Сумын алдарт

Бэгз Ганбат

Сумын алдарт Ганбат

Товч намтар: 1968 онд Арбулаг сумын Сүмбэр багт айлын том хүү болон мэндэлжээ. Таван дүүтэй. Өвөө Гүржав, түүний хүү Бэгз нар малчин байсан бол ээжийнх нь аав Бонхоон, түүний хүү сумын заан Чагдаа нар морь уяж байжээ. Бонхооны саарал сумандаа түрүүлж, айрагдсан гэдэг бол Хятад хүнээс авсан Чагдааны Хаямаан саарал гэж морь суманд хоёр түрүүлж, хоёр, гурав айрагджээ. Дараа нь Буянгийн хээр гэдэг морь бас түрүү, айрагт давхиж. Дүү Намсрай, Жигжид нар нь бас морь уяж байжээ. Гурав дахь үеэс нагац ах Ч.Сосорбарам морийг мундаг уядаг байсан бөгөөд Банди гэдэг хүнээс авсан бор морь сумын 40 жилийн ойд түрүүлсэн байна. Мөн цавьдар морь нь 1979, 1980, 1981 оны үед гурван жил дарааллан Арбулаг сумандаа түрүүлэхэд Б.Ганбат унаж хурдлуулсан түүхтэй. Түүнчлэн Улаан шанаат бор морь нь хавчиг, нийлсэн жилээ /1994, 1995 он/ түрүүлж, 4-5 айрагджээ.

1986 оноос хамжаа буюу Буянт гэх ахынхаа адууг 4-5 маллаж, адуучин гэгдэж явсан Б.Ганбат Алдарт 1998 оноос анх морь уяж, Хавтага багийн бооцоот уралдаанд хул азаргаа айргийн дөрвөөр давхиулж анхны айргаа амссан түүхтэй. 2015 онд цолоо хүртсэн тэрээр одоогийн байдлаар сумын чанартай наадмаас таван түрүү, 10 айраг хүртээд байгаа аж
Гавьяа шагнал: 2016 оны сумын Шилдэг уяач, аймаг, сумын Аварга малчин, ХХАА-н Тэргүүний ажилтан бөгөөд Засгийн газрын жуух бичгээр шагнуулсан.  
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд: 
Саарал азарга: 

Удам угшил: Нутаг адуу. Тэрбиш найзаасаа соёолон авсан.
Амжилт: Авсан жилээ Баянзүрх сумын АХ-ын 91 жилийн ойд 21-ээр давхиад, түүнээс хойш сумын баяр наадамд хоёр түрүүлж, гурав айрагдсан. Төлүүд нь сайн давхидаг бөгөөд 2017 онд хээр даага айргийн тавд хурдалсан бол “Хотгойдын хурд-2”-т саарал азарга, хар морьтой очиж 21, 27-оор давхиулсан. Мөн 2013, 2015 онд аймаг руу саарал азарга, хар морио уралдуулж азарга 10, их нас 18-аар ирсэн. Түүнчлэн төл цагаан азарга бага наадмын гурав, ягаан хязаалан хоёр медальтай.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна