Янзага зээрд

Сэтгүүлч
2 цагийн өмнө

Янзага зээрд хэмээх яруухан хүлэг ММСУХ-ны 20 жилийн ойд соёолон азарга түрүүлж байгаа агшин.

Эцэг нь тойруулгын Сарт хүрэн азарганы төл Шонхор зээрд азарга. Харин эх нь тойруулга угшилтай Туулын хээр /Сохор ухаагийн төл/ гүүний төл зээрд гүү.

Хоёр талаас хурдны эхтэй зээрд үрээ даага өнжиж, шүдлэндээ буюу 2013 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын 90 жилийн ойд түрүүлээд, давхар уяагаар Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж, амжилтын салхиа хагалсан.

2014 онд хязаалан үрээ улсын наадамд гурвалж, давхар уяагаар "Дорнод талын хурд-2014" зүүн бүсийн уралдаанд дөрөвт давхин, төрийн зарлигт наадмын гурав дахь айргаа хүртсэн.

2015 онд соёолон азарга улсын наадамд гуравлаад, давхар уяагаар ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд ганган шүү түрүүлж байгаа нь энэ.

Д.Онон Тод манлай "Зуны уяаны суралцахуй" сургалтын үеэр "Хөөсөн хөлс бол уяа зөв байгаагийнх" хэмээн ярьж байснаас үзвэл зээрд азарганы уяа ханаж, уралдвал түрүүлэхээс аргагүй болсон байж.

Энэ наадмын дараа өвөл нь эзэн солигдож Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэд очсон гэдэг.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна