Манлай уяач Б.Мөнхтөрийн мялаалга наадмаас

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 28 -нд

Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газар, ИТХ, Дарви сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран Монгол улсын Манлай уяач Б.Мөнхтөрийн цолны мялаалгыг өргөн дэлгэр зохион байгууллаа. 8-сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжилсэн наадмыг баруун бүсийн томоохон даншиг наадам боллоо хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Манлайн мялаалга наадамд хүчит 128 бөх барилдан долоон насны морь  уралдсан байна. Түрүү морио хоёр сая төгрөгөөр байлан эхний 40 морийг барьж түрүү бөхөө мөн адил хоёр сая, үзүүрлэсэн бөхөө 1.5 саяр шагнаж урамшуулсан байна. Мөн энэхүү наадмын үеэр МҮОНТ-ийн “Адуучин” тэмцээн болсон байна.
Азарга
1. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Дамдинсүрэнгийн хүрэн
2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Алтанхүүгийн хээр
3. Ховд аймгийн Мөст сумын уугуул Борын хонгор
4. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Энхтөрийн хул
5. Ховд аймгийн Дарви сумын уугуул Ш.Болдбаатарын хүрэн халзан
Их нас
1. Завхан аймгийн Ургамал сумын уугуул Отгонрагчаагийн хүрэн
2. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул  Баянбатын хул
3. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Энхсайханы ягаан
4. Говь-Алтай аймгийн Цээл сумын Алзахгүйн хээр
5. Ховд аймгийн Дарви сумын уугуул П.Амгаланбаатарын хар
Соёолон
1. Ховд аймгийн Дарви сумын уугуул Г.Ханбатын хүрэн
2. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Баяраагийн шарга
3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Мөнгөнтогоогийн хүрэн
4. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Алтангэрэлийн бор
5. Ховд аймгийн Дарви сумын уугуул М.Шонхорын хул
Хязаалан
1. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуулЗандансүрэнгийн бор
2. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Дашнямын хээр
3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Атарбаянгийн хүрэн
4. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Отгонбаатарын халтар
5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ундрахын бор
Шүдлэн
1. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Пүрэвдоржийн хээр
2. Ховд аймгийн Мөст сумын уугуул Баясгалангийн хул
3. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Юүндэнгийн хүрэн
4. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Александрын буурал
5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Атарбаянгийн хүрэн халзан
Даага
1. Говь-Алтай аймгийн Дарви сумыг уугуул Амарсанаагийн ягаан
2. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Энхтөрийн халтар
3. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул  Энхтөрийн хүрэн
4. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул  Батсүхийн хар
5. Ховд аймгийн Дарви сумын уугуул Сайнбаярын хул
Жороо морьд
1. Ховд аймгийн Мөст сумын уугуул  Р. Ёндоогийн хар
2. Ховд аймгийн Дарви сумын уугуул Л.Бямбажалын хар
3. Ховд аймгийн Дарви сумын уугуул Б.Батжаргалын бор
4. Ховд аймгийн Дарви сумын уугуул Б.Түмэндэмбэрэлийн алаг
5. Ховд аймгийн Дарви сумын уугуул Н.Гомбодоржийн хээр
Адуучин тэмцээ
1. Ховд аймгийн Дарви сум Дэлгэр багийн М.Сансар
2. Ховд аймгийн Дарви сум Дэлгэр багийн Г.Тарваа
3. Ховд аймгийн Дарви сум Мөрөн багийн П.Банзрагч
4. Ховд аймгийн Дарви сум Мөнгөн-Аяга багийн Б.Отгонбаатар
5. Ховд аймгийн Дарви сум Мөрөн багийн Г.Сүхбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна