О.Жаргалзориг: Морийг соёолон наснаас нь саадтай харайлтанд бэлтгэдэг
А.Тэлмэн
-Та сонгомол морин спортын мастер цолтой хүн шүү дээ. Энэ спортынхоо талаар тодруулж яривал?
-Манайх сонгомол морин спорт гэж саадтай харайлтын төрлөөр хүүхдүүдийг сургаж бэлтгэж, уралдаан тэмцээнд оруулдаг. Энэ жил улсын баяр наадмаар соёолон ирэх үеэр бид цирк болон хилийн цэрэг хамтраад үзүүлбэр үзүүлсэн. Үзэгчид их сайхан хүлээж авсан. Ирэх 8-р сард бид Хятадад болох монгол туургатны наадамд ойрын зайн уралдааны хоёр төрөлд дөрвөн хүүхэд авч явж оруулах гэж байгаа. Тэнд очоод морио сугалдаг. Тэгээд 2000, 3000, 5000, 8000 гэсэн зайд уралдахаар хүүхдүүдээ бэлдээд байж байна.
-Саадтай харайлтанд морийг сургахад хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?
-Ер нь морийг соёолонгоос нь эхлээд сургахад боломжийн байдаг. Жилийн хугацаанд бол анхан шатны суурьтай болдог. Тэгээд уралдаан тэмцээнд нь оруулдаг юм. Морь сургахаас гадна хүүхдээ сургана. Эхлээд сурч байгаа хүүхдийг сургачихсан морин дээр сургахад илүү сайн. Хүүхэд сайн суралцаад зэргээ аваад ирэхээрээ өөрсдөө морио сургаж, бэлддэг. Манай энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд анх ороход нь зааварчилгаа, зөвлөгөө ,танилцуулга гээд бүх зүйлийг заагаад өгчихдөг болохоор харьцангуй гайгүй л дээ. Анхнаасаа заавар зөвлөгөөгөө өгөөд аюулгүй байдлыг нь сайн хангадаг.
-Таны хувьд ямар хувь төөргөөр морьтой холбогдсон бэ?
-Намайг арван жилийн хүүхэд байхад морин тойруулга Нарантуулын урд байсан. 1976 онд 7-р ангийн хүүхэд л анх секцэнд орсон доо. Тэгээд тэндээсээ зэрэг цолтой болоод улам урамшаад тэр чигтээ явсаар байгаад өдий хүрсэн байна.Тухайн үед найрамдлын орьёон гэж одоогоор бол БЗД-т байсан. Хүүхдүүд тэр дуруйлан лекцэнд их явдаг. Манай ангийн хүүхэд тэр дугуйланд явж, би түүний нөлөөгөөр орчихсон доо.
-Холч морин уралдааны онцлог нь юу вэ?
-Энэхүү уралдааны хамгийн ойр нь 40км, хамгийн хол нь 160км байдаг. Уг уралдааныг манайхан зохион байгуулаад нэлээн удаж байна. Хамгийн анхны уралдаанд нь би 160км-т нь 2-р байранд орж байсан юм. Олон улсын тэмцээнд ч гэсэн манайхаас хүмүүс оролцож байсан түүх бий. Хорлоодой гуай энэ төрлөөр гадаадруу явж оролцож байсан. Бараг 70 гарсан хойноо тэр уралдаанд оролцож байсан байх шүү.
-Таны шавь нараас спортын зэрэг цолтой олон хүн байдаг гэсэн?
-1990 оноос эхлээд дасгалжуулагч хийсэн болохоор шавь нар ихтэй л дээ. Спортын мастер, зэрэгтэй тамирчид зөндөө бий.
-Саяхан болж өнгөрсөн “Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт”-ын улсын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан. Тэмцээний зохион байгуулалтын тал дээр юу хэлмээр байна?
-Энэхүү тэмцээн маань 1989 онд хамгийн анх Булган аймгийн Могод суманд зохиогдож байсан. Өнөө 22 удаагийнх нь тэмцээн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд болж өнгөрлөө. Жил бүр өөр өөр аймагт болдгоороо онцлог л доо. Дараагийн зохион байгуулах газар бол Булган аймаг юм. Зохион байгуулж байгаа аймаг нь адуугаа, газраа сонгох, уургын морьдоо бэлдэх гэх мэт ажлуудыг хийдэг. Энэ жилийн хувьд Өмнөдэлгэр сум зохион байгуулалт сайтай байна. Адуу хангалттай олон, уургын морьд ч тэр. Хүмүүс нь хариуцаж авсан ажлаа дор бүрнээ сайн мэддэг. Б.Бат-Эрдэнэ аварга ирж, зохион байгуулалт тал дээр ирж өөрийн хувь нэмрээ оруулж байх шиг санагдсан. Сайхан тэмцээн болж өнгөрлөө гэж дүгнэмээр байна.
-Уг тэмцээн бол эрийн хүч чадал, авхаалж самбаа, ур чадварыг шалгадаг. Хүндрэл бэрхшээл нь юу байдаг бол? Үзэгчдийг болон өөрсдийгөө эрсдэлд оруулах магадлал өндөртэй юм шиг санагдсан?
-Хүндрэл бэрхшээл ер нь бага байдаг л даа. Тусгай хэц татаад ,хүн нь эндээ, машин тэрэг нь тэндээ гээд заавар өгчихдөг учраас гайгүй. Тэмцээнд орж байгаа хүн л унаж бэртэх, морь мал нь хадуурах тохиолдол гарахгүй бол ерөнхийдөө хүндрэлтэй зүйл байдаггүй.
-Таныг хорь гаран жил энэхүү тэмцээнийг шүүсэн гэх юм билээ. Олон жил шүүгчээр ажиллахад гайхаж биширмээр уургач, бугуйлч, эмнэг булгиулагч нартай таарч байсан байх?
-Улсад гурав түрүүлсэн Аюуш гэдэг хүн байлаа. Одоо бурхны оронд заларсан. Тэр хүн үнэхээр сайн бугуйлдаж байсан юм. Хүмүүс зөв гар талаар хөөсөнгүй, бөөн адуу оруулсангүй гэх мэтээр гомдоллодог. Гэтэл тэр хүн хэдэн ч адуу аль ч талаар нь гарсан зүсэлсэн морь нь байвал дундаас нь сугалаад аваад үлддэг хүн байсан. Дорноговийн Чинбат гээд мөн улсад гурав түрүүлсэн хүн байдаг. Булганд бас Рэнцэндорж гээд хүн бий. Бас гурав түрүүлсэн. Тэдгээр хүмүүс бол тухайн үедээ уургалах бугуйлдахаа урлаг болтол нь эзэмшчихсэн байсан л даа.
-Шинээр гарч ирж байгаа тамирчдын ур чадвар таны бодлоор хэр байна?
-Аймаг аймгаас шигшигдсэн тамирчид энэ уралдаанд ирдэг. Хуучин шургаж бугуйлддаг тамирчид давхиан дундаа бугуйлаа эвхдэг байсан. Одоо залуучууд морио бараг зогсоож, алхуулж байгаад бугуйлаа эвхэж байна. Гурван минутанд гурав шидэх эрхтэй байдаг. Тэр тал дээр жаахан дутмаг байна. Ерөнхийдөө сайн сайн уургач бугуйлч олон шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Ш. Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна