Хурдан цагааны ХУВЬТАЙ ЭЗЭН


Монгол Улсын Алдарт уяач Жамцын Цэдэнсамбуу 1927 онд Арбулаг сумын нутаг дахь Боргол хэмээх газар Жамцын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Түүнийг багад эцэг Жамц нь баривчлагдан /1930-аад оны баривчилгааны үеэр/ ах Бадраа /СГЗ/, дүү Дорлигжав, Ичинхорлоо нар нь сургууль соёлын мөр хөөж, тэрээр ээж бага дүү Даваагийн хамт өрх толгойлон үлдсэн гэдэг. Хожмоо эр биед хүрч Дорнод аймагт гурван жилийн цэргийн алба хааж ирээд Бүрэнтогтох сумын уугуул Даваажавтай гэрлэн өрх тусгаарлаж, 12 хүүхдийн ээж аав болжээ. Нэгдэлжих хөдөлгөөн орон даяар өрнөн, иргэдийн үзэл бодлыг үл харгалзан хоморголон элсүүлэх бодлого баримталж байх үед Ж.Цэдэнсамбуу нэгдэлд элсэхээс татгалзан, ах Бадраагаа бараадсан ч Төв аймагт жил орчим болоод нутаг буцжээ. Удалгүй сумынхаа нэгдэлд гишүүнээр элсэж, олон жил нэгдлийн адуу маллаж байгаад, сүүлдээ хонь хариулах болсон хэмээдэг.
Харин морины тухайд цэргээс ирсэн даруйд аав Жамцынхаа хурдан хул морийг нь уяж, /аав нь мөн морь уядаг байсан гэдэг/ сум орон нутгийн наадамд тоосыг нь өргүүлэх болсон бөгөөд хамгийн одтой наадсан он жилүүд нь
1966, 1967 оны үе юм. АХ-ын 45, 46 жилийн ойгоор Ж.Цэдэнсамбуу уяачийн уясан зургаан насны морьд аймгийн наадамд түрүүлж айрагдан эр хүн тугал хариулж, туг ч барьдагийг харуулсан билээ.Тухайн үеийн бүрэн бус мэдээгээр түүний уясан азарга түрүүлж /1966 онд/, улаан бор морь, цагаан азарга, хар бор хязаалан нь /1967 онд/тус тус түрүүлж, тэрхүү амжилтаараа аймгийнхаа анхны Алдарт уяач цолыг хүртэж байсан гэдэг. Дашрамд сонирхуулахад аймгийн хоёр дахь Алдарт уяач хорь гаруй жилийн дараа төржээ.
Ж.Цэдэнсамбуу Алдартын нэрийг гарган хурдалсан олон буянгууд байдгаас хамгийн өндөр амжилт үзүүлж, басхүү хурд тарьсан нь түүний цагаан азарга нь. Тэрээр цагаан азаргаа Цэцэрлэг сумын Лхамсүрэнгээс үрээнд худалдаж авч байсан бөгөөд аймагтаа зургаа түрүүлж, хоёр айрагдсан юм. Цагаан азарга өөрөө хурднаас гадна үр төл сайтай хүлэг байж, уясан эзний урмыг сэргээдэг байсан агаад Хавчиг бор морь гэхэд л аймгийнхаа наадамд дөрөв түрүүлж байжээ. Алдарт цагаан азарганы төлүүдээс нас насанд уяж аймаг, сумандаа хувааж уралдуулдаг байсан бөгөөд айраг амсаагүй жил цөөхөн гэдэг. Ийнхүү унаган хүлгүүд нь хурдалж байсан ч гарч уралдалгүй / Булган аймагт нэг уралдсаныг эс тооцвол/ харин нутаг орныхондоо сурсан мэдсэнээ харамгүй хуваалцан басхүү хурд хуваадаг олонтой нэгэн байжээ. Алдартын цагаан азарганд гүү тавьж, үрээ, байдас бэлгэнд авсан хүмүүс цөөн бус бөгөөд өдгөө аймгийн Алдарт уяач Чулуун цагаан азарганых нь үр төлүүдээр сайхан наадаж явна. Ер нь Ж.Цэдэнсамбуу уяачийн цагаан азарганы төлүүд ойролцоо сумдаар нэлээд тарсан хэмээдэг.
Алдартын нэртэй өөр нэгэн хурдан буян бол олноо “Хонины бор”, “Нэгдлийн улаан” хэмээн нэрлэгдсэн хурдан бор морь нь. Нэгдлийн адуугаа хүлээлгэн өгч хонь маллах болохдоо нэгэн бор морь авч үлдсэн нь ийнхүү хожмоо аймгийн наадамд 5-6 удаа шөвгөрсөн хурдан хүлэг болжээ.
Ийнхүү нутгийн наадмын дэвжээг олон чимж, наадамчин олноо баясгасан Ж.Цэдэнсамбууд 1999 онд Эрдэнэтэд болсон хангайн бүсийн наадмын үеэр МУ-ын Алдарт уяач цолыг нь гардуулж, Хөвсгөл аймгаас төрсөн хоёр дахь улсын цолтон болжээ.
Алдарт уяа тааруулж, хурд ирлэхээс гадна адуу сайхан эдэлдэг нэгэн байсан хэмээдэг. Алхаатай моринд жороо оруулчихдаг тэрээр эрийн чимэг сайхан морь, сайн эдлэл хэрэгсэлд нүд унагаж нүнжиг илтгэж явдаг нэгэн байв. Ямартаа л эхнэр Даваажавдаа зургаан хайнагийн шараар жороо морь авч өгч, 44 см урт хаш гаансыг Шинэ-Идэрийн Батжанцан гэгчээс өндөр үнээр худалдан авч олны харцыг булааж байхав. Гутлын түрийнд багтдаггүй хаш гаансаа бүсэндээ хавчуулж гангардаг байсан тэрээр хожмоо хотод авчран музейд өгчээ.
Ийнхүү монгол эрийн чимэг сайхан морь, сайн эдлэл хэрэгсэл хэмээн үздэг Алдартын удмыг залган хүү Үүртуяа /аймгийн Алдарт уяач/, Баттуяа / сумын Алдарт уяач/, Мөнхтуяа, Бат-Эрдэнэ нар нь морь уяж түмэн олноо цэнгүүлж байна.
А.Мөнх

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
103.229.123.241
Хөгшин аав минь маш сайхан хүн байлаа. Үр хүүхэдүүд бид нар нь үргэлж бахархан дурсдаг даа.
Reply