Аймгийн алдарт

Гомбосүрэн Адьяасүрэн

Аймгийн алдарт Адьяасүрэн

Урансамба овогт Гомбосүрэнгийн Адъяасүрэн нь 1955 онд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн. Нас 57. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд амьдардаг.
1963-1971 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1972-1978 онд холбооны салбарт механик, 1978-1981 онд Айраг сумын жоншны үйлдвэрт жолооч, 1981-1992 онд Дорноговь аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний газарт механик, 1992-2000 он хүртэл Шивээговь сумын 2-р багийн Засаг даргаар, 2000-2004 он хүртэл “Магнай алаг” ХХК-ний захиралаар, 2004 оноос одоог хүртэл мал маллаж байна.
Тус суманд ажиллаж амьдарч байх хугацаандаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон ажиллаж байна.
Г.Адъяасүрэн нь бага наснаасаа сургуульд суралцан мал маллаж байхын зэрэгцээ хурдан морь унаж, уралдаж байсан бөгөөд нутгийн ахмадуудын хурдан морь уяж, уралдуулдаг байсан баялаг туршлагаас суралцаж, 20 гаруй жил төрийн наадамд уяж, уралдуулан наадмын торгон дэвжээ, төрийн асрын өмнө тод манлай торгон жолоо өргүүлэн наадамчин олноо баясгаж яваа аймгийн алдарт уяач юм аа.
Уяач Г.Адъяасүрэн нь өөрөө морь уяж, уралдуулахын зэрэгцээ өөрийн хүү А.Баасанхүү, аймгийн алдарт уяач А.Нямхүү болон аймгийн алдарт уяач С.Шаравдорж, Ганболд, залуу уяач Э.Чулуунзүрх, Батжаргал, Л.Энхбат, У.Отгонбилэг зэрэг олон залуу шавь нар нь аймаг, сумандаа алдаршиж сайн уяач болсон нь түүний ажлын үр дүнгийн нэг хэсэг бөгөөд хойч үедээ үлдээсэн уяачийн гавъяа юм аа.
Уяач Г.Адъяасүрэн нь адуун сүргийнхээ чанар, угшлыг сайжруулах тал дээр онцгой анхаарч Англи, Будъёоны, Араб үүлдрийн хурдны чиглэлийн азрага авчирч үржилд сайжруулагчаар ашиглаж байгаа бөгөөд төлүүд нь улс, бүс, аймаг, сумын наадамд түрүүлж, айрагдан амжилт гаргаж байна.
Мөн өөрийн адуун сүргээсээ гадна орон нутгийн болон зэргэлдээ аймаг, сумдын адуун сүргийг хурдны чиглэлээр үржүүлэхэд санал санаачлага гарган дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Уяач Г.Адъяасүрэн нь 1992 оноос хойш улс, бүсийн чанартай наадамд 3 түрүү, 3 айраг авснаас гадна, аймгийн наадамд 8 түрүү, 15 айраг, сумын наадамд 47 түрүү, 23 аман хүзүү, 32 айраг аваад байна.

 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр аймгийн улсын шилдэг уяач Г.Адъяасүрэн: Улсын бүсээс хоёр түрүү, нэг айраг, аймаг, сумын чанартай уралдаанаас 21 түрүү, 21 айраг хүртлээ
2016 оны 3-р сарын 04 -нд
2815
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Адъяасүрэн. 2015 оны Говьсүмбэр  аймгийн улсын шилдэг уяачаар шалгарсан…
Аймгийн Алдарт уяач Г.Адъяасүрэн: Нэг зун давхар уяаны адуунуудаар наадаж дөрвөн наадмаас 8 түрүү, 7 айраг авч байлаа
2012 оны 2-р сарын 07 -нд
5216
- Таныг Дорноговь аймгийн уяачдын төлөөлөл болох хүний нэгээр нэрлэсэн.  Тиймээс ярилцлагаа адуутай холбогдсон түүхээс эхэлье. Таны өвөг дээдэс морь мал уядаг хүмүүс байв уу?- Миний ээж…

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна