Монголын сагсчид Индонезийг хожлоо
А.Тэлмэн
Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг наймдугаар сарын 17-26-нд нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна. Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад 44 орны баг, тамирчид өрсөлдөн шилдэг 16 баг шалгарсан юм. Цар хүрээгээрээ ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий том тэмцээнд Монгол, Саудын Араб, Сири, Бахрейн, Энэтхэг, Филиппин, Тайвань, БНХАУ, БНСУ, Япон, Казакстан, Иран, Ливан, Хонг-Конг, Сингапур, Индонези 16 улсын 300 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож байгаа аж.
Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний нээлтийн ёслол энэ сарын 17-нд “Blue Sky” цамхагт болсон юм. Уг ёслолыг нээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж үг хэлсэн юм. Тэрээр Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь нэр төрийн гэдгийг онцлоод сагсан бөмбөгөөр өрсөлдөхөөр манай оронд хөл тавьсан бүх тамирчин, дасгалжуулагчдад спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү 18-нд эхэлж нийт 10 хоногийн турш Спортын төв ордон болон Яармаг дахь спорт цогцолборт зэрэг явагдах юм.
Энэ тэмцээний онцлог нь эхний гурван байрыг эзэлсэн баг ирэх жил болох сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах аж. Шар тивийн таван бүсээс шалгарсан 16 баг өрсөлдөх тус тэмцээнд Монголын баг зохион байгуулагч орны хувьд давуу эрхтэйгээр оролцох юм.
Ингээд тивийн аваргын төлөө өрсөлдөх багууд эхний шатанд дараах дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн оноолтыг танилцуулбал:
“А” группт: Хятад, Хонконг, Энэтхэг Ливан
“В” группт: БНСУ, Япон, Сингапур, Сири
“С” группт: Тайвань, Бахрейн, Индонези, Монгол
“D” группт: Иран, Казахстан, Филиппин, Саудын Араб гэсэн багууд багтжээ.
Хэсгийн шатанд багууд тойргийн системээр тоглож, хэсэг бүртээ эхний гурван байрт бичигдсэн, нийт 12 баг дараагийн шатанд дахин хоёр хэсэгт хуваагдан тоглоно.
Энэхүү тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нарын тоглогчид багтжээ. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч н.Ганзоригийн удирдлага дор бэлтгэлээ базаасан гэнэ.
Тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10-20.00 цагийн хооронд болж байгаа юм. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөсөн бол өнөөдөр хоёрдугаар шат эхэлнэ. Ингээд 26-нд тэмцээний аваргууд тодрох юм. Монголын баг тамирчид эхний хоёр өдөр Бахрейн, Тайваны багуудтай тоглон хожигдол хүлээгээд байсан юм. Харин Буянт-Ухаа цогцолборт өчигдөр орой Монголын баг эхний шатны сүүлийн тоглолт буюу гурав дахь тоглолтоо Индонезийн багтай хийн 67:73-аар анхын хожлоо авсан хэдий ч “С” хэсгээсээ гарч, дараагийн тойрогт тоглох эрхийг авч чадсангүй. Гэхдээ эхний хэсгээс хасагдаж буй Хонг-Конг, Сингапур, Казакстаны багуудын өмнө бичигдэхээр болсон юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна