Б.Санчир: Уралдааныхаа тактикийг хэнд ч хэлдэггүй
А.Тэлмэн
-Морь унаж сурсан түүхээсээ ярьж өгөөч? Хэдэн настайдаа морины нуруун дээр гарсан бэ?
-Би хамгийн анх зургаан настайдаа морь унаж сурсан. Аав маань морь уядаг байсан болохоор хурдны морийг ч зургаан настайдаа унасан л даа. Эхэндээ морь унахаар айгаад давхиан дунд нь үсрээд буучихдаг байлаа. Сүүлдээ унаж сураад морин дэл дээр давхихын сайхныг мэдсэн шүү. Одоо би 13 настай. Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн ч Эрдэнэт хотын 18-р сургуулийн 8а ангид сурдаг.
-Анхны уралдаан чинь хаанахын ямар наадам байсан бэ? Мөн томоохон наадмуудынхаа тухай сонирхуулаач?
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын наадмаас аавынхаа ахын мориор айраг авч байсан. 2009-2010 оны Эрдэнэтийн наадмуудад уралдаж Лхагва ахын саарал азаргаар айргийн тавд ирсэн. Мөн 2010 онд Алтангадас ахын хүрэн соёолон үрээгээр аман хүзүүнд ирж, халиун даагаар нь айргийн тавд хурдалсан юм. Говь-Алтайн улсын наадамд Цэрэннадмидын шар хээр азаргаар түрүүлж, хээр хязаалангаар нь аман хүзүүдсэн. Аймаг сумын айраг түрүү маань нийлээд 40 гаруй болсон байх. Сайн тоолж үзээгүй. Цэрэннадмид уяачийн хээр хязаалангаар Ховдын Чандмань сумын наадамд түрүүлсэн. Баярсайхан уяачийн хүрэн шүдлэн үрээгээр айргийн тавд орж байлаа. Энэ жил Эрдэнэтийн наадамд соёлон 12-оор, шүдлэн үрээ наймаар ирсэн.
-Чи их олон наадамд уралдсан юм байна. Хамгийн гоё уралдаан хаанахынх байсан бэ?
- Завханы Дөрвөлжин сумын наадамд 2010 онд Баярсайхан ахын соёолон хүрэн үрээгээр түрүүлэн хээр даагаар нь дөрөвт ирсэн л дээ. Нэг наадмаас айраг түрүү хоёр авсан маань их сайхан санагддаг. Олон наадамд уралдсан. Өвлийн уралдаан жаахан хэцүү. Даараад байдаг юм.
-Чамд ямар насны морь унах илүү амар байдаг вэ?
-Их нас, соёолон хоёрыг унах амархан л даа. Гэхдээ айраг түрүүнд орох морьд үсэргээнээсээ л мэдэгддэг. Давхил нь шал өөр болчихсон байдаг.
-Одоо хэний морьдыг унаж байгаа вэ? Цалин авдаг уу?
-Лхагва ах,Галаа ах хоёрын морьдыг унадаг. Сардаа 250-300 мянган төгрөгний цалин авдаг. Лхагва ахын бор морийг унах сайхан байдаг.
-Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ? Чамд энд тэндхийн унаач найзууд олон байдаг байх?
- Би уяач болно гэж боддог. Дараа жил бараг мориноос хасагдах байх. Хасагдчихаараа зун болгон морь уядаг ахынлуугаа явж мориных нь ажилд тусалж, уяаны эрдэмд сайн суралцана. Морины хөлс авах тал дээр байнга л уяачдаа тусалдаг. Эрдэнэт, Завхан, Улаанбаатарт гээд олон найзуудтай болсон. Бид нар уралдаан дээр таараад морины талаар ярилцана. Гэхдээ уралдааныхаа тактикийг бол хэн нь ч хэлдэггүй/сурв.инээв/.
-Уралдааны замд яг юу бодогддог бол? Хурдан морь унахад юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Айрагдаасай л гэж боддог. Уралдаж байхдаа мориныхоо амыг сайн дарж явах хэрэгтэй. Мориноосой ойчих тохиолдол гардаг учраас анхааралтай байх ёстой.
-Сүүлийн асуултыг чамд үлдээе?
-Надаас ярилцлага авч байгаад баярлалаа. Аав ээж болон дүү нартаа хайртай шүү. Уяач ах нартаа амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа. Сайн уяач болоорой.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна