Дорнод аймгийн наадмаар ижилссэн Хос морьтнууд

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 29 -нд

Аймгийн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр зохиогдсон нэгэн онцлог арга хэмжээ нь Хос морьтон шалгаруулалт байлаа. Уяачид, наадамчин олон маань үндэснийхээ дээл хувцас, мөнгөн тоногтой эмээл,хазаар, эдлэл хэрэглэлээрээ гангаран, хос зүсмийн морьдоо унан наадсан нь олны сонирхлыг ихэд татсан юм. Хос морьтон шалгаруулах тэмцээнд:
1-р байрт: Сэргэлэн сумын харьяат Г.Хатанбаатар, Х.Чулуунцэцэг
2-р байрт: Гурванзагал сумын харьяат Ж.Арсланбаатар,С.Ариундэлгэр
3-р байрт: Хэрлэн сумын харьяат Б.Эрдэнэбат, Д.Мягмар, Б.Галмандах
4-р байрт: Баяндун сумын харьяат М.Дашням, Н.Нямцэцэг
5-р байрт: Баяндун сумын харьяат Г.Дашцэрэн, Ө.Дуламханд
6-р байрт: Сэргэлэн сумын харьяат П.Гармаа, П.Уранчимэг
7-р байрт: Баянтүмэн сумын Ж.Өлзийбаатар, Г.Мягмарсүрэн, Т.Баатар
8-р байрт: Сэргэлэн сумын харьяат Х.Тэмүүжин, Х.Хүрэлбат
9-р байрт: Матад сумын харьяат Г.Өсөхбаяр, Г.Чингис нар шалгарч 100.000 – 200.000 төгрөг, шилэн хорготой дурсгалын зүйл, унасан морьтойгоо авхуулсан жаазтай зураг зэргээр шагнагдсныг МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун гардуулсан юм.

Dnews.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна