүй учраас малын бага эмч, мал аж ахуйн мэргэжилтэн зарим гарын дүйтэй гэгддэг малчид хийж гүйцэтгэж ирсэн билээ.
Хэдийгээр малыг хөнгөлөх арга барил нь энгийн аюул багатай ч бэлэг эрхтний бүтэц, зохион байгуулалт, ажилбарын зарчмыг сайн мэддэг хүн хийхгүй бол хөнгөлсний дараа олон хүндрэлүүд гардаг нь практик дээр харагдаж байна. Судалгаанаас харахад төмсөг болон хуухагны бүтэц үйл ажиллагааны тухай ойлголт муутай хүн хөнгөлснөөс болоод 14 төрлийн хүндрэл үүсч зарим адуу харамсалтайгаар үрэгдэж байна.

Адууг хөнгөлөхөд хориглох заалт:
Ямар нэг өвчнөөр өвчилж эдгэрээд удаагүй сул дорой биетэй
• Эцэнхий туранхай адууг,
• Төмсөгний ойролцоо идээт үхжлийн голомт байсан тохиолдолд хөнгөлж болохгүй.
Адуу хөнгөлөхөд баримтлах зарчим: Хэсэг газрын халдвараас сэргийлж хууханагыг савандаж угаах, 70% спирт түрхэх, 10%-ийн иодын уусмалаар халдваргүйжүүлж ариутгах зайлшгүй шаардлагатай.
Практикт тохиолдож байгаа хөнгөлгөөний дараах хүндрэлийг эрт ба хожуу мэдэгдсэн гэж хоёр хувааж үздэг.
Эрт хүндрэл
Үрэвслийн хаван үүсэхээс өмнө дөнгөж хөнгөлсөн тэр даруй гарч байгаа хүндрэлийг хамааруулна. Тухайлбал: Цус гоожих, нарийн гэдэс, сэмж, давсаг, хөвчирхийний тайранхай, ерөнхий сав бүрхүүл урваж гарах зэрэг орно.

Хожуу хүндрэл
• Хөнгөлснөөс хойш үүсч байгаа ерөнхий сав бүрхүүл үрэвсэх (Vaginalitis), хөвчирхий үрэвсэх (Funiculitis), буглаа (Abscess), нэвчээс (Phlegmoni) үүсэх, үрэвслийн хаван буюу соёнготох (Oedema post castrationem), хэвлийн гялтан үрэвсэх (Peritonit), үжих (Sepsis), зогсоо өвчин тусах зэрэг олон хүндрэл хамаарна.
Эрт хүндрэлүүд
• Цус гоожих (Haematorrhoea) - Хуухнагны хананы хураагуур, тараагуур, үр дамжуулагч ба хөвчирхийний хураагуур, тараагуур судаснаас цус гоождог. Хамгийн аюултай нь хөвчирхийний хураагуур, тараагуур судаснаас цус гоожих юм.
Шалтгаан
• Хөвчирхийг дутуу хавчсан, утсаар сул муу боосон, цус муу бүлэгнэсэн, хөгшин азарганы судас хатуурсан, боодол буруу тавьсан, хуухнагны арьс хатуурсан, хураагуур судас бүдүүрч өргөссөн, хөнгөлгөөний дараах арчилгаа, маллагаа зэргээс болно.

Эмнэл зүйн шинж тэмдэг
• Цус гоожихыг анхдагч ба хоёрдогч гэж хуваана. Анхдагч нь хөнгөлгөөний үед буюу түүнээс хойш хэдэн цагийн дараа цус гоожихыг хэлнэ. Хоёрдогч нь хөнгөлснөөс хойш хэдэн өдрийн дараа цус алдахыг хэлнэ. Цус гадагшаа болон дотогшоо гоожих гэж ялгаж үзнэ. Хөвчирхийний судаснаас цус дуслаар, бага зэрэг олгодох, хүчтэй олгодож гоожих хэлбэрээр гоожно. Адуу зогсож байхад хүчтэй гоожиж, хэвтэж байхад багасна. Ийм үед адуу хэвтсэн газарт цус тунасан байхаас гадна гуя, шаант чөмөг, туурайны дотор талыг дагаж цус гоожсон нь илт харагдана.
Эмчилгээ
Малыг тайван байлгаж, хүйтэн ус өгч сайн тэжээнэ. Их цус алдсан үед физиологийн уусмал, полиглюкин, гемодез, поливинол зэрэг цус орлох шингэнийг хураагуур судсаар 1 кг амьдын жинд 10-20 мл-ээр бодож 3-4 литрийг тарина.
Халдвараас сэргийлэх зорилгоор Норациллин Ла, Пенбех, Пен-стреп аль нэгийн сонгож 48-74 цагийн зайтай булчингийн гүнд 25 кг амьдын жинд 1 мл-ийг, тарьж хэрэглэнэ.
Аль судаснаас цус гоожиж байгаа болохыг тогтоож дараах арга хэмжээг авна.
• Шархыг цэвэрлэх
• Фурациллин, тамедины уусмал, марганцын аль нэг уусмалаар угаах
• Ерөнхий сав бүрхүүл, хөвчирхийг үзэх
• Судсыг хавчих, боодол тавих
• Хэвлийн дотуур цус алдсан үед цус тогтоох бэлдмэл хэрэглэнэ.
Судсаар CaCl-ийн 10%-ийн уусмал 150 мл-ийг хийж, дотуур викасоль өдөрт 2-3 удаа 0,1-0,3-аар, өгнө. Викасоль нь элгэнд протромбин үүсгэж шархны эдгэрэлтийг түргэсгэх нөлөө үзүүлнэ.
• Аламицин аэрозол (140 гр аэрозол, 5гр окситетрациклин гидрохлорид агуулна.) хэрэглэхийн өмнө сайн сэгсэрч, цөөн хэдэн секундын турш хуухнагны шархыг бүрэн бүрхтэл цацна.

Хөнгөлөлтийн дараах үрэвслийн хаван буюу соёнготох (Oedema post castrationem):
Соёнготох нь адуунд олонтаа тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд зарим үед амь насанд нь аюултай.. Соёнготох гэдэг нь үндсэндээ засааны шарханд агааргүйтэн, агаартан, ялзруулагч нян орсноос үүсч байгаа халдвар юм. Энэ халдвар нь хөвчирхий, ерөнхий бүрхүүлийн үрэвсэл буюу перитонитийн хэлбэрээр илэрч болно.
Шалтгаан
• Адууг хөнгөлөх явцад ариун цэврийн шаардлагыг хангалтгүй биелүүлснээс засааны шарханд халдвар орох, тоос, шороо, бууц, үс, хялгас орох, хөнгөлсний дараа бууцтай газар байлгах, усаар туучуулах, шавхайн дээр хэвтүүлэх, шарханд цус хуралдаж бүлэгнэх, хуухнагыг бага хагалж, түүгээр төмсөгийг хүчээр шахаж гаргах, төмсөг, хуухнагын давхрагыг хэт хөндийрүүлэх зэрэг шалтгаан голчлон нөлөөлнө. Дээрх шалтгаануудаас гадна элдэв шарх, буглаа, нэвчээстэй малыг хөнгөлөх, элдэв сэдээлтэнд хэт мэдрэмтгий болсон адууг хөнгөлөх, эрдэс, витамин дутагдах зэрэг хүчин зүйл соёнготоход нөлөөлж болно.
Шинж тэмдэг
• Адууг хөнгөлсний дараа засааны шарх бага зэрэг хавдана. Энэ нь хэвийн хэмжээнээс хэтэрч хуухнаг 1,5-2 дахин томорч халуурвал шарханд халдвар орж үгжэрсний шинж тэмдэг болдог. Хүнд хэлбэрээр соёнготсон үед засааны шархны хавдар нь хэвлийн хана, тээрхий, гуяны дотор талыг дагаж тархах ба адуу 40 градус хүртэл халуурч, ус тэжээлээс ãарах, номой дорой болох, амьсгалын тоо, судасны цохилт олшрох зэрэг тодорхой шинж тэмдэг илрэхээс гадна цусыг шинжилж үзвэл цагаан цогцсын тоо ихэссэн байна. Шархнаас эхлээд шингэн, ширхгэнцэртэй холилдсон шүүдэс гарч тэр нь цаашдаа өтгөрч булингартай болно. Шархны амсар хоорондоо барилдаж наалдахаас гадна цавины хэсэгт буглаа үүсч заримдаа перитонитийн шинж тэмдэг илэрнэ.
Эмчилгээ
• Ерөнхий ба хэсэг газрын, шинж тэмдгийн, эмгэг жамын эмчилгээг хослон хийнэ. Энэ нь тухайн адууны тарга хүчээс шалтгаалж харилцан адилгүй байна
• Антибиотикийн эмчилгээ хийхэд адуунд илүү үр дүнтэй. Удаашруулсан үйлчилгээтэй Норациллин Ла, Пенбех, Пен-стрепийн аль нэгийг сонгож 48-74 цагийн зайтай булчингийн гүнд 25 кг амьдын жинд 1 мл-ийг тооцож тарина.
• Судсаар физиологийн уусмал, глюкоз витамин “С”-тэй, кальци хлоридын 10%-ийн уусмал зэргийг тарина.
• Тухайн адууны тарга хүчээс шалтгаалж харилцан адилгүй эмчилгээний аргагууд байдаг учир малын эмчид хандах нь зөв.
• Хэсэг газрын эмчилгээнд: Засааны шархыг фурациллины (1:5000) буюу марганцын (1:1000) уусмалаар мөн тамедины уусмалаар угаана. Шархыг нээж наалдацыг салган авч, шингэнийг гоожуулна.
• Халуун буурсны дараа бага зэрэг явуулж, дулааны эмчилгээ хийнэ. Эхлээд 10 минут явуулаад, цаашдаа 30-40 минут хүртэл явуулж хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй.

Малын их эмч Ө.Нурбол
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
197.210.76.43
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply