Д.Адуу судлаач P.h доктор Д.Мянганцэвээн:Тахитай эвцэлдүүлж гарсан төл онцгой хурдан байдаг


-Монгол адуу судлалын чиглэлээр мэргэшсэн цөөхөн эрдэмтдийн нэг нь Мянганцэвээн доктор. Хэдийнээс адуу сонирхож судлах болсон юм бэ?
-Миний мэргэжил зоотехникч. 12 настайдаа Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникумд орж, дөрвөн жил суралцаж төгсөөд, Төв аймгийн Жаргалантын морин заводад ажиллаж байгаад ХААИС-д элс орсон. Жаргалантын САА-д гадаадын үүлдрийн малыг өсгөж үржүүлдэг байсны нэг нь Сэлэнгэ үүлдрийн үхэр. Жавзмаа багш маань энэ үхрийг судалдаг байсан болохоор би дипломын ажлаа энэ талын судалгааны ажлаар хамгаалсан. Товчхондоо бол эхлэхдээ адуу биш үхэр судалж байсан хүн. Сургуулиа төгсөөд Дундговь аймгийн ХАА-н техникумд багшаар томилогдон очиж нэг хэсэг ажиллаж байгаад ХААЯ-нд адуу үхэр хариуцсан бүсийн зөвлөлийн мэргэжилтнээр ирсэн. Хэсэг хугацааны дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн гэр бүлийн хүнээ даган Ховд аймгийн ХАА-н сургуульд ажиллах болж, тэр үеэс л Тэс омгийн адууг судлах болсон доо. Олон жил судалсаны эцэст 2003 онд “Тэс нутгийн омгийн адуу, түүний зарим биологийн шинж чанар, цаашид сонгон үржүүлэх нь” гэдэг сэдвээр Ph докторын зэрэг хамгаалсан. Тэрний дараахан нь сургуульд ажиллаж байсан учраас дэд профессорын зэрэг өгсөн. ХАА-н яам бидний мэргэжлийн арга зүйг сайжруулах зорилгоор зэрэг дэв олгодог. Тэр хүрээнд “Хөдөө аж ахуйн зөвлөх мал зүйч” хэргэмтэй.
-Таныг Жаргалантын морин заводад ажиллаж байхад эрлийзжүүлэлт, үржил селекцийн хувьд ямар бодлого баримталдаг байсан бэ?
-Техникум төгссөн жаахан хүүхэд очиж байсан болохоор нарийн сайн мэддэггүй юмаа. Ямар ч байсан эх орны дайны жилүүдэд монгол адууныхаа шинж чанарыг сайжруулах үүднээс ЗХУ-аас адуу авчирч Төв аймгийн Жаргалантын САА-н морин зоюудад төвлөрүүлж тэнд үржил селекцийн ажлууд хийж байсан юм билээ. 1961 онд шиг санагдаж байна Жаргалантын морин зовудад байсан адуу Морин тойруулгад шилжин ирснээр тэрхүү судалгааны ажил дуусгавар болсон. Жаргалантын энэхүү үржүүлгэнд амжилт ололт, алдаа оноо аль аль нь байсан юм болов уу гэж хожим нь боддог байсан.
-Таныхаар алдаа оноо, амжилт ололт нь юу байв?
-Туршилтын ажлууд зарим нэг талаараа ололт муутай байсан. Жишээлбэл эрлийзжүүлэх аргаар гаргаж авсан мал манай орны байгаль экологид дасан зохицох, тэсвэрлэх чадвар нь монгол адууны хаана нь ч хүрдэггүй.
-Гэхдээ өнөө цагт ид хурдалж байгаа адуунууд ямар нэг байдлаар Жаргалантын морин тойруулгын адууны цустай байдаг шүү дээ. Тэгж үзвэл үр дүнтэй байсан юм биш үү?
-Үржил селекцийн ажил гэдэг маш нарийн процесстой. Яагаад гэхээр амьд бие махбодь цаашид оршин тогтнох амьдрах бүхий л үйл ажиллагаараа хангах эхлэлийг тавьдаг учраас Жаргалантын САА-д дан ганц гадны үүлдэр удмын адуутай монгол адууг нийлүүлээгүй. Хулан, тахьтай хүртэл эвцэлдүүлж байсан юм шүү дээ. Миний мэдэхийн хуланг монгол адуутай эвцэлдүүлж гаргаж авсан төл нь ааш ихтэй ч байгал экологийнхоо нөхцөлд дасан зохицох чадвар өндөртэй байдаг юм билээ. Эмээллээд мордоход оломныхоо ормоор хавдчихна. Ухарна, булгихдаа ар гэдэргээ савж унана гэх мэтчилэн адуунаас өөр араншинтай байхыг би харж байсан. Намайг Төв аймгийн Жаргалантын САА-д байхад тахьтай эвцэлдүүлж гарсан адуу байсан. Монгол адуутай их түүнийг хүмүүс монгол адуу, тахь хоёрын аль алинаас илүү гэж ярьцгаадаг байсан. Тэр үед Жаргалантын хөх Дэндэв гэгч уяач байсан юм. Тэр хүн тахийн эрлийздүү маягийн адуугаа уядаг, тэр нь ч сайн давхидаг байсан юм билээ. Аль ч талаараа монгол адуу, тахь хоёроос илүү гэгдэж байсан тэрхүү эрлийзүүд өдгөө түгээмэл тархаагүй нь бас учиртай.
-Ямар учиртай юм бэ?
-Цус багадах буюу “анаэмиа” гэдэг өвчин гарсан юм билээ. Тэр үед Жаргалантын САА-д дандаа Оросын мэргэжилтнүүд ажилладаг байсан юм. Тэд энэхүү өвчин зөвхөн энэ хэсэг газрын адуугаар зогсохгүй нийт Монголын адууг хамрахыг үгүйсгэхгүй гэж үзээд өвчин туссан адууг бүгдийг устгачихсан гэдэг юм. Тэр устгалтанд тахийн эрлийз адууны ихэнх нь хамрагдсан гэж ярьдаг. Яагаад гэхээр өвчин эмгэгт тэсвэрлэх чадвараараа хамгийн бага байсан учраас монгол адуунаасаа илүү өвчин тусаад үгүй хийгдсэн нь тэр.
-Цус багадах өвчин халдварладаг юм уу?
- Өөрөө үүсгэгчтэй халдварт өвчин.
-Хүн болгон дор бүрнээ адуугаа чанаржуулах аян өрнүүлж, дур зоргоороо үржил селекци хийж байна. Тэд юун дээр илүүтэй анхаарах ёстой вэ?
-Селекцийн тухай асуудлыг ярина гэвэл нэлээд их зүйлийг ярих хэрэгтэй болно л доо. Үржүүлгийн гурван арга байдаг. Үүнд цэвэр үржүүлэг буюу үүлдэр хооронд нь үржүүлэх. Энэ нь дотроо удам дагуулах, удам солилцуулах гэсэн хэд хэдэн хэлбэртэй. Жишээлбэл манай дээдэс монгол адуугаа нутаг холдуулж цус сэлбэсээр ирсэн. Энэ бол цэвэр үржүүлгийн арга юм. Үржүүлгийн өөр нэг хэлбэр бол эрлийзжүүлэг.Энэ нь дотроо үүлдэр гаргах эрлийзжүүлэг, хэрэгцээний эрлийзжүүлэг, цус солилцуулах эрлийзжүүлэг гэх мэтчилэн хуваагддаг. Үржүүлгийн гурав дахь арга нь эвцэлдүүлэг. Энэ нь нэг зүйлийн хоёр өөр амьтныг өөр хооронд нь эвцэлдүүлэхийг хэлдэг. Жишээлбэл миний дээр хэлсэн хуланг монгол адуутай нийлүүлэхийг эвцэлдүүлэг гэдэг. Аливаа амьтдыг үржүүлэхдээ, үр дүнг нь эртнээс тооцож зорилгоо тодорхой болгох хэрэгтэй. Тэр зорилгондоо хүрэхийн тулд үйл ажиллагаа явуулна. Жишээлбэл удам угсаа, галбир бие цогцос, байгаль экологит тэсвэрлэх чадвар зэргээр нь шилж сонгоод аль чанар нь давуу бодьгал гаргах гэж байгаа вэ тэр тал дээрээ илүүтэй анхаарна гэсэн үг. Энэ өөрөө маш том сэдэв учир яриан дундуур далим болгож ярих нь дутуу дулимаг зүйл болно. Тиймээс би дараа нь танай сэтгүүлд энэ чиглэлийн тусгай нийтлэл материалыг бэлтгэж өгье.
-Баярлалаа. Тэгвэл яриагаа таны эрдэм шинжилгээний ажлын сэдэв болсон Тэс омгийн адууны талаар үргэлжлүүлье?
-Тэс омгийн адууг биологи, экологи талаас нь судалсан хүмүүс бол миний бие тэргүүтэй хэд хэдэн эрдэмтэд бий. Тэс түүний удмын адуунд бидний ойлголтоор таван удам байдаг. Тэдгээрийг Увс аймгийг хамаарсан Таван улиаст удам, Завхан аймгийн Баянтэс, Баян-Уулыг хамарсан Ганган жас адуу, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнхаан талыг хамарсан Хотгойд адуу болон Мянгад, орон нутгийн Хайнаг адуу хэмээн ангилж үзэж болно. Мянгад адуу нь 1756 онд шиг санагдаж байна Эрдэнэдүүрэгч вангийн хошуунаас Алтайн хязгаарт нүүдэллэн очсон, Хотгойдын Мянгад ястангуудын эдэлж хэрэглэдэг байсан адуу юм. Харин Хайнаг адуу гэдэг нь 1940-н хэдэн онд Тэсийн голын дагуу Оросын нутагт амьдарч байсан хүмүүсийн шишкиний адууг монгол адуутай эрлийзжүүлээд гарсаныг манайхан хайнаг гэж ярьдаг байсан. Хайнаг адууг Жаргалантын буюу эрлийзжсэн адуутай харьцуулбал сэрвээний өндрөөрөө нэг их дутахгүй, амьдрах чадвар биологи ба экологийнхоо чанараар илүү байж мэдэх юм. Эдгээр удмын адуу нь тохиромжтой хэвшлийн байдлаас нь авч үзвэл 100 гаруй мянган адуу бий болсон байна гэдгийг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл бие даасан популяци, омог хэвшил бий болсон гэх үндэстэй юм. Цаана нь байгаа Жаргалант адуу, шинэ Монгол адуу, Галшарын адуу гэдэг нь тус тусдаа биеэ даасан омог буюу удмууд байна.
-Байгал экологит дасан зохицох гайхалтай чадвартай Тэс омгийн адуу өдгөө хаагуур нутагшиж байна вэ?
-Тэс омгийн адуу нэлээд өргөн тархалттай. Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг. Сүүлийн үед Төв аймаг, Сэлэнгэ аймагт ирсэн. Түүнээс гадна баруун аймгуудаас төвийн чиглэл рүү олон айл нүүсэн.Тэдгээрийг дагаж Тэс омгийн адуу төв рүү нэлээд нүүдэллэсэн гэж үзэж байгаа. Баянмөнх аварга гэхэд л энэ омгийн адуу нэлээдийг төв рүү авчирсан байдаг. Нэгэн түүх ярья л даа. Пунцагбалжир гэж хүн хуучин Говь-Угтаалын САА-д Тэс омгийн 125 адуу авчирсны 60 гаруй хувь нь гүү байсан. Тэр гүүг Жаргалантын морин заводын азаргануудтай үржүүлэгт оруулсан байдаг. Тэгэхээр өөрийн чинь хэлсэнчлэн энэ цагт хурдлаад байгаа хурдан адуунуудын нэлээд нь ямар нэг байдлаар Тэс омгийн адууны цустай болж таарч байгаа биз. Монгол оронд адуу анх эхэлж бий болсон газар нутаг нь Тэсийн ай сав дагуух газар юм гэдгийг судалгаагаар тогтоосон.Харин өнөөдрийн тухайд авч үзвэл Алтай-Саяаны эко бүс буюу Орос, Хятад, Монгол зэрэг гурван улсын нутгуудад Тэс омгийн адуу нутагшиж байна. Түүх сөхвөл Монгол улс Манжид дагаар орохоос өмнө Тэсийн адуу их алдартай байж. Тиймдээ ч Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн гэсэн хэлц хүртэл дэлгэрчээ.Тэс омгийн адууны үнэт давуу чанарууд юу байдаг вэ гэхээр:
Нэгдүгээрт байгаль экологид гойд зохицсон, Монголын хангай, хээр, говийн аль ч бүсэд амьдарч чадна.
Хоёрдугаарт жилийн дөрвөн улиралд бэлчээр ашиглах, өөртөө хэрэгцээтэй ургамлыг 45-50 хэмийн хүйтэнд 40 см зузаан цасан доороос ч олоод идчихэж чаддаг.
Гуравдугаарт азаргаар сүрэглэх, эхсэг, үрсэг зөн билэгтэй. Ялангуяа болзолт рефлексийг амархан сурдаг адуу.
Дөрөвдүгээрт тэсвэр хатуужилтай, бага турдаг, амархан таргалдаг, өлчир, маш хатуужилтай. Юухнаар ч хооллоно, илүү хавирга нугаламтай. Үүнийг нь бид сорилын биологийн хүрээлэн, Японы эрдэмтэдтэй хамтарч, Тэс адууны генетикийн судалгаа явуулж байж олж тогтоосон. Судалгааны үр дүнгээр стераза гэдэг фермент 0,006% илүү байх нь хувьсамжаар илэрсэн. Үүгээр нь тооцож үзвэл 1000 адуу тутмын зургаа нь илүү нугаламтай байх магадлалтай гэсэн үг. Манайхны дээр үеийн судруудад илүү хавирга нугаламтай адууг уяж чадвал ясны хурдан мөн ч гэж бичсэн байдаг шүү дээ. Тэр нь хоол тэжээлийг нь тохируулж чадвал гойд хурдан шүү гэсэн санаа юм шиг байгаа юм.Тэс омгийн адууны өөр нэгэн давуу тал нь өвчин эмгэгт их тэсвэртэй, хээл хаялт харьцангуй бага, эмчилгээний уламж шинж чанартай мах сүүг нэлээд хэмжээгээр өгөх чадвартай. Цаашдаа энэ Хотгойд Тэс омгийн адууг сонгон үржүүлэхдээ Баянговь, Гандан жас, Хайнаг адууг нь болохоор хурд, уналга, махны чиглэлээр, Мянгад, Хотгойд адууг нь болохоор мах, уналгын чиглэлээр тус тус үржүүлж, ашигтай шинжийг илэрүүлэх дагуулах хослуулах нь манай ХАА-н байгууллага, мал үржлийн алба, аж ахуйн нэгжүүдийн гол зорилт байх ёстой гэж бид үзсэн.
-Тэс омгийн адууг цэврээр үржүүлье гэвэл аль зүгийн адуутай нийлүүлбэл илүү тохиормжтой вэ?
-Хурдан адуутай болъё гэвэл хурдлах чадвартай гүүтэй нь сонгон үржүүлж чадваас сая хурд гарна. Сүүлийн үед Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас азарга авч баруун аймгуудад авчирч тавьж байна. Үүнийг би хувьдаа сайшааж байгаа. Гэхдээ гол анхаарах зүйл нь дээр хэлсэнчлэн тодорхой зорилго дэвшүүлж, удам гарвалын бүртгэл хөтлөх ёстой. Манайхны дээдчүүл энэ адуу тийм удамтай гэдгээ толгойдоо хийчихсэн, түүнийгээ моринд сонирхолтой сийрэг толгойтой нэгэн байвал хэлж үлдээгээд үгүй бол тэр хүнийг бурхан болоход дагаад алга болдог. Шинжлэх ухаан технологи хөгжчихсөн энэ үед удам гарвалын бүртгэлийг маш сайн хөтлөх хэрэгтэй байгаа юм.
-Та яриа эхлэхийн өмнө уяачдын залуу халааг бэлтгэх сургалтыг нэгдсэн журмаар зохион байгуулдаг болмоор байна гэж байсан. Энэ талаараа дэлгэрүүлээч?
-Манайд дутагдаж байгаа гол зүйл бол системтэй, шинжлэх ухааны үндэстэй сургалтууд. Хамгийн наад зах нь үржил селекцийг хэрхэн яаж явуулах вэ гэдэг талаар тодорхой хэмжээний сургалтын хөтөлбөр боловсруулж уяачдад мэдээлэл өгдөг болмоор байгаа юм. Үүнийг хариуцдаг байгууллага байх ёстой. Энэ тал дээр холбогдох байгууллагууд анхаарах бизээ.
-Эрдэмтэн судлаачийн хувьд энэ хүрээд өндөрлөе. Харин Хөвсгөл нутгийн хүүгийн хувьд цөөн асуултанд хариулт авмаар байна. Та аль сумын хүн бэ?
-Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хүн. Миний дээдчүүл Гүнчин Зайсангийн удмынхан. Энэ удмынхан Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнхаан, Арбулаг сумдаар аж төрдөг байж. Манайхан болохоор Бүрэнхаан суманд голдуу төвлөрч байсан юм билээ. Манайхны удамд морь сайн шинжиж, судалдаг Үзмээ, түүний удмын Очирдар гэж сайн уяач байсан. Миний дүү нар ч морь уяна. Отгоо гээд дүү маань саяхан зүүн аймгаас гурван адуу аваачина билээ. Аймгийн алдарт уяач цолтой болсон гэсэн байх шүү. Ах нь ний нуугүй хэлэхэд нутгаасаа гараад удаж байна. 12 настай гарсан одоо 70 өнгөрөөд явж байна.
-Гэхдээ нутаг орондоо очно биз дээ?
Мэдээж зундаа очилгүй яахав.
-Бидний урилгыг хүлээн авч, манай редакцид ирж ийм сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Миний нутгийн уяачид, хурдан морины тухай ийм сайхан сэтгүүл гаргаж байгаа явдалд. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн







1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
192.82.66.18
Энэ ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юу баяр хүргье улам их амжилт хүсье
Reply