Галшарын алдарт уяачид


Хардал жанжин бэйс Пүрэвжавтай идэр залуугаасаа нөхөрлөн хамтран зүтгэсэн нөхөд нь төгс эрдэмт уяачид болж, хошуу нутгаараа хурдан морийг эрхэмлэн дээдлэх сэтгэл зүй бүрэлдэн, уяачдын бүхэл бүтэн үе гарч ирж, хурдны морь уяж хурдлуулах, таних, өсгөж үржүүлэх талаар нэгэн зүйл өвөрмөц сургууль бий болжээ.
Өвгөн ноёны энэ сургуулийн багш нар нь-өөрөө болон “өвчит” хэмээх Баянжаргал
/уулын эгц рүү морьтойгоо бууж эмнэг хангал уургалан өвчит нэр авсан/, “идэмхий” хэмээх Жунай /мориныхоо жолоо цулбуурын үзүүрийг зажилж явдгаас ийм хочтой болсон/, Амгалан зайсан, Ганжуур зайсан, хар Балдан, хөх Жанцан, Түгэл захирагч, Аюух, Нүгнэй, Чойжин, Лхаязав нар юм.
Уншиж судалдаг сурах бичиг нь-түүний өөрийн нөхдийн хамт зохиосон “Нууцаас нууц, далдаас далд, шулуун журамт” зэрэг нандин судрууд...
“Анги танхим” нь түүний өөрийн төрсөн нутаг-Хар магнай, Хатан суудал, Хавцал жирэм, Арт Хүдэнт, Үүдэн гашуун, Хөөврийн говь, Төдөгтэй хан уул, Сүмийн гурван булаг...
“Материаллаг бааз” нь Галшарын хурдан удмын цөм нь болсон түүний өөрийн галтай ланзан тамгатай түм шахуу адуу...
Шавь нар нь: Дагмид-Очир мээрэн, “Гожигдой” Лувсанцэнд, Ван ноён Доржцэрэн, “ижий” Чүлтэм, Агь гүн Пунцагнамжил, Сүжигт дайчин бэйл Жанцанхоролын хүү Сүрэнхорол, Артын мэргэн бандида Дамбийням, Намжил нар бол тэдний залгамж нь: “Ангасай” Банзрагч, Донойн Цэгмид, “Монхор” Халтар буюу Нарангийн Цогдэлгэр, “татаа” Лосол, цагаан Наваандэндэв, ясан толгой Сандаг, зангийн Дугарсүрэн, Шагдарсүрэн, Мажааравдан, Зундуй начин, “жониго” Дагва, Балдайн Санжаа, Дамбий, “шар” Банзрагч, Дугаржав, Насан-Очир, Ишдоной, Жорвоо, Пэрэнлэй, Үдэрвад нар юм. Ингээд эрхэм уншигч танаа дээхэн үеийн Галшарын алдарт уяачдыг товч танилцуулъя.
Дагмид-Очир Мээрэн
Өвгөн ноён Дагмид мээрэн гэгч олон жил уясан хэдий ч айраг түрүү авдаггүй морины хорхойтон байж. Түүнийг өвгөн ноён цаашдаа сайн уяач болох хүн гэдгийг шинжиж мэдсэн хэрэг. Өвгөн ноён нэг өдөр Дагмид мээрэнг дуудан ирүүлж “Чи хө, гайгүй сайн морь уях дөртэй боллоо. Чамд хонгор үрээ, зээрд морь хоёрыг өгье. Үүгээр түрүүгээ онгойлго. Хонгор үрээг хоёр түрүүлгээрэй. Түүнээс илүү хэрэггүй биздээ. Цаашдаа адуутай болно биз” гэж хэлжээ. Өвгөн ноёны хайрласан хонгор үрээ, хүрэн морийг түрүүлгэж Дагмид мээрэнгийн өм нээгдсэн бөгөөд Мээрэн адуу үүссэн нь ийм буюу. Дагмид адуу нь биерхүү, бэвэрхий богино, хэнхдэг цээж зузаан, омруу уруул элбэг, дэл сүүл өтгөн, ахар сүүл урт, уяа орох тусам галбир нь гоёмсог болдог. Ар Халхын нэртэй уяач Дагмид-Очир мээрэн Галшарын Хавцал, Жирмээр нутагтай. Бичгийн их боловсролтой намхан шар хүн байсан гэдэг. Эдний угшлын дуу төлөрхөг чанар, хурдан хурцаараа гойд ялгардаг. Энэ их уяачийн морьд нь ид хурдалж байх үеийн улсын наадмын данс их дутуу байдаг тул амжилт нь яг таг тодорхой биш. Тодорхой мэдэгдэж байгаагаар:
1934 он буюу АХ-ын 13 жилийн ойгоор:
Цавьдар соёолон-айргийн гурав
Зээрд шүдлэн-айргийн тав
1935 он буюу АХ-ын 14 жилийн ойгоор:
Цавьдар азарга-айргийн дөрөв
Цавьдар шүдлэн-түрүү
Буурал шүдлэн-аман хүзүү
Хонгор даага- айргийн гуравт тус тус хурдалсан байдаг. Түүнчлэн Мээрэнгийн цоохор хонгор гэж хурдан азарга байсан ба хожмоо Уулбаяны Баян Совд гэдэг хүнд очиж хурд тарьсан хэмээдэг. Энэ цоохор азарганы тухай 1927 оны улсын баяр наадамд түрүүлсэн гэх аман яриа байдаг ч албан ёсны цуваа байдаггүй учир батлах боломжгүй аж. Дагмид уяачийн азарга буюу бага насны морьд нь илүүтэй хурдалдаг байсан бөгөөд эдний адууны удам угсаа маш олон тийшээ салбарласны дотор Төв аймгийн Баянцагаан сумын хурдан морьдын нэлээд нь эдний адууны угсааных гэгддэг. Мөн эдний адуунаас Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар аймаг руу азарган үрээ зарагдаж гарсан баримт ч бий гэгддэг бөгөөд Өвгөн ноёноос очсон цэвэрхэн хонгор азарганы гал үр Нүцгэн зээрд хэмээх онцгой хурдан морь Хятадын Шанхай хотын худалдаачинд 80 лан алтаар худалдагдсан хэмээх яриа бий.
Гожигдой хэмээх Лувсанцэнд
Галшарын эрдэмт мэргэн уяачдын нэг нь Гожигдой хэмээх Раашийн Лувсанцэнд юм. Тэрээр Хардэл ван Доржцэрэнгийн уяач байсан бөгөөд өндөр гоолиг биетэй, сайн барилддаг хүн байсан гэдэг. Тэрээр
1926 он буюу АХ-ын 5 жилийн ойгоор:
Хүрэн морь-айргийн тав
1930 он буюу АХ-ын 9 жилийн ойгоор:
Хул хязаалан-айргийн тав
Цавьдар шүдлэн-түрүү
Зээрд даага-айргийн гурав
1933 он буюу АХ-ын 12 жилийн ойгоор:
Хүрэн соёолон-түрүү
Цавьдар халзан даага-түрүү
1934 он буюу АХ-ын 13 жилийн ойгоор:
Халиун хязаалан-түрүү. /Энэхүү хязаалан Галшарын нэрт уяачдын нэг “Монхор” Халтарт очиж Босоо улаан хэмээх цуут хурдан хүлэг болсон гэдэг билээ./
1935 он буюу АХ-ын 14 жилийн ойгоор:
Дамар хонгор азарга-айргийн тав /Дамар хонгор “Монхор” Халтар уяачийн унаган адуу бөгөөд 1934 онд түрүүлсэн халиун хязаалангаар арилжсан хэмээдэг/
1936 он буюу АХ-ын 15 жилийн ойгоор:
Дамар хонгор азарга-аман хүзүү
Хүрэн халзан соёолон-айргийн гурав
Хүрэн хязаалан –аман хүзүү
1937 он буюу АХ-ын 16 жилийн ойгоор:
Зээрд соёолон-айргийн гурав
Шарга даага-айргийн дөрөв
1938 он буюу АХ-ын 17 жилийн ойгоор:
Улаан хээр даага-айргийн гурав
1939 он буюу АХ-ын 18 жилийн ойгоор:
Хул хээр морь-айргийн дөрөвт тус тус хурдлуулжээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө ТОД МАГНАЙ ПОДКАСТ №85: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Э.УУГАНБ…
-
6-р сарын 13 -нд Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Б.Дашбаатар: Унаган хүлгээрээ на…
-
6-р сарын 12 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 12 -нд "Сэцэн ханы хурд-2022" аймгийн аварга хүлэг шалгар…
-
6-р сарын 12 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №81: МУ-ЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.Ц…
-
6-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач А.Батдэлгэр: Сумын наадмын зурга…
-
6-р сарын 11 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
6-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-80: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ Б.БАТХҮҮ
-
6-р сарын 03 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 25-д…
-
6-р сарын 03 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН…
-
6-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-79: АДУУ ҮРЖҮҮЛЭГЧ Г.ХАДБААТАР
-
5-р сарын 27 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 25 -нд “Жавхлант шаргын хурд-2022” уралдаанд эхний 30-д х…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сурга…
-
2022 оны 5-р сарын 24 -нд Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...
-
2022 оны 5-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-78: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ П.АЛТАНСҮ…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
2022 оны 5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
2022 оны 5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
2022 оны 4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
2022 оны 4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
2022 оны 4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
2022 оны 4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна