Буриад зоны бөхийн баяр наадам болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 24 -нд

Есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хөөврийн нуурын  Буриад зоны бөхийн баяр наадам болох гэж байна. ““Буриадаараа хөөрөлдөе, Бөхийн соёлоо дээдэлье” уриан дор явагдах энэхүү наадам нь Монгол туургатны нэгэн хэсэг болсон буриад зоны бөхийн барилдааны өв уламжлал, хүч чадал, ур ухаан, арга билгийн соёлыг сэргээн хөгжүүлж сурталчлах, дотоод гадаадад түгээн дэлгэрүүлэх болон хойч үедээ өвлүүлэн олны хүртээл болгох зорилготой аж. Наадамд Цагаан-Овоо  болон Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын өсвөрийн бөхчүүд оролцох бөгөөд барилдаан тойргийн журмаар явагдана. Нэг сумаас нэг  дасгалжуулагч буюу багийн ахлагч, таван бөх,  нэг засуул оролцох юм байна.  Тус бөхийн баяр наадамд оролцогчид энэ өдөр буриад дээл, малгай, гутал өмсөхөөс гадна Монгол бөхийн гутал, зодог шуудагтай байх ёстой  гэнэ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна