Кураш бөхийн Дэлхийн аварга Д.Анарын цолны мялаалга боллоо

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 24 -нд

Кураш бөхийн Дэлхийн аварга Д. Анарын цолны мялаалга түүний төрсөн нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт өнгөрсөн сарын 1-нд боллоо. Энэ өдөр соёолон, дааганы уралдаан болж хүчит 32 бөх зодоглосон юм.  Бөхийн барилдаанд сумын заан Батболд түрүүлж, залуу бөх Даваа үзүүрлэлээ.
Харин хурдан морьдын уралдаанд:
Даага – 24
1. Дорнод аймгийн Номинт багийн уяач М.Батзоригийн хүрэн
2. Дорнод аймгийн Чух багийн уяач Д.Батхишигийн халзан
3. Дорнод аймгийн Номинт багийн уяач Баярмагнайн халиун
4. Дорнод аймгийн Баяраагийн цавьдар
5. Дорнод аймгийн Сэвсүүл-Жараахай багийн уяач Отгонбаатарын зээрд
Баян ходоод: Ганбатын халзан хул даага
Соёолон – 48 
1. Гурванзагал сумын уяач Идэрбаатарын хул
2. Сэвсүүл-Жараахай багийн уяач Д.Гансүхийн хүрэн
3. Сэвсүүл-Жараахай багийн уяач Ууганбаярын хув
4. Сэвсүүл-Жараахай багийн уяач Цэрэнжавын хээр
5. Сэвсүүл-Жараахай багийн уяач Д.Гантулгын хар алаг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна