“Зоос” галын тэргүүн, аймгийн Алдарт уяач Д.Батбаяр: Дүү бор миний төрийн наадмын айргийг тасалсангүй
А.Тэлмэн
-Төрийнхөө наадамд бор морио айрагдууллаа. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Энэ жилийн баяр наадам сайхан болж, хүн бүр сэтгэл өег үлдлээ. Энэ жилийн төрийн наадмын эрлийз морьдын дээд насанд миний дүү бор айргийн дөрөвт хурдалж, магнай тэнэгэр сайхан наадлаа.
-Дүү бор ямар угшилтай адуу вэ?
-Арабын эрлийз адуу л даа. Шүдлэнд нь нутгийн дүү Тэрбиш надад бэлэглэсэн юм. Ямартаа ч дүү бор миний төрийн наадмын айргийг тасалсангүй.
-Та хэзээнээс морь уяж хурдлуулах болсон юм бэ?
-Морь сонирхож уядаг болоод зургаа, долоон жил болж байна. Бага байхдаа хурдан морины унаач хүүхэд явлаа. Тийм болохоор багын л моринд дуртай байсан. Аавынхаа уясан морийг олон жил унаж айрагдахдаа айрагдаж, хоцрохдоо хоцорч л явлаа.
-Удам дагасан уяач байх нь ээ. Одоо магадгүй хүүхдүүд тань ч морины хорхойтнууд болсон уу?
-Зээ хүү Х.Хангал маань миний морийг унадаг юм. Моринд их дуртай хүү бий дээ. Өвөө зээ хоёр морины тал дээр хамгийн их санал нийлнэ. Өвөөгөө байнга дагаад явна. Дуртай байгаа энэ үед нь мэддэгээ хэлээд өгвөл миний орыг залгах уяач болж магадгүй гэж горьдоод л байна. Хүн ер нь дуртай зүйлээсээ буцдаггүй шүү дээ. Бас манай хүргэн моринд их дуртай болоод байгаа нь дэмтэй сайхан байна.
-“Зоос” хэмээн ард түмэнд хайрлагдах болсон бор адууныхаа талаар сонирхуулаач?
-Зоос бор давхар уяанд даацтай адуу. Наадмаас наадмын хооронд ханасан ажил хийлгэнэ. “Зоос” бор маань намайг олон баярлуулсан даа. 2008 онд Заамарын наадамд хязааландаа түрүүлж, 2009 онд АХ-ын 88 жилийн улсын их баяр наадамд соёолондоо түрүүлсэн. Тэр ондоо “Очирвааны хурд – 2009” наадамд түрүүлж, дараа жил нь Амар баясгалант хийдийн нэрэмжит бүсийн уралдаанд их насанд түрүүлсэн. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн 80 жилд түрүүлсэн гэх мэтчилэн сайхан сайхан амжилтууд олон бий. Одоо залгаад дүү бор нь амжилт гаргаж байна. Бас миний Таван цагаан нэртэй эрлийз адуу маань 2010 оны төвийн бүсийн наадмын аман хүзүүнд хурдалсан. Энэ мэт хурдан тууртынхаа буянд хийморь өөдөө яваа хүн дээ, би.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Оюун-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна