Сумын алдарт

М Дашзэвэг

Сумын алдарт Дашзэвэг

Товч намтар: 1964 оны есдүгээр сарын 10-нд Арбулаг сумын III багийн нутаг Хужирт хэмээх газар айлын гурав дахь хүү болон мэндэлсэн. Хоёр эгч, таван дүүтэй. Арбулаг сумандаа гуравдугаар анги дүүргэсэн М.Дашзэвэг багадаа 3-4 жил хурдан морь унажээ. 1983-1986 онд Улаанбаатар хотын 022 дугаар барилгын цэрэгт алба хааж, халагдсан жилээ “Мандал” нэгдлийн хонь маллан, 1987 оноос анх морь уяж хязаалангаа түрүүлгээд тэр цагаас хойш эргэлт буцалтгүй моринд орсон тэрээр 2014 онд сумын Алдарт уяач цолоо хүртжээ. Сумын чанартай уралдаанаас таван түрүү, 20 айраг, бага наадмуудаас 20-иод айрагтай. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хар морь: 
Удам угшил: Унаган адуу
Амжилт: 1987 онд хязааландаа Мандалын 50 жилийн ой, соёолондоо Арбулаг, Баянзүрх суманд тус тус түрүүлсэн. Хавчигтаа Баянзүрх суманд аман хүзүү, Арбулагтаа айргийн гурав, Алаг-Эрдэнэ суманд айргийн дөрөвт хурдалсан.
Том хар морь: 
Амжилт: Даага, шүдлэндээ Арбулаг сумандаа гуравлаад, хязаалан Баянзүрх суманд айргийн дөрөв, соёолон сумандаа айргийн гурав, хавчиг Алаг-Эрдэнэд түрүүлсэн. Нас нийлээд Баянзүрх суманд айргийн дөрөвт хурдалсан.
Хул азарга: 
Удам угшил: Бүрэнтогтох сумын Чулууны адуу
Амжилт: Даага сумандаа болсон МСУХ-ны баяраар түрүүлж, сумын баяр наадмаар айргийн гуравт  хурдалсан. Шүдлэн сумандаа мөн гуравлаж, хязаалан айргийн дөрөвт давхин, Улаан-Уул суманд гуравласан. Соёолон, хавчигтаа Баянзүрх сумын баяр болон Эрдэнэтийн баярт тус тус айргийн дөрвөөр давхиж, Алаг-Эрдэнэ суманд аман хүзүүдсэн. 2014 онд сумынхаа баярт айргийн гурав, Алаг-Эрдэнэ суманд аман хүзүүдсэн. 2016 онд Цагаан-Уулд айргийн дөрөв, 2017 онд сумын уяачдын баярт аман хүзүү, сумандаа айргийн дөрөвт тус тус хурдалсан.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна