“Цацраг Трейд” ХХК-ийн ойн наадмаас

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 30 -нд

Дорнод аймагт тоон КаТВ  болон сэргээгдэх эрчим хүчний худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч Ж.Бат-Орших захиралтай “Цацраг  Трейд” ХХК-ний 10 жилийн ойн хүрээнд  даага, соёолон насны хурдан морины уралдаан Хан-Уулын баруун бэлд  2012 оны 8-р сарын 20-ны өдөр буюу намрын тэргүүн сарын шинийн 3-ны билигт сайн өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус компаниас түрүүлж айрагдсан соёолон морьдын эздэд нарны зай аккумляторын хамт, LED зурагт, хиймэл дагуулын олон сувгийн хүлээн авагч антенны хамт, 12 вольтоор ажилладаг хөргөгч зэргээр шагналаа.

Соёолонгийн уралдаанд нийт 50 гаруй соёолон уралдсан ба уншигч та бүхэнд түрүү айргийн болон эхний есөд хурдалсан морьдын цувааг сонирхуулъя.

Соёолон

1. Хэрлэн сумын уяач Бадамдоогийн Амгаланбаатарын саарал халзан
2. Хэрлэн сумын уяач Жамсранжавын Баян-Өлзийн цавьдар
3. Хэрлэн сумын уяач Батмөнхийн Алтансүхийн цагаан
4. Гурванзагал сумын уяач Ядмаагийн Идэрбаатарын ухаа
5.Булган сумын уяач Моонойн Эрхэмбаатарын хээр
6. Булган сумын уяач Хайдавжунайн Бат-Эрдэнийн хээр
7. Хэрлэн сумын уяач Төмөрхуягийн Ганбаярын халиун
8. Хэрлэн сумын уяач Цэрэндоржийн Үүрийнцолмонгийн улаан
9. Гурванзагал сумын уяач Чойгийн Батчулууны хул

Дааганы уралдааныг “Цацраг Трейд” ХХК-ний захирал Ж.Бат-Оршихын “Талын унага” гал буюу аймгийн сайн малчин Д.Дашзэвэг, залуу уяач П.Амаржаргал, Л.Ариунболд,  Дорнод ХААН банкны захирал Түмэнзаяа нар түрүү, айргийн 5 дааганы эздийг хурдан удмын даага болон 50000-400000 төгрөгийн мөнгөн шагналаар байлав.

Даага

1. Чойбалсан сумын уяач Батгэрэлийн Жадамбын цавьдар
2. Хэрлэн сумын уяач Дашдэндэвийн Өлзийсайханы хүрэн халзан
3. Сэргэлэн сумын уяач Өлзийхутагийн  Баттулгын хүрэн
4. Булган сумын уяач Нанж Осгонбатын Болдбаатарын хүрэн
5. Матад сумын уяач Мөнхцэцэгийн Энхбулагийн ухаа
6. Хэрлэн сумын уяач Баттулгын хонгор
7. Булган сумын уяач Нямдоржийн хүрэн
8. Чойбалсан сумын уяач Дагвын Мөнхсайханы бор
9. Булган сумын уяач Дэмчигийн Бат-Эрдэнийн бор

Уралдааны үед ММСУХ-ноос тавигдаж буй шаардлагын дагуу унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай болон гэнэтийн ослын даатгалд хамруулж ажилласныг тэмдэглэе.
                                                                                                                                                             Дорнод аймгийн МСУХ-ны НБД Б.Батсайхан

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна