“Монгол Дерби” дэлхийд дахин данслагдана

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 21 -нд

Жил бүр Монголын тал нутагт зохион байгуулагддаг “Монгол Дерби” морины уралдааныг “Хамгийн урт зам туулдаг морины уралдаан” хэмээн Гиннесийн номд өнгөрсөн жил бүртгэсэн. Энэхүү уралдаанд Америк, Австрали, Испани, Шинэ Зеланд зэрэг олон орны тамирчин тус уралдаанд оролцож, 10 өдрийн турш 1000 км зам туулдаг билээ. “Монгол Дерби” нь уртаас гадна хамгийн хэцүү зам туулдгаараа алдартай. Тиймээс ч оролцох хүсэлтэй хүмүүсийн эрүүл мэнд, туршлага зэргийг харгалздаг юм байна.

Монгол дерби” ХХК-иас энэ жил уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн хамгийн урт аялал буюу 1000 км-ийн морин уралдаан ямар онцлогтой болох талаар өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд 12.00 цагт мэдээлэл өгөх ажээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна