Сумын алдарт

Пунцаг Хуягбөх

Сумын алдарт Хуягбөх

Товч намтар: 1975 оны 12 дугаар сарын 22-нд Арбулаг сумын Тарган нуур хэмээх газар айлын 12 дахь хүүхэд болж төрсөн. Долоон ах, дөрвөн эгчтэй.
Өвөө Рэгдэлийн Жамбалжав мах бэлтгэлийн мал тууж аймгийн аварга малчин болсон, адуу мал онцгой нүдтэй хүн байжээ. Есөн хүүхэд төрүүлж өсгөснөөс зургаа нь хүү аж. Тэднээс Хуягбөхийн аав Пунцаг багадаа Чимэддорж гэдэг хүний морьдыг унадаг гоц унаач байгаад айл гэр болсон 1958 оноос хурдан хүлгийн сүүл шуужээ. 2002 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн жилээ өөд болсон аж. Улаан, цавьдар, хоёр хар, бас нэг улаан болон хээр морьдтой байсан бөгөөд Ханх, Хатгал, Арбулагт суманд айрагдсан гэдэг. Үр хүүхдүүдээс нь аавыгаа залган Дамжин, Хайдав, хүргэн Цогт, Ганзориг, Хуягбөх тав морь уяж байгаа юм. П.Хуягбөх багадаа есөн жил аавынхаа уясан морьдыг унаж уралдаанчаас уяачийн гараагаа эхэлсэн бөгөөд 19-тэйдөө хар хязаалан үрээ уяж Арбулаг сумынхаа наадамд түрүүлгэж анхны амжилтаа гаргажээ. 2017 онд сумын Алдарт уяач болсон. Аймаг, сумын чанартай наадмаас хоёр түрүү, 10 айрагтай бол овоо тахилга зэрэг бага наадмаас 20-иод айраг, түрүүтэй.
гавьяа шагнал: ММСУХ-ны 20 жилийн ойн медаль.

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:
Хар морь: 

Удам угшил: Аав Пунцагийн унаган адуу. Эцэг нь хээр азарга. Эх нь халтар гүү. 
Амжилт: Дааганаасаа уягдаж хзаалан 1994 онд сумандаа түрүүлж, соёолон 12-оор давхиж, их насандаа гурван жил зургаалаад, 2001 онд сумынхаа 70 жилийн ойд түрүүлж, аймгийн 80 жилийн ойд айргийн гуравт хурдалсан.
Цавьдар морь:
Удам угшил: Хар морины удам
Амжилт: 1998 онд Баянзүрх сумын АХ-ын ойд айргийн дөрөв. Мөн улаан хязаалан 1998 онд Баянзүрхэд аман хүзүүдсэн. Бас л унаган адуу. 2011 он хүртэл амжилт гаргахгүй байгаад тэр жил хүрэн шүдлэн айргийн гурваар давхисан.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна