М.Мөнхбаатар: Уралдааны морь шингэний дутагдлаас үүдсэн цус өтгөрөлтөөс болоод амиа алдах нь элбэг
Адууны эрүүл мэнд, тэр дундаа уралдааны морьдод тулгардаг эрсдэлийн талаар тодруулахаар бид “Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатарт хандсан юм. Тэрээр 2007-2011 оны Улсын баяр наадамд эмчээр ажиллаж байсан, уралдааны моринд элбэг тохиох эмгэг, эрсдэлийн талаар ойроос мэдэх нэгэн юм. Ингээд эрхэм та бүхнийг анхаарлаа хандуулахыг урьж байна.
-Улсын баяр наадмын үеэр мал эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээн, галын шугамд ажиллаж байсны тань хувьд хэдэн асуултанд хариулт авах гэсэн юм. Төрийн наадмын үеэр мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хичнээн эмч, мэргэжилтнүүд ажилладаг вэ?
-Нийслэлийн Мал эмнэлгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, дээр нь Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлгийн газар ажилладаг. Мөн хувийн хэвшлийн малын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр нийслэлийн Мал эмнэлгийн газраас мандат авч ажилладаг. Миний хувьд 2007-2011 оны баяр наадмуудад ажилласан. Баяр наадмаар ажиллаж байгаа малын эмч нар морь эндэх магадлал хамгийн өндөр газруудад 500 метрийн зайтай хоёр, хоёроороо зогсож, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байдаг. Мөн уралдааны үеэр мал эмнэлгийн машин дагаж, шаардлагатай үед нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Миний гурван жил дараалан зогсож эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байсан тэр газар бол морь эндэх хамгийн өндөр магадлалтай хэсэг.
-Аль хэсэгт тийм өндөр магадлалтай байдаг юм бэ?
-Яг барианы ойролцоо үзэгчдийн суудлын үзүүр орчим гэсэн үг. Өгсүүр энэ хэсэгт уралдаж буй морьд хамгийн ихээр эрсдэх магадлалтай байдаг. Ялангуяа ирэх очихын 50 гаруй км зам туулж байгаа их насны морьд тэр өөд өгсөхдөө туйлдаа хүртлээ цуцдаг. Ер нь Улсын наадамд уралдаж байгаа зургаан насны морьдоос хамгийн эрсдэл өндөртэй нь хол зайд уралддаг их насны морь шүү дээ. Шүдлэн, хязаалан уралддаг 10-нд малын эмч нар харьцангуй ачаалал багатай байдаг. Яагаад гэхээр бага насны морьд харьцангуй ойрхон зайд уралддаг учраас үүдэн гарах эрсдэл бага. Ганц нэг морины хөл гар бэртэх зэргийн асуудал л гардаг. Харин их нас, азарга уралддаг долдугаар сарын 11-ний өдөр бол эмч нар маш өндөр ачаалалтай ажилладаг. Зарим шөнө нүдний хор гаргах завгүй болтлоо дуудлага ар араасаа ирдэг. Монгол адуу үнэхээр тэвчээртэй амьтан. Тэвчиж, тэсч явсаар туйлдаа хүрч бараг зүрх зогсч байхдаа л унадаг. Тэгээд нэг унасан адууг эргэж босгож сэхээнэ гэдэг бараг боломжгүй зүйл.
-Нөхцөл байдлыг ингэтэл нь хүндрүүлэхгүйгээр урьдчилан арга хэмжээ авч болох уу. Ер нь уралдаж буй моринд эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болсныг унаач хэрхэн мэдэх вэ. Энэ талаар зөвлөөч?
-Андашгүй л дээ, хөл нь солбиод эхэлдэг. Морины чинь хөл сулраад солбиод эхэлвэл айраг түрүү, амжилтын тухай түр мартаад хамгийн ойр байгаа эмч дээр очих хэрэгтэй. Тэгэхгүй олонх унаач хүүхэд морио тат, эмчилгээ хийх хэрэгтэй болсон байна гэсэн бидний хүсэлтийг хүлээж авдаггүй. Өнгөрөөд давхиад явчихдаг. Тэгээд 300 орчим метр яваад морь нь унаад өгөх жишээтэй. Тэр газар луу бид гүйсээр байтал тухайн морь эмчилгээ авах боломжгүй нэгэнт оройтсон байдаг. Ийм явдал цөөн бус удаа тохиолддог учраас зориуд хэлж байгаа юм. Олон жил морь унасан хашир туршлагатай унаач хүүхдүүд бол өөр л дөө. Асуудлаа мэдэх болохоор тэр дор нь зогсоод мориндоо эмчилгээ хийлгэж, амь насыг нь авардаг.
-Уралдаж байгаа морийг эрсдэх хүртэл нь аюулд оруулдаг хүчин зүйл нь юу вэ?
-Ерөөсөө л шингэний дутагдал. Шингэний дутагдлаас үүдсэн цус өтгөрөлт. Манайхан түүнийг бахардаж уналаа гээд цээж рүү нь өшиглөөд байдаг. Шингэний дутагдлын эцсийн шатанд орсон адууны цус тараг шиг л өтгөн болдог. Ийм цустай адууны зүрхний үйл ажиллага доголдох нь тодорхой. Өөрөөр хэлбэл, зүрх цусаар дутагдсаны улмаас зогсож байгаа юм. Нөгөө талаар энэ нь амьсгалын эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Энэ гол эмгэгүүдээс болоод адуу шууд үхэлд хүрч байгаа юм. Тиймээс уралдаж байгаа адуугаа унахаас өмнө эмчийн зөвлөгөөний дагуу цус шингэлэх, зүрхний үйл ажиллагаа дэмжих эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Морь унах бас нэг том шалтгаан бол хоол багадалт. Уяачид маргаашийн амжилтаа тооцоод уралдахын өмнөх шөнийн хоолыг бага өгдөг. Хоол багадаж шингэн алдсанаас болж голоо цохих буюу бидний хэлж заншсанаар өлдөж хөрвөөх зэрэг хүндрэл гарах магадлалтай. Хол газар давхиад ирсэн адуу ирээд хөрвөөмөгц хоосон гэдэснүүд нь хоорондоо орооцолддог. Энэ үед эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй. Тиймээс хөрвөөхөөс нь өмнө зовиурыг нь анзаарч байгаад эрт эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй.
-Ер нь ямар зовиур илэрвэл эмчид хандах ёстой вэ?
-Манай зарим уяачдын хамгийн том дутагдал бол эхлээд өөрсдөө аргалах гэж үздэг. Дур мэдэж баахан эмчилгээ хийчихээд тартагтаа тулахаараа эмчид ханддаг. Энэ үед ихэнхдээ эмчилгээ авах боломжгүй болсон байдаг л даа. Тиймээс өөрсдөө аргалах гэж цаг алдахын оронд шууд л мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэж байж сайхан хүлгээ аварч чадна шүү дээ. Хүний сайхан морийг аврахын тулд тэнд ажиллаж байгаа эмч нар яваан дунд нь дусал залгах, унах гээд байгаа морийг машин түшүүлж байгаад дусал тариа хийх үе ч байна.
-Адууныхаа цус өтгөрсөн шингэний дутагдалд орсныг уяачид маань хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Энгийн аргууд бий. Жишээлбэл, буйл болон зовхи ягаан туяатай байх ёстой. Түүн дээр нь хуруугаараа цагаан болтол нь дараад авахад 2-3 секундын дотор буцаад ягаан болж байх ёстой. Тэгэхгүй бол шингэний дутагдалд орсон байна гэсэн үг. Мөн хүзүүний арьсыг чимхээд тавихад эргээд хурдан тэнийж байвал хэвийн. Харин удаан тэнийж байвал шингэн алдалттай байна гэж ойлгож болно. Гурав дахь арга бол дусал хийж байхдаа шингэнээ зүүнээсээ доош байрлуулахад орж ирж байгаа цусны өнгөөр шингэн дутагдсан эсэхийг мэдэх боломжтой. Хар хүрэн өнгийн цус гарч байвал шингэний дутагдалд орж, цус өтгөрсөн байна гэсэн үг.
-Ийм тохиолдолд эмч нар дуудлага ихтэй байвал уяач өөрөө хэрхэн арга хэмжээ авч болох вэ. Ер нь шингэн алдалт ихтэй адуунд дунджаар ямар хэмжээний шингэн хийвэл зохилтой вэ?
-Азарга, их насны моринд багадаа дөрвөн литр хийх шаардлагатай. Хүн болгоны үзэл бодол өөр л дөө. Зарим хүн уралдаад ирсэн морио тэр өдөр нь усалдаггүй. Гэтэл харин ч услах ёстой. Уяачдын дунд байдаг нийтлэг алдаа бол малын эмч нар ирээд шингэн л залгадаг. Түүнийг өөрсдөө хийчихье гэсэн эндүүрэл юм. Гэтэл зөвхөн шингэн дутагдлыг нөхөх бус, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, өвчин намдаах, шаардлагатай эрдсээр хангах гээд олон эмчилгээ шаардлагатай байдаг. Тиймээс болж өгвөл мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй.
-Ер нь ямар арга хэмжээ авбал морь эндэх эрсдэлийг бууруулж болох вэ?
-Энэ жилийн “Дүнжингарав” шиг гараан дээрээс нь уралдуулж байвал зүгээр юм шиг санагдсан. Морьдоо халаах шаардлагатай гэж үзвэл 10 км наана үүлдэрлэг байдлыг тогтоогоод цаашаа явуулж болно шүү дээ. 10 км-т морь хангалттай хална. Энэ нь цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй.
-Их морь илүүтэй олноор энддэг нь үдээс хойш мордуулдагт байгаа юм гэж ярих уяач цөөнгүй бий. Энэ магадлалтай юу?
-Тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй.
-Сүүлийн хэдэн жил байнга шахуу адууны ханиад гарч буй. Энэ бас уралдааны замд нөлөөлдөг байх хэмээн таамаглаж байна?
-Нөлөөлөлгүй яахав. Жил жилийн ханиад өөр, өөр үүсгэгчтэй байгаа. Тиймээс бид урьдчилан сэргийлэх вакцин хийж байж л адуугаа хамгаалж чадна. Гэхдээ бас нэг учир дутагдалтай тал нь вакцин хийдэг ч жил бүр хэвшлийн ханиад дэлгэрч байгаа учраас дархлаа тогтоохгүй байна.
-Ер нь монгол адууны эрүүл мэндийн байдал ямар түвшинд байдаг вэ?
-Монгол адуу бэлчээрийн маллагаатай учраас тэр бүр шинжилгээ хийх боломжгүй. Тиймээс эрүүл гэсэн баталгаа гаргаж чадахгүй. Ер нь бол одоогоор адууны эрүүл мэнд гэсэн сэдвийн хүрээнд зөвхөн уягдаж байгаа цөөн тооны адууны асуудал л яригдаж байна шүү дээ. Гэтэл гадны улс орнуудад мал бүр нь гэрчилгээтэй, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд байнга хамрагдаж байдаг.
-Монгол адуу гэхэд л 2.9 сая шүү дээ. Тэр олон малыг үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах боломжтой гэж үү?
-Ядаж урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж болно шүү дээ. Мэдээж энэ тохиолдолд хөрөнгө санхүүгийн асуудал л яригдах байх.
-Хөрөнгө мөнгө гэснээс эмнэлгийн дуудлагын үйлчилгээ ямар үнэтэй байдаг юм бэ?
-Уралдаж байгаа моринд үзүүлэх эмчилгээ үнэгүй. Харин уралдаад ирсний дараа дуудлагаар үйлчилгээ үзүүлэх тодорхой хэмжээний тарифтай. Гэхдээ харьцангуй хямдхан ш дээ. Адууны байдлаас болоод 10.000-50.000 төгрөгийн хэлбэлзэлтэй байдаг.
-Мөнхбаатар эмч “Хан хөхий” галын эмчээр ажилладаг. Гал уяа өөрийн гэсэн эмчтэй байхын давуу тал нь юу вэ?
-“Хан хөхий” галын эмчээр дөрвөн жил ажиллаж байна. Манай галд МУ-ын Манлай уяач Ганхуяг, МУ-ын Алдарт Далай, аймгийн Алдарт уяач Мөнхбат, Сүрэнжав, Тогмид, Алтантүлхүүр нарын хүмүүс бий. Галууд өөрийн гэсэн эмчтэй байх нь мэдээж аль ч талаараа ашиг тустай. Тухайн галын адуунууд мэргэжлийн эмчийн хяналтан дор уягдаж, шаардлагатай үедээ тусламж үйлчилгээг цаг алдалгүй авна. Ингэснээр өвчлөх, цаашлаад эрсдэх нь бага. Сүүлийн жилүүдэд ажиглаж байхад ХААИС-д голдуу уяачдын хүүхдүүд малын эмч мэргэжлээр суралцаж байна. Тиймээс яваандаа ихэнх гал өөрийн гэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй болох байхаа.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
Ц.Амарбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна