Хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавина

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 15 -нд

Морин уралдааны хамгийн хурцадмал асуудал бол уралдаанч хүүхдийн эрх, амь нас, аюулгүй байдал. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан судалгаагаар бага насны хүүхэд хурдан морь унаж уралдахад тулгарч болох эрсдэл үүсэхэд уралдааны зохион байгуулалтаас гадна тухайн хүүхдийн нас, цаг агаар, уур амьсгалын нөхцөл байдал, адуу, уяачдын туршлага, чадварын асуудал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг гэсэн байдаг. Ийм олон хүчин зүйлээс шалтгаалдаг уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд ММСУХ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд хөгжлийн газартай хамтран ажиллах хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтэд уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад бүхий л талаар хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. 

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна