Сумын алдарт

Балжинням Дамбасүрэн

Сумын алдарт Дамбасүрэн

Товч намтар: 1975 оны есдүгээр сарын 04-нд Арбулаг сумын Хөх чулуут хэмээх газар айлын отгон хүү болон мэндэлжээ. Гурван ах, дөрвөн эгчтэй. Том ах Самбуу морь уядаг байсан бөгөөд уясан морьдыг нь 10-15 нас хүртлээ унасан. 1992 онд Арбулаг сумандаа 10 дугаар анги дүүргэн 1994 оноос хурдан морь уяж эхэлжээ. Анх нэгдлийн адууны хар шүдлэн уяж сумандаа есөд давхиулсан. 2008 онд сумын Алдарт уяач цол хүртэн, 2014 оны “Шилдэг малчин”-аар шалгарсан Б.Дамбасүрэн одоогийн байдлаар сумын чанартай наадмаас зургаан түрүү, 18 айрагтай.

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Шарга азарга:
Удам угшил: Унаган адуу
Амжилт: 2007 онд түрүү, 2011 онд айргийн тав, 2015 онд аман хүзүүгээр давхиж, бага наадамд 20 удаа айрагдсан. Засгийн газрын тогтоолт “Хотгойдын хурд-1”-д 46-гаар давхисан.

Хүрэн морь: 
Амжилт: 2006 онд хязаалан аман хүзүү, 2007 онд соёолон түрүү. Бага наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан.
Хээр азарга: 2008 онд сумандаа түрүүлсэн. Бага наадмын гурван түрүү, зургаан айрагтай.
хээр морь: Шүдлэндээ айргийн дөрөв, 2008 онд хязаалан түрүүлж, соёолондоо гуравласан. Бага наадмын хоёр түрүү, таван айрагтай. 
Хул азарга: 
Удам угшил: Сүхбаатарын Мөнххааны угшил
Амжилт: Арбулаг сумандаа даага айргийн тав, шүдлэн айргийн гурав, хязаалан айргийн дөрөвт хурдалсан. Овоо тахилга зэрэг бага наадамд зургаа айрагдсан.
Хүрэн үрээ: 2009, 2010, 2011 онд гурван жил дарааллан сумандаа айрагдсан.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна