“Шуранхай” хамтлагийн экс гишүүн, дуучин Б.Номин-Эрдэнэ: Миний продюсерээр монгол гаралтай гадаад хүн ажиллаж байгаа
А.Тэлмэн
-Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв дээ?
-Энэ жил байгаль дэлхий маань хур бороогоо элбэг хайрлалаа. Миний хувьд ч сэтгэл тэнэгэр, сайхан зун болж байна. Би зуны эхэн сард Герман, Швейцариар аялаад ирсэн. Дараа нь Хэнтий, Орхон аймгаар аялж, уран бүтээлээ үзэгч олондоо толилууллаа. Би хийж байгаа зүйлээсээ асар их таашаал авдаг. Тиймээс энэ нь надад амралт болдог юм болов уу.
-Ямар ажлаар хилийн чанадыг зорьсон юм бэ?
-Олон улсын фестивальд оролцоод ирсэн. Мөн Франц, Швейцарь зэрэг улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа ая дуугаа өргөлөө. Альпийн нурууны нэгэн өндөр оргил дээр тоглосон. Ихэвчлэн сүм хийдэд тоглолтоо хийсэн учир хүмүүс их сайхан хүлээж авахын зэрэгцээ цомгийг маань олноор нь худалдаж авсан.
Монголын ардын урлаг, уртын сайхан дууг их биширч байна лээ. Бэлтгэл хийх үед заримдаа энэ бүхэн надад утгагүй санагдаж, “Юуны тулд ингэтлээ бэлтгэл хийгээд байгаа билээ” гэж бодох үе олон тохиолдож байсан. Нэг ёсондоо шантрах сэтгэл төрдөг байлаа.
Харин тэнд очиж, гадны үзэгчдийн гайхашрал болоод бишрэл дүүрэн харцыг хараад, юуны төлөө хөдөлмөрлөж байснаа бүрэн ойлгосон. Асар их урам авсан. Урлагийн хүн, тэр дундаа дуучдад өдөр тутмын бэлтгэл ямар чухал байдгийг тэгэхэд л мэдэрсэн дээ.
-Дуучин хүн бүрийн баруун гар нь продюсер байдаг. Таны продюсерээр хэн ажиллаж байгаа вэ?
-Миний продюсерээр монгол гаралтай гадаад хүн ажиллаж байгаа. Зургаан гишүүнтэй “Green Guys” нэртэй хамтлаг байгуулаад, уран бүтээлээ туурвиж байна. Манай хамтлагийн бүрэлдэхүүнд уртын дуучин, хөөмийч, уран нугараач гэсэн ардын урлагийн бүхий л төрлөөр уран бүтээл хийдэг чадварлаг хүмүүс багтдаг.
-Анхны уран бүтээлээ өлгийдөн авч байсан үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?
-Миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байсан. Бидэнд анх морин хуурын чуулгын Додов ах санал тавьсан юм.
Стиль, имижээ бүрдүүлэх ажлыг бидэнд даалгасан. Уртын дуучин бүр дээл өмсөж, номхон зогсож байгаад дуулах албагүй шүү дээ. Тиймээс арай орчин үеийн хэлбэрт оруулж дуулбал зүгээр юм гэж зөвлөсөн. Тэгээд л анхны уран бүтээлдээ ханцуй шамлан орсон доо.
Анхны тоглолтоо 2008 оны хоёрдугаар сарын 28-ны билэгт сайн өдөр “Шуранхай” нэртэйгээр хийж байлаа. Үзэгчид бүх дууг маань сайхнаар хүлээж авсан нь бидэнд асар их урам зориг, баяр баясгалан бэлэглэсэн.
-“Шуранхай” хамтлаг тараад нэлээд удлаа. Хэзээ нэгэн цагт эргэн нийлж, уран бүтээл туурвих болов уу?
-Би одоо өөр хамтлагт орсон болохоор “Шуранхай” хамтлагт дахин дуулна гэж бодохгүй байна.
-Хүн бүр байгаагаасаа илүү зүйл рүү цаг ямагт тэмүүлж байдаг. Та өөрийгөө хэр шуналтай хүн гэж боддог вэ?
-Би өөрийгөө мөнхийн шуналтай хүн гэж боддог. Нэг уран бүтээлийн ард гармагцаа маш хурдан дараагийн уран бүтээлдээ орохоор тэмүүлдэг. Бусдаас илүү гарна гэдэг миний хувьд тийм ч чухал биш. Харин тэдэнтэй үргэлж мөр зэрэгцэн алхахыг хүсдэг. Тэгэхээр уран бүтээл хийхийн тулд их шунадаг юм болов уу.
-Эмэгтэй хүний хувьд эх хүн гэж хэлүүлэхээс илүү эрхэм алдар хүнд үгүй. Энэ эрхэм нэрээр дуудуулах гэж хэр яарч байна?
-Одоохондоо гэр бүлтэй болж, гал голомтоо бадраагаагүй байгаа болохоор ээж болох талаар бодоогүй л явна.
Гэхдээ ээж болно гэдэг энэ хорвоогийн хамгийн таатай мэдрэмж. Тиймээс ээж болох гэж яаралгүй яах вэ. Биеэ эрүүл байлгаж, эрүүл хүүхэд төрүүлэхийг хүсч байгаа учраас биеэ сайн бэлдэж байгаа.
-“Монголын ардын урлаг хөгжиж байна”, “Зогсонги байдалд орчихож” гээд хүмүүс янз бүрийн бодолтой явдаг. Та ардын урлагийн хөгжилд чухам ямар хувь нэмэр оруулахыг хүсдэг вэ?
-Миний бодлоор ардын урлаг хөгжиж байгаа. Яагаад гэвэл, хүмүүс өмнө нь ардын урлагийн талаар төдийлөн сайн мэддэггүй байсан. Харин одоо ардын урлагийг илүү ойлгож, болж бүтэхгүй байгаа зүйлийг нь шүүмжилдэг болсон байна. Би үүнд их баяртай байгаа.
Уран бүтээлчид маань ч ихийг хийж байна. Миний хувьд хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, орчин үеийн залуусын сэтгэлд хоногшуулахыг хүсдэг. Саяхан нэг хүн надад их сайхан санал тавьсан. Өөлд ардын шастир дууг дуулаач хэмээн хүссэн. Би дуртай зөвшөөрч, ажлаа эхлэхийг тэсэн ядан хүлээж сууна.
-Тэгвэл Монгол Улсынхаа төлөө юу хийхийг хүсдэг вэ?
-Би улстөрийг нэг их сонирхдоггүй. “Төрийн төлөө огтоно боож үхнэ” гэгчээр оролцох ч дургүй.
Би алхам тутамдаа улс орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийж байгаа гэж боддог. Яагаад гэвэл, ардын урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, ард түмнээ аялгуу сайхан дуугаараа баясгаж явна. Тиймээс уран бүтээлээ одоогийнхоосоо ч илүү сайн хийх ёстой.
Бид Монгол Улсаа төлөөлж, хилийн чанадад очиж тоглодог. Гэтэл зарим газар “Монгол” гэдэг нэрийг бариад огт өөр орны хүмүүс тоглолт хийгээд явж байдаг. Монгол орон эдийн засгийн хувьд дэлхийн түвшинд нэлээд доогуур бичигддэг учраас олон улсын хэмжээний тоглолтын үеэр бидэнд их бага цалин өгдөг зэрэг сэтгэл эмзэглэмээр зүйл тохиолддог.
Бид уран бүтээл бүртээ маш хариуцлагатай хандах ёстой гэж боддог. Заримдаа “Монгол гэж хаана байдаг улс юм бэ” гэж хүртэл асуудаг. Тиймээс бид эх оронч байх ёстой. Монгол гэж ийм соёл иргэншилтэй, ийм агуу урлагтай ард түмэн гэдгийг дэлхий нийтэд мэдрүүлэхийн тулд сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Би дэлхий нийтэд эх орноо хүн төрөлхтний алган дээр дэлгэсэн судар мэт харуулахыг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна