Удам

Мягмаржав Мөнгөнхуяг

Удам Мөнгөнхуяг

Товч намтар: 1985 оны хоёрдугаар сарын 27-нд Бүрэнтогтох суманд төрсөн. Ээжийн авга ах Дамдинсүрэн гэдэг хүн морь уяж байсан, халтар морь нь суманд нэг айрагдсан гэдэг. Аав нэгдлийн малчин байсан. М.Мөнгөнхуяг багадаа нутгийн уяач Мандал гэгчийн бор морийг ганц хоёр жил унасан. 2005 оноос морь уяж эхлэн амжилт гаргалгүй явсаар 2015 онд Сүхбаатар гаралтай хээр даагыг сумынхаа бэсрэг наадам буюу сорилго уралдаанд аман хүзүүдүүлж анхны айргаа хүртсэн байна. Одоогийн байдлаар сумын чанартай болон бага наадмаас нэг түрүү, зургаан айрагтай. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хонгор азарга: 
Удам угшил: Сүхбаатарын Халзан сумын адуу. Болдбаатар гэдэг хүн зарж явахад нь авсан. 
Амжилт: Соёолон уягдаад сумандаа болон Төмөрбулаг сумын Ээж хайрханы тахилгад тус тус аман хүзүүдсэн. 2018 онд Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн Хайрхан уулын тахилгад түрүүлсэн. 
Хээр даага:
Удам угшил:
Бүрэнтогтох сумын Иргэдий хурлын дарга Эрдэнэбаатарын азарганы төл
Амжилт: 2015 онд даага сумынхаа сорилго уралдаанд аман хүзүүдэж, Их-Уулын II багийн өдөрлөгт дөрөвлөсөн. 
Хул шүдлэн: 
Удам угшил:
Төмөрбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баясгалан гэдэг хүний унаган адуу
Амжилт: Даагандаа Эрчимийн овоо тахилгад айргийн гуравт хурдалсан. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна