Удам

Нарантуяа Бямба-Очир

Удам Бямба-Очир

Товч намтар: 1981 оны наймдугаар сарын 30-нд Бүрэнтогтох суманд төрсөн. Ээжийн аав Цэрэндашийн Гомбосүрэн морь уядаг байсан гэдэг. Түүнээс хойш удмаасаа Н.Бямба-Очир л морь уяж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1998 оноос бие даан өөрийн адууны борлог шүдлэнг анх уяж Бүрэнхаан багийн асрамжийн газрын 20 жилийн ойд айргийн дөрөвт давхиулжээ. Багадаа нутгийн уяач Лувсангомбо гэдэг хүний хүрэн морь, саарал азаргыг унаж тэр чигтээ уяач болохоор шийдсэн тэрээр 2005 оноос аймгийн Алдарт уяач, улсын сайн малчин Ванчинбазар гуайн адууг зургаан жил малласан. 2013 оны сумын Шилдэг уяач бөгөөд сумын болон бага наадмаас дөрвөн түрүү, 20-иод айрагтай. 

Гавьяа шагнал: ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, 2013 онд сумын Хүндэт тэмдгээр шагнуулсан. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:
Хонгор азарга: 
Удам угшил:
Эх нь унаган хээр гүү, эцэг нь аймгийн Алдарт уяач Ванчинбазарын жижиг хонгор азарга 
Амжилт: Дааган цагаасаа уягдаж 2010 онд сумын баярт 11-ээр, Жаргалант сумын сургуулийн 70 жилийн ойд айргийн гуравт давхисан. 2011 онд аймгийн Ирээдүйн түмэн эх бүсийн уралдаанд зургаа, Бүрэнтогтох сум байгуулагдсаны 80 жилийн ойд айргийн дөрөв, Жаргалант сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн. Хязаалан өнжиж, соёолон Бүрэнтогтохын Өндөр хун цэн уулын 100 жилийн ойд/нэр өгсний/ түрүүлж, Баянзүрх сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн. 2014 онд мөн өнжиж, 2015, 2016, 2017 онд гурван жил дарааллан хоёр удаа дөрөвлөж, нэг удаа аман хүзүүдсэн. 
Хонгор морь: 
Удам угшил:
Хонгор азарганы эх нэгтэй дүү. 
Амжилт: 2013 онд сумандаа аман хүзүүдсэн. 2014 онд Цагаан-Уулын бүсийн уралдаанд мөн аман хүзүүдсэн. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна