Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь
Сэтгүүлч
Нүүр номын харилцах хуудсаар дамжуулан ийм нэгэн захидал хүлээн авлаа. Илгээгч "засч, найруулан олонд хүргээрэй" гэсэн ч надад тэгэх шаардлагагүй мэт санагдсан учраас ганц нэг өгүүлбэрийн эхлэл төгсгөлийг засах төдийхнөөр уншигч танд хүргэж байна. Анхааран уншина уу?
“...Б.Батхүү Тод манлай бид хоёр гэр бүлийн сайн найзууд юм. “Мон масло”-н Ганзоригийн хар үрээг улсад хоёр дахиа түрүүлдэг жил, 13-ны үдээс хойш эхнэр бид хоёр “жил дарааллан морь түрүүлгэсэн найздаа баяр хүргэхээр очлоо. Тэгээд хоёр бүлээрээ Цагаан хөтлийн наахна байдаг амралтын газарт очиж хоол, цай болж хэсэг сууцгаасан юм. Наадмын сонин сайхан, морины уяа засал зэргийг ярилцаж байгаад найз маань надад “Нэг сайн гүү бэлэглэе. Их хурдад айрагдаж байсан Шагдар гуайн хулын төл хул азарганы төл монхор саарал гүү байгаа. Түүнийг бэлгэнд аваарай” гэлээ.

“Баярлалаа, талархлаа” болоод л өнгөрсөн. Батхүү Тодын адуунд миний цөөн адуу байдаг тул тухайн үедээ нэг их анхаарч ач холбогдол өгсөнгүй.
Түүнээс хойш нэг, хоёр жил өнгөрлөө. Нэг хавар найз маань “Чиний саарал гүүнээс эр хул халзан унага гарлаа” гээд л ярьж байнаа. Англи хээр азаргандаа хураалгасан чинь эр унага гарч гэнэ. Би ч дотроо “за эр унагатай болж байгаан байна” гэж бодоод л өнгөрлөө.
Ажил төрөл ихтэй тэр бүр адуу мал руугаа явж чадахгүй тул ямар гүүнээс ямар унага гарсаныг хараагүй л яваад байгаа ккк.
Дараа жилийнх нь зун боллоо. Найз маань морьдоо уяад Багахангайд байна гэхээр нь очлоо. “Хул халзан даага таран дээр өнгөлж байгаад үзүүр дээрээ унжаад байна. Сүүгүй, бяр муутай аргагүй. Нэг сунгаад энэ жилдээ болно оо” л гэж байна. Би уяа сойлгын талаар сайн мэдэх биш найзынхаа үгийг л дагана шүү дээ.
Шүдлэн болдог өвөл нь найз маань эртээ тэжээлд оруулчихсан дуулдлаа. Хавар гурван сард яваад очсон “Жаал уяж, унаж ойр зуурын ажил хийсэн. Ханагар дээр их түргэн хөдөлж байна. Гэхдээ хэмжээндээ орохооргүй томрох янзтай. Энэ жил жаахан алсуур бага наадамд уралдуулж зүрх, зориг суулгах уу? л гэж байна. Би юугаа мэдэхэв. Найзынхаа үгийг л дагана шүү дээ. За тэгээд 5 сар дөхүүлээд үрээгээ Архангай руу ахынх руугаа ачууллаа. Миний төрсөн ах аймгийн Алдарт уяач Дашбазарын Болд-Эрдэнэ гэж хүн Архангай аймгийн Өндөр-Улаан суманд амьдардаг. Хөдөөгийн жирийн нэг малчин, уяач.
Ах маань 5 сарын дундаас хул халзангаа барьж аваад алсаас нь хөнгөн ажил хийсээр 6 сар гаргаад хоёр ч бага наадамд холхон түрүүлгэлээ хэмээн ярив. Би дотроо их л баяртай байлаа. Тэгж байтал ахын хүү цэргээс ирлээ. Моринд дуртай монгол эрийн нэг. Хул халзангаа дүүдээ бэлэглэчихлээ.
Наадмын өмнө хоёр ч уралдаанд хол түрүүлж байна л гэнэ.
7 сарын 6 нд ах “Хул халзан хурдан байна. Хэмжиж үзлээ 132 см байна. Том наадамд уралдмаар байна” гээд ярьж байнаа. Тэгэхээр нь “Та үрээгээ аваад хүрээд ирээ, улсын наадамд уралдуулж багцааг нь үз” гэлээ.
Ах ч дуун дээр үрээгээ ачаад маргааш нь л давхиад ирэв. Батхүү Тод манлайн дээр төвхнөж аваад хоёр өдөр үрээндээ ажил хийлээ. Нээрэн л өнгөндөө юмаа. Дотроо битүүхэн горьдоостой... Тэгээд мордуулсан 133 см байна гээд хасагдчихлаа. За ингээд тэр жилээ уралдаж чадалгүй Архангай руугаа буцлаа.
Өнгөрсөн өвөл 12 сарын сүүл хүртэл адуунд нь байлгаж байгаад оруулахад хүч нь бууж нэлээд нимгэрсэн байв. Хавар нь ах жаал эдэлж ханагар хийгээд, хоёр сунгаад тавьчихлаа дуулдав. Манай нутагт орой зун болдог. 5 сарын 20 доор ногоонд гаргаж, 6 сарын 6,7 ны хавьд морьдоо барьсан дуулдав. Тэгээд хөлсний ажлаа хийж, нэлээд хэд ханагардаж. Уяаныхаа гурван хязаалантай хоёр сунгахад илүү байна л дуулдана.
7-р сарын 7 ны үед ах залгаад “үрээгээ аваад улсад уралддаг юм билүү, милл өндөр 50 с буухгүй яваад байна” гэж байна. Би жаахан эргэлзсэн байдалтай “та аймагтаа уралдсан нь дээр байхаа. Энэ жилдээ улсад уралдаад яахав” гэчихлээ. Ахын хүү Б.Булган-Эрдэнэ халзан үрээгээ унадаг юм. Тэгсэн өнөөх маань “мориноос хасагдахаасаа өмнө том наадамд уралдмаар байна” гэж л дээ.
Ах миний хэлснээр нутагтаа уралдлаа. Архангайн наадмын хязаалан 7-р сарын 11 нд уралдана. Би хотод, утсаа чагнаастай...
За тэгсэн ах залгаж байнаа “Хязаалангийн уралдаанд хул халзан үрээ хөлтэйхэн түрүүллээ” гэнэ. Бид бөөн баяр. Тэр үед манай “Оргиоч” галынхан Хүй долоон худагт их насны морио мордуулж байсан юм. Энэ жилийн Их хурдын их насанд аман хүзүүнд хурдалдаг Баярбат ахын хээр тэргүүтэй морьдоо мордуулж байх яг тэр агшинд ах баяртай мэдээ дуулгасан тул бид их бэлгэшээж тэрүүхэндээ хөөрцөглөлөө.
Ах маань өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм. Түүнийгээ аймгийн наадмын түрүүгээр мялаалаа баяр хүргэе гээд л манайхан бүгд баяртай байв.

Аймгийн наадмын цоллогооны дараа Б.Болд-Эрдэнэ ах маань залгаад “За ах нь дүүдээ хул халзан үрээг нь буцаагаад бэлгэнд өгч байна аа. Дүү минь нэлээн хэдэн жил том наадамд морь мордууллаа хул халзан үрээгээрээ том наадмын айраг амсах болтугай. Аль бүсэд уралдахаа өөрөө шийдээрэй, ах нь аваад очно оо” гэж байна. За ингээд халзан үрээ ахын минь цолыг түрүүгээр мялааж өгөөд буцаад наддаа ирлээ.
Аймгийн наадмаас нэлээн хэд хоногийн зайтай бүсийн уралдаанууд болсон тул ойрхон гэдгээр нь Өндөр Гэгээний их даншигт уралдахаар болов.
Ах бид хоёр Арвайн талд ч гэсэн Батхүү найзыгаа бараадаж буугаад халзан үрээгээ Өндөр Гэгээнийхээ наадамд мордуулж, улсын наадмын айраг, түрүүний үрээнүүдтэй уралдуулан үзүүрт давхисаар есөд хурдлахыг нь харж баяслаа.
Ах маань ажил дутуу байсныг анзаарсан байх. “Батхүү дүүтэй зөвлөлдөж байгаад Их хурдад уралдах эсэхээ шийд дээ” гэж байна. Найз маань ахад “хул халзан чинь бяртай байгаа юм байна. Та үрээгээ аваад хот руу хүрээд очоорой” гэлээ.
Ах, дүү нар маань хэлсэн ёсоор нь үрээгээ ачаад Батхүү найзын уяан дээр ирлээ. Хэд хоног сайхан амраахын зэрэгцээ Тод манлайн зөвлөсөн ажлыг хийв.
“Их хурд”-ын урьд орой Батхүү, ах, ахын хүү бид нар морьдоо манангаа, хоолыг нь тааруулж хонолоо. Уяач бүр морио айрагдуулж, түрүүлгэх битүүхэн горьдлого тээж наадамд ирдэг. Бид ч ялгаагүй. Битүүхэн горьдоостой.
Хул халзан их амгалан байнаа. Үргэлж унтаастай. Уяан дээр байхыг мэдэхгүй хүн харвал нэг ноомой унтаарсан амьтан байна л гэх байсан биз. Яг мордоход нь ахаас асуулаа. “Ямар байна вэ” гээд. Тэгсэн ах “сайхан уралдана аа. Тун дөхнө” гэж байна. Тэгснээ “зурхай дээр үрээгээ тосч харъя” гээд ах дүү нарын хамт явчихлаа.
Би “Оргиоч” галынхныхаа хамт гэр майхандаа зурагтаар уралдаанаа үзлээ... Морьд эргэж хул халзан өнгөний хэдтэй гарсан цагаасаа уралдсаар айргийн тавд хурдалж бид бүхнийг баярлуулан олон жилийн хүч хөдөлмөр хүсэл мөрөөдлийг маань биелүүлэх нь тэр.
Нутгийн ахан дүүс, найз нөхөд, таних, танихгүй олон хүмүүс баяр хүргэж утасдаад үнэхээр сайхан наадам болсоон.
Миний аав аймгийн Алдарт уяач С.Дашбазар гэж хүн байсан. Төрийнхөө наадамд гурван удаа ирж уралдсан хөдөөгийн эрдэмт уяач. 2024 онд аав маань бурхны хүлгийг уяхаар одож, үр хүүхэд бид нь аавынхаа морь уях эрдэм ухаан, өв соёлыг үргэлжлүүлэн авч яваа нь энэ.
Ах маань 2019 оны улсын баяр наадамд миний хонгор соёолонг уяж үзэгчдийн үзүүр хүртэл аман хүзүү, айргийн гуравт давхиулсан удамт уяач.

Монголын шигшмэл хурдан хүлгүүд шандас шалгадаг “Их хурд-10” уралдаанд, авъяас эрдэм дүүрэн олон том уяачидтай эн зэрэгцэн хурд хувааж морио айрагдуулна гэдэг их хувь заяа юм. Аав маань бид бүгдийг тэнгэрээс харж тэтгэж байсан бизээ. Хамгийн гол нь бидний энэ түүх хөдөө суманд малаа маллангаа морио уяж буй мянга мянган залууст урам зориг өгөх байх гэдэг үүднээс хуваалцаж байна.
Ингээд энэ сайхан түүхийг бүтээх боломжийг олгосон Б.Батхүү найздаа, морийг минь уяж сойсон ах аймгийн Алдарт уяач Д.Болд-Эрдэнэ, уралдаанч дүү Б.Булган-Эрдэнэ болон туслах уяач дүү нартаа, “Оргиоч” гал уяаныхандаа болон сэтгэл зүрхээрээ дэмжин хамт байсан нутгийн зон олондоо чин сэтгэлийн угаас талархаж буйг минь нийтэлж өгнө үү.
Батхүүтэйгээ 10 гаруй жил найзалжээ. Эр улсын хээгүй сайхан нөхөрлөлийн баталгаа болж хул халзан үрээ маань айрагдлаа. Хурдан сайхан буян хайрласан найздаа маш их баярлаж байна. Саарал гүү маань эр голдуу унага гаргадаг. Халзан үрээний дүү шүдлэн үрээ бий. Энэ жил бас эр унага гарсан гэнэ лээ. Найз минь над руу зургийг нь явуулсан.
Ийм нэгэн талархлын захидлыг "Их хурд" уралдаанд хул халзан хязаалангаа айргийн тавд хурдлуулсан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул их эмч Дашбазарын Эрдэнэболдоос хүлээн аваад ихэд догдлон байж сийрүүлэн хүргэлээ. Эрхэм уншигч та ч гэсэн ийм сайхан түүхээ бусадтай хуваалцахыг хүсвэл дуртайяа хүлээн авах болно.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
9 цагийн өмнө Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ… -
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл… -
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру… -
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу… -
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ -
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.… -
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ -
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ… -
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…

Сэтгэгдэл бичигдээгүй байна