Улааны Алдар халзан

 Улааны Алдар халзан

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Бадаррагчаагийн унаган адуу. 2004 оны сумынхаа баяр наадамд айрагдсан, Дарьганга суманд болсон төрийн Түмэн эх Аварга зээрдийн наадамд аман хүзүүдсэн, бичин жилийн өвлийн уралдааны нээлт, шилдэг хурдан морьдын уралдаан, Бага Хэнтийн уяачдын холбооны таван жилийн ойд тус тус түрүүлсэн. Зуун мод хотноо болсон "Түмний хурд-2005" хаврын шигшмэл морьдын бооцоот уралдаан, Түргэний голд болсон Увс аймгийн уяачдын холбооны нэрэмжит уралдаан болон төвийн бүсийн "Дүнжмнгаравын хурд" уралдаануудад  тус тус гуравт хурдалсан. Мөн 2006 оны төвийн бүсийн өвлийн уралдааны түрүү магнайгаар шалгарч Зуун мод хотноо болсон өвлийн уралдааны нээлтэнд аман хүзүүдсэн. 

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.