Дашбалбарчууд хос морьтнуудаа тодруулжээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 24 -нд

Энэ сарын  10,11-ний өдрүүдэд  Дорнод аймгийн Дашбалбар сумын малчдын зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Улз голын ногоон дэнжид “Адуучин” тэмцээнийг зохиосон явуулсан бөгөөд “Хос морьтон”-г шалгаруулсан юм. Тэмцээнд тус сумын Харзат, Сэвсүүл-Жараахай, Чух багийн нийт хос морьтон оролцсоноос нэгдүгээр байранд Чух багийн Дашжавын гэр бүл тэргүүлэв.  Харин удаах байранд Сэвсүүл Жараахай багийн хос морьтон Б.Мөнхтөрийн болон Харзат багийн Дамдинхүүгийн гэр бүл тус тус  шалгарч  300-100,0 төгрөгийн шагналын эзэд болжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна