Алтан гадас одонт, ААУяач Н.Ганбаатарын "мялаалга" наадам

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 03 -нд

Дорнод аймгийн МСУХ-ны хүндэт тэргүүн, зөвлөх, Н.Ганбаатар АХ-ын 91 жилийн ойн баяр наадмаар төрийн дээд Алтангадас одон медаль, өнгөрсөн жилийн баяр наадмаар аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цол хүртсэн. Эдгээр одон болон цолны мялаалгаа Дорнод аймгийн Баянтүмэн сум Хэрлэн голын хөвөөнд нутгийн олонтойгоо хийхээр болжээ. Энэхүү мялаалга нь 9-сарын 9-нд болох бөгөөд энэ мялаалга наадмын үеэр хязаалан насны морьдын уралдаантай ажээ. Ийнхүү Дорнодчууд хүндэт тэргүүлэгчтэйгээ нэгэн өдрийг наадан өнгөрөөр зэхэж байгаа гэнэ.

                                                                                                                                                                      А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна