Удам

Дэмбэрэл Буяннэмэх

Удам Буяннэмэх

Товч намтар: 1975 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын нутаг Ужиг хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлсэн. Эцгийн талыг даган морь уяж байгаа тэрээр багадаа дөрвөн жил хурдан морь унаж, долдугаар ангиа төгсөөд 1996-1997 онд Улаанбаатар хотын 013 дугаар ангид цэргийн алба хаажээ. 1993 оноос эхлэн морь уяж байгаа бөгөөд 2002 онд аймгийн Аварга болсон. Бүсийн уралдаанаас хоёр айраг, аймгийн статустай наадмаас гурван айраг, түрүү, сумын статустай наадмаас 39 айраг, түрүү, овоо тахилга, багийн баярр зэргээс 52 айраг, түрүү хүртээд байна.

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Бор азарга
Удам угшил:
Эх нь аавын унаган бор гүү. Эцэг нь Алаг-Эрдэнэ сумын “Хатгал” нэгдлийн цагаан хул азарга байсан. 
Амжилт: Гурван түрүү, 15 айрагтай. 2002 онд Хатгалд, 2003 онд Алаг-Эрдэнэ сумандаа, 2005 онд Түнэлд түрүүлсэн. 
Саарал алаг морь
Удам угшил:
Аймгийн Алдарт уяач П.Эрдэнэцогтын унаган адуу
Амжилт: Нэг түрүү, 14 айрагтай. Даагандаа сумандаа айргийн дөрөв, Хатгалд айргийн тав. соёолон  сумандаа айргийн гурав, Хатгалд айргийн дөрөвт давхисан бөгөөд орон нутгийн бага уралдаанаас олон айраг, түрүүтэй
Хээр үрээ
Амжилт:
Нэг түрүү, зургаан айраг

- 2012 онд аймгийн хаврын бүсийн уралдаанд хээр алаг азарга айргийн тав
- 2010 оны зургадугаар сарын 1-ний аймгийн бүсийн уралдаанд хээр шүдлэн айргийн дөрөв
- 2010 онд аймгийн Алдарт уяач Эрдэнэцогтын хүрэн хязааланг дээрх аймгийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлуулсан. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна