Дорнод аймагт даага, их насны уралдаантай

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 05 -нд

Дорнод аймгийн Матад сумын Мэнэнгийн хилийн цэргийн дугаар ангийн 15 жилийн ойг 9-р сарын 17-нд тэмдэглэх ажээ. Энэхүү ойн баяр наадмын үеэр цэргийн үзүүлэх тоглолт, парад болж их насны морьдын уралдаан болох гэнэ. Мөн 9-р сарын 15-нд Дорнод аймгийн Сэргэлэн сумын МСУХ-ны тэргүүн, улсын сайн малчин Ц.Даваасүрэнгийн санаачлагаар Суварганы нээлт хийнэ. Энэ суварганы нээлтийн үеэр даага уралдаж, хүүхдийн барилдаан, шагайн харваа мөн уяачдын бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
                                                                                                                                                           А.Энхжил

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна