Морины зүтгэлтэн

Нэргүйн Юндэндорж

Морины зүтгэлтэн Юндэндорж

Товч намтар: Нэргүйн Юндэндорж нь 1987 оны 10 сард Цэцэрлэг суманд айлын том хүү болон мэндэлсэн. Малчин удамтай дээд тал нь Буян, хүү Бямбаа түүний хүү Дарамрагчаа хүү Нэргүй бүгд малчин. Би багадаа долоон жил Цэцэрлэг суманд сумын Алдарт уяач Г.Равдангийн бүх насны морьдыг нь унаж байсан. Хар морийг нь 3 түрүүлгэж өгсөн. 14 наснаасаа энэ хүний туслах уяачаар 1 жил ажилласан. 15 насандаа унаган хүрэн даага бие даан уяж тэр жилээ Цэцэрлэг сумын баярт айргийн дөрөвт мөн Уран хайрханы тахилга наадамд айргийн 3-т хурдлуулсан. Одоогоор сумын чанартай наадмаас 2 түрүү 1 айрагтай, овоо бригад жижиг наадмаас 67 айраг түрүү хүртээд байна. Хилчиний алдар-3 тэмдэг, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн медаль хилийн 0311-р ангийн 10 жилийн медалиар тус тус шагнагдаад байна. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд: 

Халтар азарга
Удам угшил: Тэсийн голын унага хүргэн ах Тунгаагийн унаган адуу надад хязаалан үрээ бэлэглэсэн. 8 наймтайд нь уяж эхэлсэн. 
Амжилт: 2 овооны наадамд хойхно давхисан. Тэгээд 2014 оны Баруунтурууны АХ-ын ойд түрүүлсэн. 

Хүрэн даага
Удам угшил:
Тэсийн голын унага манай унаган адуу эцэг нь хөгшин аав Дарамрагчаагийн цагаан азарга эх нь манай цавьдар гүү
Амжилт: 2015 онд даага сумын баяр наадамд айрагдсан. 
Тэр жил нь адуугаа алдаад 3-4 жил морь уяхгүй байж байгаад 2006 Эрдэнэт хотын 186-р ангид алба хааж ирээд хилийн цэрэгт орж Цагаан хадны заставын ахлагч Д.Сайнбаярын хээр даагыг хязаалан болтол нь уясан. Хээр даага Баянзүрх сумын баярт 2007 онд шүдлэн аманхүзүүдсэн. Тэгээд морь уяхгүй харуулын даргын албыг 2013 он хүртэл хийсэн. 2014 оноос Баруунтуруунд өөрийн хээр морьд уясан. Баянхонгороос ирсэн морь нядалгааны адуунаас авсан. Энэ хээр морь Баруунтурууны сумын баярт түрүүлээд улсын сайн малчин Лхаажав гуайн мялаалга наадамд мөн түрүүлсэн. 2 жил уясан юм уралдвал түрүүлдэг чигээрээ явахгүй бол хадуурдаг морь байсан. 2016 оны өвөл Баянзүрх суманд амьдрахаар ирсэн адуу малаа нутаг усанд нь дасгаж энэ жилээс Ганбаатар ахтай нэг уяа болон ажиллаж байна. Хонгор халзан хязаалан хар соёолонгоо уяж байна.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна