Н.Нармандах: Би загал үрээгээрээ азарга тавьж 20-иод удаа айрагдуулсан
А.Тэлмэн
Ах дүү зээрдээрээ нутаг орондоо алдар цуугаа мандуулж явсан Дорноговь аймгийн Айраг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нацагийн Нармандахтай уулзаж ярилцлаа. Тэрбээр удам дамжсан уяачдын нэг бөгөөд дөрвөн настайгаасаа эхлэн өдий хүртэл хурдан морьтой холбоотой яваа нэгэн.
-Та бол удам дамжсан уяач хүн. Хурдан морь унаж өссөн байлгүй. Хэр сайн морь унадаг хүүхэд байв?
-Манай аав Нацаг гэж Дорноговь аймгийн Айраг сумын хүн. Өвөг эцэг маань ч Түвдэндаржаа гэж адуучин хүн байсан. Манай аав сумандаа долоо түрүүлсэн хурдан бор азаргатай байлаа. Би дөрвөн настайдаа 1969 онд морь унаж гуравт давхиулж анхны айрагаа хүртэж байсныг бодоход гайгүй сайн унадаг хүүхэд байсан биз. Хожмоо аав маань нас өндөр болоод надад адуу малаа өсгөж үржүүлэх ажил ирсэн. Би энд тэндээс адуу цуглуулж эхэлсэн. Ер нь манай адуу ч хурдтай шүү. Дэлгэрэх сумын улсын Алдарт уяач “торгон” Дашням гэдэг хүн надад айлын адуунаас үрээ зааж өгсөн юм. “Чи үүнийг л ав, тэгвэл нэлээн юманд хүрнэ” гээд. Тэгээд 2000 онд аймгийн Алдарт уяач Энхтүвшингээс шүдлэн үрээ авч байсан. Загал үрээгээрээ би азарга тавьж 20-иод удаа айрагдуулсан. 20-иод удаа айрагдахдаа дөрөв, таваар орж үзээгүй л хурдан ажнай даа.
-Одоо байдаг юм уу?
-Одоо байхгүй. Хөл муутай болоод ойчсон. Түүний төл загалмай хонгор гэж байна. Энэ жил соёолондоо нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг гуравт орсон. Бор азарга маань Хужирын Жамбал гэж Гавьяат нэгдэлчин, Улсын Алдарт уяач хүний адуу. Алтанширээд түрүүлээд, Адилын нэрэмжит наадамд аман хүзүүдээд, 7-8 удаа алтан медаль авсан байдаг юм.
-Таны “Салхин зээрд” гээд хурдан буян байдаг. Түүнийхээ удам угсаа, амжилтыг яриач?
-“Салхин зээрд”-ийн эх тал нь Даланжаргалан сумын Балжий гэдэг хүний адуу. Алдарт Соёмбо хүрэн азарганы удам даа. Сайхандулаан сумын ойгоор түрүүлсэн. Дараа нь Хамрын хийдийн анхны 108 суварга босгосны намрын наадамд гуравт орсон. Шүдлэндээ аймгийн ойгоор аман хүзүүдсэн юм. Тэр жилээ улсад очоод 22-т орсон. Хязаалан бас энд аман хүзүүдсэн. Шүдлэнд нэлээн хэд аман хүзүүдэж, бас гуравт орсон юм. Сүүлд нь соёолон азарга аймгийн хаврын бүсийн чансаатай том наадам болдог. Тэнд аман хүзүүдсэн. Тэгээд аймгийн наадамд дөрөвт орсон юм. Одоо “Салхин зээрд” есөн настай.
-Аавын үлдээсэн адуунаас яаж давхиж байна. Дүү зээрд гээд бас нэг хурдан адуу бий дээ?
-Хэд хэдэн удаа айрагдсан хүрэн зээрд морь байдаг. Аавын адуунаас шарга азарга байсан. Тэр нэлээд айрагдсан. Би аавынхаа зээрд морийг авчраад 2006 онд аймагт гуравт оруулсан юм. Дүү зээрдийг Дэлгэрэх сумын Нямбуу гэдэг өвгөнөөс авсан. Тэдний хурдан бор азарганынх нь удам. Даагандаа гурав, тавд ороод, шүдлэнд нь хөхөрчихөөд уяж чадаагүй. Хязаалан үрээ азарганд оруулчихгүй юу. Соёолондоо хаврын бооцоот наадамд түрүүлсэн. Харин Өмнөговийн хаврын бүсийн уралдаанд сайн давхиж чадаагүй. Гуч гаргаж ирсэн. Харин дараах нь Өргөний наадамд ирж уралдуулаад гуравт орсон. Тэр зуны наадмаар хоёр хээр морь маань түрүү аман хүзүүнд цуваад ирж байлаа. .
-Та хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-Гурван жил болж байна.
-Танаас өөр танайханд морь уядаг хүн байдаг уу?
-Дорноговь аймгийн Айраг сумын уяачдын холбооны дарга Бат-Эрдэнэ гээд дүү маань уяж байна. Ноднин шүдлэн үрээ аман хүзүүдсэн. Харин тэр үрээгээ Өвөрхангай руу бэлгэнд өгсөн сурагтай.
-Танай хүүхдүүд уяж байна уу?
-Би гурван хүүхэдтэй. ХААИС-д сурдаг хүү маань моринд их дуртай. Ах нь хааяа хүүгийнхээ нэр дээр морь давхиулдаг юм. Охин Замын-Үүдэд байдаг. Гурав дахь нь бага, моринд жаахан дургүй. Дуртай болно биз.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Цэрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна