Аймгийн алдарт

Д Цэрэндорж

Аймгийн алдарт Цэрэндорж

Монгол бүсгүйн хатуужил-Монгол уяачийн хийморь Бүсгүй хүн уяан дээр очдоггүй гэх дээдсийн хатуу цээрийг үргээж,  хусуур сойз бүслэн хурдан хүлгийн уяа тааруулж МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон цорын ганц эмэгтэй бол Төв аймгийн Баянчандмань сумын уугуул , Сэлэнгэ аймгийн Баянгол сумын суугуул Д.Хорлоодой юм.
Бүсгүйн хатан тэвчээрийг монголдоо төдийгүй дэлхийд таниулж, Катарын нийслэл Доха хотноо болсон Азийн холч морьдын уралдаанд түрүүлэн Гран прин эзэн болсон түүнийг Гарамжав Манлай “энэ Хорлоодой эрэгтэй байсан бол дээл шууж бүслээд хил дамнуулж адуу хөөнө шүү” хэмээн толгой сэгсрэн магтаж байсан гэдэг.
Дэлхийн тавцнаа монгол уяачийн, монгол бүсгүйн тэвчээр хатуужлыг гайхуулсан Д.Хорлоодой Алдартыг залгамжлан морины уяа эвлүүлдэг цөөн бүсгүйчүүдийн нэг нь Дорнод аймагт бий.
Ханиа алдсан  уйт өдрүүдийн гашуун дурсамжаас түр батугай холдох гэхдээ морь уяж сатаарсан нь яваандаа “өвчин” болж, уяачийн жаргал зовлонг амталсан Д.Цэрэндорж Алдартыг зүүн талынхан андахгүй. Нэлээд хожуу буюу 41 насандаа морь уях эрдэмд шамдсан ч аймгийн Алдартын болзлыг давуулан биелүүлсэн Д.Цэрэндорж гуай өдгөө нас сүүдэр 70 зооглож байгаа ч мориноосоо буугаагүй нэгэн. “Одооны хүүхдүүд яс муутай болж дээ. Морь унаж байгаа хүн алга. Тугалын бэлчээрийн газар морь уначихаад бие өвдөөд гэх юм” хэмээн толгой сэгсрэх Д.Цэрэндорж Алдарт аймгийнхаа морин спорт уяачдын холбооны 15 жилийн ойн хүндэт зочдын нэг байлаа.
А.Тэлмэн

 

 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Аймгийн Алдарт уяач Д.Цэрэндорж: Энэ жил сумандаа хязаалан түрүүлгэж, их морь айрагдууллаа
2013 оны 7-р сарын 22 -нд
2722
Морины уяа эвлүүлдэг цөөхөн эмэгтэйчүүдийн нэг Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Цэрэндоржийг зүүн талынхан анддаггүй юм билээ.  Хурдан морины уяа сойлго тааруулаад дө…
Аймгийн Алдарт уяач Ж.Цэрэндорж: Халзан азарганыхаа зургаа дахь үеийн төлөөр наадаж байна
2013 оны 1-р сарын 24 -нд
5386
-Дорнод аймгийн шилдэг таван уяачийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. - Баярлалаа. Өнөөдөр аймгийн шилдэг уяачаар нэрлэгдээд явж байгаа нь хурдан тууртын буян юм даа. Би 1977 онд ахаасаа хурдан хар халз…

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна