"Манлай морин эрдэнийн шинж" судрыг бүтээгч Говийн догшин хутагт


Говийн ноён хутагтын 9 дүр тодорсон бөгөөд нэгэн хүний 9 үе хойд нас. Ноён хутагтын 7 дахь дүр нь 1875 онд Говь мэргэн вангийн хошууны Луугарын дэрс гэдэг газарт/ Одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг/ ядуу эмэгтэй Цэрэндэжидийн хүү болон мэндэлжээ. Хутагт нь Агваанлувсандамбийжанцан хэмээх сахилын нэртэй байсан аж. Нутгийн сүсэгтэн олон шавь нар нь Ноён гэгээн, “Гэгээнтэн” гэж хүндэтгэн авгайлан дууддаг байж. 1881 онд 6-н наснаас хийд газар шавилан сууж эрдэм номд боловсроод, нас бие ухаан тэгшрэх цагаас, өмнөх 5 дугаар дүр Д.Данзанравжаагийн үйл хэргийг үргэлжлүүлж, өв соёлыг дэлгэрүүлж, 1820 оны дундуур “Хамарын хийд”-ээс 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүтээлчинг хөсөглөж, Галбын цагаан толгой хийдэд “Саран хөхөө”-ний намтрыг дуулуулж байжээ. Ноён гэгээн нь шүлэг дуулал зохиодог, наадамч, наргианч, шагайн тойрмыг өөрийн биеэр зохион байгуулж , хурдан морь уяж, сойдог төдийгүй зааж сургадаг гэгээнтэн байж. Түүний зохиосон “Манлай морин эрдэнийн шинж” хэмээх хурдан морь уях тухай судар айлдан бичүүлсэн нь өдгөө бидний үед уламжлан ирсэн билээ. Ноён гэгээн нь эх нутаг, тусгаар тогтнол, ард иргэдийнхээ төлөө санаа тавьдаг нэгэн байв. Өөрийн сан сүргээс Замын-Үүдийн цэргийн албанд жил бүр 100 гаруй унааны морь хүргүүлэн хандивладаг байжээ. 1921 онд гамин цэргийн үлдэгдлийг баривчлан сөнөөхөд идэвх зүтгэлтэй оролцож Зүүн өмнөд хязгаарыг хамгаалахад оролцсон. 1920-иод оны сүүлчээр Хутаг уулын хошууны зарим нутагт ган болоход ядарсан зүдэрсэн амьдрахад туйлын бэрх болсон үед ган зуд болоогүй нутгаар явж, буян хийснийхээ өргөлд ирсэн малаа ядуучуудад тараан хишиг хүртээж өгчээ. 1829 оны үед VII дугаар хутагтыг хөрөнгө нуун дарагдуулсан гэх худал гүтгэлгээр зарга үүсгэсэнд аймгийн яамны шүүхэд дуудагдан байцаагдахад энэ эд хөрөнгө, мал бол олны маань буян учраас олон түмэнд эргүүлэн өгөх цаг нь болсон, надад уух архи, хамрын тамхи хоёрыг минь үлдээхийг гуйя гэж өчсөн гэдэг. Хөрөнгө нуусан гэх зүйлгүй нь батлагдсан ч тухайн цагийн хомроголонд өртөгдөж, морин өртөөгөөр Хэнтийрүү дамжуулан улмаар хотруу хүргэгдэж XVI дугаар жарны төмөр хонин жил /1931 оны хаврын адаг сарын 16-нд / 57-н насандаа таалал төгөсчээ. Түүний хэргийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2001 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/28 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна. Гэгээнтэн ер бусын хувилгаан атлаа эгэл олноо гэсэн ариун сэтгэлт хүн байжээ. Намтар, цадиг нь бүрэн судлагдаагүй эл гэгээнтэн цагаан мөртэй хүн байсан төдийгүй нэрт уяач, хурдан морь судлаач, морь уях эрдэм заслыг номлогч байжээ. Ноён гэгээний бөх Мишиг, хурдан морины уяач нь “Хунз” хэмээх Ганжуур байлаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна