МУ-ын Манлай уяач Б.Мөнхтөр: Цолны мялаалгаа төрсөн нутагтаа хийнэ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 22 -нд

-Манлайн бор үрээ өнгөрсөн жил улсын баяр наадмаар айрагдаж байсан санагдана?
-Тийм ээ, миний бор соёолон  өнгөрсөн жил улсын баяр наадамд айрагдаж, Архангайн даншигт түрүүлж байлаа.
-Энэ жил хаагуур  наадав. Ямар амжилт гаргасан бэ?
-Бор соёолон энэ жилийн улсын наадамд арван хоёроор ирсэн. Харин Төвийн бүсийн даншигт зургаалж энэ удаад айрагдлаа. Миний хурдан бор мориний төрсөн дүү нь байгаа юм.
-Таны цолны мялаалга удахгүй болно. Сонин сайхан урьтаад дуулгаач?
-Тийм ээ, энэ сарын 22-нд төрөлх нутаг Ховд аймгийн Дарви сумандаа Манлай уяач цолныхоо мялаалгыг хийхээр төлөвлөсөн. Бэлтгэлээ базаагаад л явна.  Хурдан тууртын хийморьт сүсэглэн явдаг  нийт уяачдаа урьж байна.
-Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна