Сумын алдарт

Чулуунбат Ганболд

Сумын алдарт Ганболд

Товч намтар: Чулуунбатын Ганболд 1973 оны долдугаар сард Арбулаг сумын Тарганнуур гэдэг газар айлын дөрөв дэхь хүүхэд болон мэндэлсэн. 2003 оны сумын алдарт уяач цол хүртсэн.Дэлтэй цэнхэр уяачийн алдар медаль. Одоогоор аймгийн чанартай наадмаас таван айраг, сумын наадмуудаас таван түрүү арван гурван айраг. Овоо, баг, жижиг наадмаас жар гаран айраг аваад байгаа. Аав Чулуунбат нь Мандал нэгдэлд адуучин хийж, сумандаа алдартай уяач. Уургалж, бугуйлдана. Өвөг эцэг Ооны суман хул гэж алдартай морь байсан. Аймагт гурван түрүүлсэн гэдэг. Арбулагийн долоон хул морьны нэг. Дориг нь суман хулын удамыг саарал болгосон. Шувуун саарал азарга нь сумандаа хоёр айрагдсан гэдэг. Манай аав саарлын угшилтай цайвар бор адуунууд уядаг. Ер нь аавын борууд сумын наадамд бүгд айраг түрүүнд хурдалдаг.  

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Улаан бор морь:
Удам угшил: өөрийн унаган адуу
Амжилт: 2012 онд даага аймагт айргийн тав, аймгийн сургуулийн 60 жилд айргийн дөрөв, сумандаа соёолон түрүү, их насандаа нэг аман хүзүү.

Хээр морь: 
Удам угшил: Сүхбаатарын Дарьгангын Нямцэрэнгийн адуу
Амжилт: Сүхбаатарын Дарьгангын Нямцэрэнгээс даага авсан. Даагандаа Арбулагийн 80 жилийн ойд зургаад, хязаалан түрүү, соёолон айргийн тав.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна