Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар

Сэтгүүлч
2 цагийн өмнө

Хээе бичлэг хүрэх өдрийн мэндийг хүргэе. Юүтүбийн Тод магнай, Фэйсбүүкийн Тод магнайн Тэлмэн хуудсыг дагадаг эрхэм дотны та бүхэндээ зориулан “Айл хэсье, адуу харъя” нэртэй шинэхэн влогоо эхлүүлж байна.

Айл саахалтаар бууж, адуу малыг харж сонжингоо арав таван үг солих  сайхан санаа. Санал нийлнэ биз дээ.

Элдэв тавилтгүй энгийн чимэггүй энэхүү влогийнхоо эхний дугаарыг мөнгөн гүү эрхшээгч Хадаагийнхаас эхлүүллээ.

Түүнийг онцлох болсон шалтгаан нь эр төл болгон нь хурдалдаг мөн чиг буянтай мөнгөн харыг нь бодитоор нь харах, мөн энэ зун ганцхан хүн барьсан шинэхэн жүчээг нь сонжих явдал байв.

За тэгээд мэдээж төрийн наадмын түрүү Алтангадас тэргүүтэй алдарт халзан азаргануудынх нь талаар лавлаж тодруулна.

Хоббигоо зорилго болгож,цаг ямагт түүнийгээ хөгжүүлж байдаг тул Хадаатай ярилцах сонирхолтой байдаг юм.

За ингээд оршлоо хойш тавьж бараг нэвтрүүлэг шахуу болсон влогоо хүргэж байна. Анхны юм алдаа мадагтай хэмээн өршөөж үзээрэй. Дараагийн удаа жинхэнэпше, влог хийнээ.

За ингээд хамтдаа айл хэсч, адуу харцгаая. 


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна