Удам

Лхагваа Мөнхжаргал

Удам Мөнхжаргал

Товч намтар: 1977 оны тавдугаар сарын 04-нд Арбулаг сумын төвд айлын гурав дахь хүү болон мэндэлжээ. Хоёр ах, нэг эмэгтэй дүүтэй. Эдний удамд “Гуталч” Жадамба хурдан морьтой хүн байж. Мөн Мөнхжаргалын  аав, аймгийн Алдарч уяач Сүрэнхоролын Лхагваа 1968 оноос хойш тасралтгүй морь уяж байгаа аж. 

Л.Мөнхжаргал 1983-1992 он хүртэл хурдан морь унаж хурдлуулан уралдаанчаас уяачийн гараагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар сумын чанартай наадмаас гурван түрүү, таван айраг бага наадмаас 30 гаруй айраг хүртжээ. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд: 

Хээр морь:
Удам угшил: Бүрэнханы Хайнзангийн Чулуунбаатар гэж хүний унаган адуу.
Амжилт: Шүдлэн, хязаалан, соёолондоо Арбулаг сумандаа түрүүлсэн. Нас нийлээд гурав айрагдсан. Бага наадмаас 20 гаруй айраг, түрүүтэй.
Алаг соёолон: 
Амжилт: 2014 онд даагандаа суманд айрагдаж, соёолондоо хаврын уралдаанд хоёр айрагдсан. Бага наадмаас дөрвөн айрагтай. 
Хээр азарга: 
Амжилт: Их-Уул сумын баяр наадамд соёолондоо айргийн дөрөв, 2016 онд айргийн тав, 2017 онд айргийг гуравт тус тус хурдалжээ.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна