Сумын Алдарт уяач Ж.Пүрэвчулуун: Буяндэлгэр Алдартаас авсан Хүүхдийн шаргын төлүүд сайн хурдалж байна


Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат, сумын Алдарт уяач Ж.Пүрэвчулууны "Тод магнай" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Миний өвөө, аав хоёр хоёулаа морь уядаг байсан болохоор унаачаас уяачийн гараагаа эхэлсэн дээ.
-Тэгвэл эхлээд өвөг дээдсийн тань талаар ярилцах ёстой юм байна?
-Гэндэн гээд олон жил морь мал уяж байгаа буурал бий. Би багадаа морийг нь унадаг байсан юм. Буурал азарга нь сумандаа олон жил түрүүлж айрагдсан адуу. Миний мэдэхийн лав гурав, дөрвөн удаа айрагдсан. Хүүхэд байсан болохоор буурал азарганы удам судрын талаар асууж тодруулдаггүй байж. Одоо надад хурдалж байгаа адуунуудын нэлээд нь тэр буурал азарганы угсааных. Өвөөгийн адууг Галшар чигийнх гэдэг байсан.Тэгэхээр буурал азарга тэр хавийн адуу л болох байх.
-Өвөөгийн адуу гэхийг бодоход аав тань бас өөр удмын адуугаар нааддаг байх нь ээ?
-Өвөө гэдэг нь ээжийн аав л даа. Харин аав маань Ононмөр угшилтай адуутай. Манай аав чинь сумынхаа морин спорт уяачдын холбооны даргаар ажиллаж байсан. Олон газрын хурдаар цус сэлбэсэн хүн байгаа юм. Ялангуяа азаргаа их сольсон. Манай сумын Содном гэж сайн адуутай, сайн уяачийнхаас хул соёолон авч байсан. Мөн морь сонирхогч та бүхэн дуулсан л байх. МУ-ын Алдарт уяач Буяндэлгэрийн Хүүхдийн шарга гээд азаргыг.
-Дуулалгүй яахав?
-Тэр шарга азаргыг Буяндэлгэр ахаар дамжуулан авч байсан. Шарга азарганы үр төлүүд одоо ч гэсэн сайн давхиж байна. Ганцхан жишээ хэлэхэд төл өсгий цагаан зээрд морь нь 1992 онд соёолондоо суманд түрүүлж байсан.

-Залуу уяач аав, өвөөгийн гээд хоёр талын хурдны удамт адуугаар нааддаг бололтой?
-Тийм шүү. Дунд сургуулиа төгсөөд морь малтай ноцолдож эхэлсэн дээ. Угаасаа морь унадаг байсан хүүхдүүд томдоод хасагдахаараа тавиач хийж, ойр зуурын уяаны ажилд тусалж байгаад бие даадаг шүү дээ. Би тэр жишгээр л уяач болсон.
-Анхны айраг, түрүү мартагдашгүй дурсамж үлдээсэн байлгүй?
-19 настай сумынхаа наадамд унаган хул соёолонгоо түрүүлгэж байлаа. Дараа нь тэр маань сайхан хул морь болж, нийлсэн хойноо хэд хэд орсон.
-Пүрэвчулууны нэртэй өөр ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Ногоон морь байна. Сумын баяр наадам болон ойн уралдаануудад хэд хэд айрагдсан.Галшар сумын 80 жилийн ойд очиж гурваар давхиж байлаа. Мөн Өвгөн ноёны нэрэмжит наадамд гурваар давхисан. Тэр жил сумандаа түрүүлчихээд очсон юм. Ер нь уралдсан цагаасаа хойш долоо, найм айрагдчихсан байх шүү. Ногоон морины эх тал нь манай адууных. Харин эцэг тал нь Содном гуайн адууных.
-Голдуу хаагуур наадахав?
-Тойргийн сумдаараа л голдуу наадна даа. Аймгийн наадамд нэг их яваад байдаггүй. Ноднин хаврын бүсийн уралдаанд очиж саарал цоохор үрээгээ гурваар давхиулсан. Аймгийн чанартай наадамд анх удаа очиж байгаа нь тэр. Миний хувьд голдуу ойгоо тэмдэглэж буй сумдын наадам руу явдаг. Мөрөн, Дарханы ойд морь түрүүлгэж байлаа. Ер нь 5-6 сумын ойгоос айраг цагаа авсан шүү.
-Нэг үеэ бодвол уяачид маань гарч уралдах сонирхолтой болсон нь ажиглагддаг?
-Манай сумынхан ч ялгаагүй гадагшаа гарч уралдах дуртай болсон. Өөрсдөө гарч уралдахаас гадна зарсан адуунууд нь бас сайн давхиж байна. Тэгж бодохоор манай эндхийн адуу сайн юм шиг байгаа юм.

-Тэжээх үү?
-Тэжээлийн талыг бараг мэдэхгүй дээ. Улс амьтнаас асуухаар тэжээлтэй нь арай илүү давхидаг гэх юм. Би ч одоохондоо өвсөөр голдуу уяж байна даа. Тэжээдэггүй болохоор хавар нэг их уралдуулдаггүй юм. Энэ жилээс эхлээд олныхоо жишгийг дагаад тэжээж үзэх санаатай л байна.
-Шинэ цагийн адуутай юу?
- Адууныхаа чанар чансааг сайжруулахад анхаарахаар шийдсэн. Гэхдээ шинэ цагийн адуу сонирхдоггүй ээ. Ер нь манай сумынхан монгол талаа барьж уралддаг улс.
-Ингэхэд хэдэн онд сумын Алдарт уяач цолоо авсан бэ?
-2008 онд 30-аад айраг, түрүүний амжилтаар авч байсан. Тэрнээс хойш олон адуу айрагдуулсаан. Одоо тоог нь хэлж мэдэхгүй байна.
-Аймгийн сайн малчнаар шалгарч байсан дуулдсан?
-Тиймээ. 2011 онд аймгийн сайн малчнаар шалгарсан. Манайх бог тэр дундаа хонь олонтой.
-Малын тоо толгой хэд хүрээд байна вэ?
-Хоёр мянга гаруй малтай, хоёр туслах малчинтай.

-Халуун хошуут малын буян дэлгэрэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Хэнтий аймгийн тусгай дугаараас
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
197.211.58.188
Get $5,500 USD every day, for six months! See how it works. What'sApp : +393512615163 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so much testimony about how Dark Web hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich. Email : carolblankatmcard@gm ail.com Hangout : carolblankatmcard@gm ail.com What'sApp : +393512615163 They also sent me the blank atm card. I have used it to get 90,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. The Dark Web is giving out cards just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of an atm programmed card which runs in automatic mode.
Reply